Үндэсний сагсан бөмбөгийн хөгжилд хувь нэмрээ орууллаа

А.Тэлмэн
2014 оны 3-р сарын 21 -нд

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, “Сэнгүр” брэнд хамтран зохион байгуулсан мэргэжлийн сагсан бөмбөгийн Үндэсний супер лигийн тэмцээн 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэн өндөрлөлөө. Энэ жилийн Үндэсний супер лигийн тэмцээнд 7 баг өрсөлдсөнөөс “CБЛ Хасын Хүлэгүүд” баг дөрөв дэх удаагаа аварга болж цом, алтан медаль, 40 сая төгрөгийн мөнгөн шагнал гардан авав.
"Сэнгүр" брэндийн зүгээс Монголын залуучууд хот, хөдөөгүй сонирхдог сагсан бөмбөгийн спортыг дэмжих, мэргэжлийн түвшинд хөгжүүлэх, олон нийтэд өргөнөөр сурталчлахад хувь нэмрээ оруулах зорилго тавин ажилласан байна. Ингэхдээ энэ жилийн супер лигийг илүү өргөн хүрээтэй, сонирхолтой хэлбэртэй болгохын тулд тэмцээн тойрсон олон шинэлэг арга хэмжээ зохиожээ. Тухайлбал, үзэгчдийг хөгжөөсөн, чөлөөт цагаа мэргэжлийн тамирчидтай өнгөрөөх боломжийг залууст олгосон “ПлэйОфф”, “Бүх оддын тоглолт” болон хөгжөөн дэмжигчдийн тэмцээн, урлаг соёлын үзүүлбэрүүд зохион байгуулснаас гадна сошиал медиагаар хүртэл хэлэлцүүлэг хийжээ.
мcs.mn сайтаас


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна