Аймгийн Алдарт уяач Ш.Түгжчамба: Миний нутаг хаашаа ч хөдөлбөргүй хурдан удмын адууны гол төв нутаг


Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул Шаравжамцын Түгжчамба гэх бага залуугаас хурдан морь унаж, сойж аймаг, сумын наадамд хурдлуулж байсан адуун хийморьтой бууралтай амьд сэрүүнд нь цөөн хором хөөрөлдсөнийг сийрүүлэн хүргэж байна.
-Хурдан морь гэдэг хийморилог амьтантай хувь заяа холбосон нь хэзээний түүх вэ?
-Малчин айлын хүүхэд. 16 настайдаа сумынхаа баяр наадамд морь түрүүлгэж, түүнээс хойш адууны хорхойтой болж 18 настайдаа нэгдэлд адуучнаар орж байлаа. Түүнээс хойш энэ тэнгэрлиг амьтныг насандаа орхиж чадахгүй бишрэн хайрлагч болсон доо. Миний хийх дуртай ажил морь уях. Морио уяад сууж байвал өөр зүйлд сэтгэл санаа сатаараад байдаггүй хүн.
-Танай нутаг ч эртнээсээ хурдтай даа?
-Тэгэлгүй яахав. Манайх Цэцэнхан аймгийн Жанжин бэйсийн бага Хардэлийн хошуу болохоор удмын хурдан адуу олонтой байх учиртай. Баруун ба хойд талаасаа өвгөн ноён Пүрэвжав бэйс, Дэндэв тайж, зүүн талаасаа Дарьгангын жижиг зээрд, Орлойн мэргэн хутагт, Ширээтийн цагаан адуу гээд хаашаа ч хөдөлбөргүй хурдан удмын адууны гол төв нутаг ус.
-Хурдтай газрын уяачид эрдэмтэй л байж таараа?
-Аймаг орондоо алдаршсан ахмад буурал уяачид олон байсан ч хамгийн хүндлэх нь насан өөд болж дээ. Хорондоогийн Жамбалсүрэн, Баатарын Чалаа, Гэндэнгийн Гүржав, Танзавын Чоймчиг, Чимидийн Дорждэрэм, Лаагийн Даржаа гээд сайхан буурлууд байлаа.
-Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг. Эрдэмт буурал уяачдын дэргэд өсч өндийсөн та өөрөө ямархан хэмжээний уяач вэ. Хаа хаана очиж наадаж байв?
-Улсын наадамд биечлэн очиж уралдаагүй болохоор өөрийгөө чамладаг. Гэхдээ сум орон нутгийнхантайгаа нийлээд гадагшаа гарч уралдсан нь цөөнгүй ээ. Дорноговь аймгийн Иххэт сумын 50 жилийн ойд 10 гаруй уяач 20-иод хүлэг сойж очин азарганы аман хүзүү, шүдлэн, дааганы түрүүг хамтран авсан. Цэцэнханы Хардэл жанжин Бэйс хэмээх өвгөн ноён Пүрэвжавын наадамд хоёр удаа 17-23 уяач, 85-95 адуу уяж азарганы түрүүг хоёр удаа, бусад насанд жил бүр нэг насны түрүү мөнгө, хүрэл 2-3 медаль дараалан авсан даа. Нууц товчооны 750 жилийн ойн наадамд ч явж байлаа.
-Жил жилийн наадмуудаас сэтгэлд тань хоногшин үлдсэн нь хэдэн оны ямар наадам бэ?
-Өвгөн ноёны хоёр удаагийн наадам үнэхээр дэг журамтай болж, уясан морьдын нь биеийн гоёмсог галбир, хурдны гараа, уяач олны нь хүнлэг найзархаг чанар, тус дэмжлэг өөр нутгаас очиход чин сэтгэлийн баяр төрүүлж байсан даа.
-Баярлалаа. Ийм дурсамжит наадмууд олон байх болтугай.
-Зургаан насны хурдан хүлгийн магтаал бичих гэж оролдлоо. Үүнийгээ уншигч олондоо наадмын бэлгэдэл болгон толилуулъя.
Зургаан насны хурдан мину
Гэрэл нэвтлэх үүрийн ягаан хаяанаар
Гэгээ гарах өглөөн цагаан туяанаар
Зуузай амгай даран сонжиг дүүргэсэн
Зургаан насны хуурдан хүлэг мину зэ
Сүрэг ижлээ асран явах нь
Хангарьдын аргамаг дүртэй
Суман уяагаа магнайлан зогсох нь
Хотон шувууны гоолиг дүрт
Адуун сүргийн маань хаан цолтон
Азарга хэмээх буян хишигт хүлэг мину
Халх долоон хошуу Даншигаас цуутай
Дархан Чин Ван мээрэнгээс магтаалтай
Банхар Донирын хурдан удмаас гаралтай
Түмний эх дууны үүсэлтэй
Ижил сүргийн тод магнай
Их насны морь мину
Цагаан зээрийн долгион гараатай
Замын холдоо цойлсон тоостой
Гарааны газар тэнцүүхэн очтой
Зургаан насандаа илүүхэн одтой
Согоо шиншийн содхон галбиртай
Соёолон насны хүлэг мину
Заамал зургаан хүзүүндээ
Үсэн эргүүлэг зурайж тодорсон
Заазуур зургаан шүдэндээ
Захын хязаа нь мярааж цухуйсан
Хянуур цэгцхэн уяа засалтай
Хязаалан насны хүлэг мину
Шүүгүүр гуядаад урам нэмэмтгий
Шүдэмтгий хөнгөн сойлготой
Гараа хожимд бариа илүүцтэй
Гаж буруу засалд хурд эмзэгхэн
Сүүн шүдээ гээж амжаагүй
Шүдлэн насны Хэврэгхэн хүлэг мину
Цомцог боосон тэргүүндээ
Молор эрдэнийн шинж амилсан
Цовоо цайлган аалиндаа
Хурдны гийнгоо анирласан
Эрэмгий туурайтны отгон
Энхрий бяцхан даага мину
А.Мөнх /"Тод магнай" сэтгүүл. Дугаар 07/42/. 2013 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна