Аймгийн заан Н.Золбоо түрүүллээ
А.Тэлмэн
“Их Богд” дэвжээний хоёрдугаар сарын ээлжит барилдаан амжилттай боллоо. Энэ удаагийн барилдааныг Баацагаан сумын Нутгийн зөвлөл ивээн тэтгэж явуулав. Барилдаанд улс, аймаг, сумын цолтой хүчит 64 бөх зодоглож шөвгийн 8 бөхийг тойргоор барилдуулснаас Баянбулаг сумын харьяат, Мөнхийн үсэг групп, “Их Богд” дэвжээний бөх а.з Н.Золбоо 6 даваа авч түрүүллээ. 2 дугаар байрт Хангарьд спорт хороо, “Их Богд” дэвжээний бөх а.а Б.Эрдэнэхүү, 3-р байрт Хилчин спорт хороо, Техник импорт ХК, “Их Богд” дэвжээний бөх а.а Б.Бат-Орших, 4-р байрт Бууцагаан сумын харьяат “Их Богд” дэвжээний бөх у.н Б.Баянжаргал, 5-р байрт Баацагаан сумын харьяат Бай Хөндий Цамхаг ХК-ийн бөх а.х Д.Бямбасүрэн, 6-р байрт Баянговь сумын харьяат а.а Б.Бат-Амгалан, 7-р байрт Заг сумын харьяат а.а Д.Батбаяр, 8-р байрт Баян-Өндөр сумын харьяат а.а М.Отгонням нар шалгарлаа.
Барилдааны үеэр уламжлал ёсоор дараагийн барилдааныг зохион байгуулах Бөмбөгөр сумын Нутгийн зөвлөл, а.з Л.Мөнхбаярт шилжин явах цомыг гардуулж өглөө.
А.а Р.Дамдин энэ удаагийн барилдааныг амжилттай зохион байгуулахад идэвхи санаачилгатай оролцсонд Их Богд дэвжээнээс талархал илэрхийлж, цаашдынх нь ажилд өндөр амжилт хүсэн ерөөе!
Барилдааны үеэр түүний шавь нар болох Төв аймгийн Баянхангай сумын харьяат,у.з Б.Батмөнх, Баянцогт сумын харьяат у.х Ө.Даваабаатар мөн а.а Отгонбаатар, а.а Ганбаатар болон бусад шавь нар нь хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүллээ.
Уран барилдааны шагналыг Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат Хонгорын Шинэ Эрин ХХК-ийн захирал В.Дамдинсүрэн а.з Н.Золбоод, өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг Бай Хөндий Цамхаг ХХК-ийн захирал Ч.Баянмөнх өөрийн компанийн бөх а.х Д.Бямбасүрэнд тус тус гардууллаа.
Баацагаан сумын нутгийн зөвлөлөөс Их Богд Дэвжээний бэлтгэл сургуулилт, үйл ажиллагаанд амжилт хүсээд 500 мянган төгрөг хандивлалаа.
Өнөөдрийн барилдааныг амжилттай хамтран зохион байгуулсан Баацагаан сумын Нутгийн зөвлөлийн дарга Д.Чулуунаа, н.Диваачимба, а.а Р.Дамдин болон бусад бүх хүмүүстээ талархаснаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
Барилдааны дүйз
Гурвын даваа
1. Б.Баянжаргал у.н – Л.Батбаяр с.з
2. М.Отгонням а.а – Ч.Чадраабал с.з
3. Б.Эрдэнэхүү а.а – М.Батбаатар з.б
4. Д.Энхбат а.а – Т.Эрдэнэтуул а.н
5. Давж.Батбаяр а.а- Б.Сүхбаатар а.з
6. Б.Бат-Амгалан а.а – Б.Билэгдэмбэрэл с.з
7. М.Батцэнгэл а.з – Д.Бямбасүрэн а.х
8. Н.Золбоо а.з – Т.Дүүрэнсаран с.з
Тойрогт:
А.з Н.Золбоо 6 даваа
А.а Б.Эрдэнэхүү 5 даваа
А.а Б.Бат-Орших 5 даваа
У.н Б.Баянжаргал 4 даваа
А.х Д.Бямбасүрэн 4 даваа
А.а Б.Бат-Амгалан 3 даваа
А.а Давж.Батбаяр 1 даваа тус тус авчээ.
Мэдээллийг: Их Богд дэвжээ
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна