Аварга Г.Эрхэмбаяр түрүүллээ
А.Тэлмэн
МУ-ын заан цолд хүндэтгэл үзүүлэх барилдааныг МҮБХ, Монгол даатгал ХК-тай хамтран зохион байгууллаа. Барилдаанд у.ав Г.Эрхэмбаяр, у.г Д.Рагчаа, у.з М.Өсөхбаяр, Т.Санчир, Ч.Санжаадамба нараар манлайлуулсан хүчит 224 бөх зодоглон барилдлаа.
Бөхийн барилдааны нэгийн даваанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат, Таванхан дэвжээний бөх с.з О.Болд-Эрдэнэ у.х А.Цацабширыг хөлд нь ороод буцааж зайлаад, Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, Дүнжингарав дэвжээний бөх с.з М.Тэгшбаяр у.н Б.Насандэлгэрийг дагуулж тонгороод, Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат с.з Г.Цэнддорж у.н Ц.Одбаярыг тахимдаад дайрахад дагуулж хавираад, с.з П.Өсөхбаатар а.а Г.Батнямыг хонгодож түрээд давлаа. Мөн с.з Э.Даш, Б.Баянмөнх нар а.а Б.Хадбаатар, Л.Нямбаяр нараар давав.
Хоёрын даваанд а.н Ж.Цэрэндаваа у.з Б.Соронзонболдын хөлд орсон ч заан гэдрэг дарж сунгаад, а.н Ц.Мөнхбаяр у.ө.и.н И.Ёндонсамбууг сугадаж хавираад, у.н Р.Пүрэвдагва а.н Х.Гантулгыг дагуулж мушгиад, а.а А.Отгонбаатар а.н.н Н.Энхжаргалыг шахаж татаад, а.х Б.Төмөрбаатар а.а Б.Батхуягийг тахимдаж дайраад, а.х Ч.Бүрэнзэвсэг а.а Б.Бат-Эрдэнийг бусгаха дагаж мордоод, а.х О.Бундхорол а.а Б.Батдоржийг мордоод, а.а Э.Ванданцэрэн а.з Б.Номиндалайг мушгиж тонгороод, а.а Д.Амарсайхан а.з Д.Буянтыг уран гоё дунгуйлдаад тус тус давлаа.
Гурвын даваанд у.ав Г.Эрхэмбаяр а.з Б.Болдбаатарыг гуд татаад, а.х Б.Төмөрбаатар у.х Ө.Бат-Оршихыг гар ачаад, у.х Н.Батсуурь а.з Б.Мөнх-Эрдэнийг барьцгүй хавсраад, у.ө.и.н Ш.Уламбаяр а.а Д.Тамирыг тахимдаад, а.а А.Давааням у.н С.Багахүүг хөмрөөд, а.а А.Отгонбаатар у.н Л.Цэрэнтогтохыг шахаж татахад дагуулж хавираад, а.а О.Хангай у.н Т.Баасанхүүг мордоод, а.х.а Б.Одгэрэл а.х.а О.Гантулгыг өхийлдөж түлхээд тус тус давав.
Дөрвийн оноолтод у.з М.Өсөхбаяр а.а Ж.Алтаншагайг холоос давхар тохоод, а.а А.Давааням у.з Т.Санчирыг шуудагдаж түрээд, а.а О.Хангай у.з Б.Батмөнхийг хавирахад мэдэрч түлхээд, у.х Т.Өсөх-Ирээдүй а.а А.Отгонбаатарыг сугадаж мордоод, у.х А.Бямбажав а.х.а Б.Одгэрэлийг мордоход сөрж мушгиж тонгороод, а.х.а Ч.Батчулуун у.х Г.Алтангэрэлийг бярдаж өргөөд, у.ө.и.н Ж.Отгонбаяр у.н Ч.Цогбаярыг гуд татаад тус тус давлаа. Мөн энэ даваанд у.н Ду.Батбаяр у.н С.Батсуурийг гар таллаад буцааж хавсарч цохиод уран сайхан мэхээр давлаа. Энэ мэх даацтай хийгээд үнэхээр уран боллоо.
Тавын даваанд а.а А.Давааням у.г Д.Рагчааг дагуулж хөмрөөд, у.н Б.Пүрэвсайхан у.з М.Өсөхбаярыг шуудагдаж түрээд, у.з Ч.Санжаадамба у.н Л.Гантулгын баруун хөлийг шүүрч өргөөд, у.х А.Бямбажав у.н Ду.Батбаярыг дагуулж тахимдаад, а.а О.Хангай у.н Р.Пүрэвдагвыг хутгахад дагуулж мушгиад тус тус давлаа.
Зургаагийн даваанд аварга гоцлож, заан Ч.Санжаадамба а.а А.Даваанямыг төвөггүй орхисон бол харцага А.Бямбажав а.х.а Ч.Батчулууныг амлаж Ховдын хоёр залуу тунан барилдлаа. Хурц арслан энэ өдөр аргагүй бяртай байгаагаа харуулж харцагыг сугадаж мушгиад “шидчихэв. Тунасан хоёрын барилдаанд начин баруун талдаа тосгуулж хавирсан боловч а.а тэр чигт нь мушгиад давчихав.
Их шөвөгт аварга а.х.а Ч.Батчулууныг баруун сугадаж буцааж зайлж мушгиад давсан бол тунасан хоёрын барилдаан багагүй маргаан дагууллаа. Аймгийн арслан О.Хангайгийн засуул хоёр бөхийг голлуулахаар барих үед заан баруун талдаа хавсарч давсан бөгөөд а.а тахимаа өгсөнгүй. Хөлийн цэцүүд зөвлөлдөөд ахин барилдуулахаар шийдвэрлэсэн бөгөөд заан эсэргүүцэж а.а О.Хангайд тахимаа өгчихөөд явав. Зарим үзэгч энэ байдлыг эсэргүүцэж бөхийн торгон дэвжээ рүүгээ хоосон саваа нүүлгэж үзэгдлээ.
Үзүүр түрүүнд аварга зүүн хөлөөрөө хашиж мордоод давснаар аварга цол хүртсэнээсээ хойш анхны түрүүгээ хүртлээ, бөхийн өргөөнд.
Оноолтыг гурвын даваанаас үзнэ үү.
Гурвын даваа
1. Г.Эрхэмбаяр у.ав - Б.Болдбаатар а.з
2. Д.Рагчаа у.г – Ч.Бүрэнзэвсэг а.х
3. М.Өсөхбаяр у.з - О.Бундхорол а.х
4. Т.Санчир у.з - Т.Мягмарсүрэн а.а
5. Ч.Санжаадамба у.з -Ц.Мөнхбаяр а.н
6. Б.Батмөнх у.з - Г.Баасандорж а.а
7. Б.Соронзонболд у.з - Ж.Алтаншагай а.а
8. Ө.Бат-Орших у.х - Б.Төмөрбаатар а.х
9. Т.Өсөх-Ирээдүй у.х - Р.Анхбаатар а.з
10. А.Бямбажав у.х - П.Мөнхбат а.а
11. Г.Алтангэрэл у.х -Ц.Нямдорж а.а
12. Н.Батсуурь у.х - Б.Мөнх-Эрдэнэ а.з
13. Ш.Уламбаяр у.ө.и.н - Д.Тамир а.а
14. Ж.Отгонбаяр у.ө.и.н - Б.Хаш-Эрдэнэ а.а
15. Ш.Жаргалсайхан у.ө.и.н -Н.Эрдэнэчулуун а.а
16. Н.Бүрэнбаатар у.н - Ш.Дарханбат а.а
17. Ду.Батбаяр у.н - Д.Амарсайхан а.а
18. Л.Гантулга у.н - Н.Золбоо а.з
19. Н.Батзаяа у.н - С.Ерөөлт а.а
20. С.Багахүү у.н - А.Давааням а.а
21. С.Батсуурь у.н - А.Алтанхуяг а.х.а
22. Ч.Цогбаяр у.н - Ш.Мөнгөнбаатар а.х.а
23. Р.Пүрэвдагва у.н - М.Еркебулан а.а
24. Б.Пүрэвсайхан у.н - Э.Ванданцэрэн а.а
25. Л.Цэрэнтогтох у.н - А.Отгонбаатар а.а
26. Т.Баасанхүү у.н - О.Хангай а.а
27. Ч.Батчулуун а.х.а - Ц.Чимэддорж а.а
28. Б.Одгэрэл а.х.а - О.Гантулга а.х.а
Дөрвийн даваа
1. Г.Эрхэмбаяр у.ав - Б.Төмөрбаатар а.х
2. Д.Рагчаа у.г - Н.Эрдэнэчулуун а.а
3. М.Өсөхбаяр у.з - Ж.Алтаншагай а.а
4. Т.Санчир у.з - А.Давааням а.а
5. Ч.Санжаадамба у.з - Ш.Дарханбат а.а
6. Б.Батмөнх у.з - О.Хангай а.а
7. Т.Өсөх-Ирээдүй у.х - А.Отгонбаатар а.а
8. А.Бямбажав у.х - Б.Одгэрэл а.х.а
9. Г.Алтангэрэл у.х -Ч.Батчулуун а.х.а
10. Н.Батсуурь у.х - Б.Пүрэвсайхан у.н
11. Ш.Уламбаяр у.ө.и.нн - Р.Пүрэвдагва у.н
12. Ж.Отгонбаяр у.ө.и.н - Ч.Цогбаяр у.н
13. Ду.Батбаяр у.н - С.Батсуурь у.н
14. Л.Гантулга у.н - Н.Батзаяа у.н
Тавын даваа
1. Г.Эрхэмбаяр у.ав - Ж.Отгонбаяр у.ө.и.н
2. Д.Рагчаа у.г - А.Давааням а.а
3. М.Өсөхбаяр у.з - Б.Пүрэвсайхан у.н
4. Ч.Санжаадамба у.н - Л.Гантулга у.н
5. Т.Өсөх-Ирээдүй у.х -Ч.Батчулуун а.х.а
6. А.Бямбажав у.х - Ду.Батбаяр у.н
7. Р.Пүрэвдагва у.н - О.Хангай а.а
Зургаагийн даваа
1. Г.Эрхэмбаяр у.ав - гоц мөргөв
2. Ч.Санжаадамба у.з - А.Давааням а.а
3. А.Бямбажав у.х - Ч.Батчулуун а.х.а
4. Б.Пүрэвсайхан у.н -О.Хангай а.а
Долоогийн даваа
1. Г.Эрхэмбаяр у.ав - Ч.Батчулуун а.х.а
2. Ч.Санжаадамба у.з - О.Хангай а.а
Наймын даваа
1. Г.Эрхэмбаяр у.ав - О.Хангай а.а
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна