“Жавхлант шаргын хурд” хоёр өдөр үргэлжилнэ

А.Тэлмэн
2014 оны 3-р сарын 31 -нд

Малын гоц халдварт шүлхий өвчний улмаас тогтоогоод байсан хорио цээрийн дэглэм цуцлагдсантай холбогдуулан Сүхбаатар аймгийн “Жавхлант шарга” МСУХ-ны тэргүүлэгчид энэ сарын 29-нд хуралджээ. Хуралдаанаар аймгийн тэргүүн магнай хүлэг шалгаруулах “Жавхлант шаргын хурд” хаврын уралдааны товыг баталсан байна. Хаврын тэргүүн сарын шинийн 15-ны дотор уралддаг байсан дээд гурван насны морьдын уралдаан хүндэтгэх шалтгааны улмаас хойшилсоор өнөөг хүрсэн тул 4-р сарын 25, 26-ны өдрүүдэд дээд, доод насаа хамтад нь уралдуулахаар шийдвэрлэжээ. Тодруулбал, эхний өдөр буюу 4-р сарын 25-нд их нас,соёолон, даага, харин хоёр дахь өдөр буюу 4-р сарын 26-нд хязаалан, шүдлэн насны морьд шандас шалгах аж.  Шинэ цагийн монгол буюу эрлийз морьдыг уралдуулахгүй байхаар шийдвэрлэжээ.
А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна