Аймгийн харцага Ж.Бадрал түрүүллээ

А.Тэлмэн
2014 оны 3-р сарын 19 -нд

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит баг буюу Салхит өртөөнд Эр цэргийн өдөрт зориулсан уламжлалт барилдаан боллоо. Барилдааныг аймгийн арслан С.Ерөөлт ивээн тэтгэж зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн жил аймгийнхаа баяр наадамд Увс аймгийн харьяат а.н Ц.Мөнхбаярыг өвдөг шороодуулан түрүүлсэн аймгийн харцага Жигжидсүрэнгийн Бадрал түрүү бөхөөр тодорчээ. Үзүүрт Сэлэнгэ аймгийн Орхон сумын харьяат аймгийн начин Гэлэгпэлийн Баасансүрэн хүрсэн бол их шөвөгт Сэлэнгэ аймгийн Хушаат сумын харьяат аймгийн начин Халтарын Чинбат, Дархан-Уул аймгийн харьяат, улсын аварга Д.Хадбаатарын хүү а.н Мягмарсүрэн нар шалгарав. Дунд шөвөгт сумын заан Сүрэнжавын Очирбат а.н Х.Чинбаттай тунан барилдаж өвдөг шорооджээ.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна