МУ-ын харцага Ц.Содномдорж: Би Гончигдамбаас албан ёсоор уучлалт гуйх болно
Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүлэгчид хуралдаж улсын харцага Ц.Содномдоржийн барилдах эрхийг дөрвөн сараар хасах шийдвэр гаргасан билээ. Учир нь хэдхэн хоногийн өмнө болсон сар шинийн барилдааны үеэр гаргасан үйлдэлтэй холбоотой юм. Тодруулбал, сар шинийн барилдааны зургаагийн даваанд харцага Ц.Содномдорж гарьд Б.Гончигдамбатай барилдаж, унахдаа өрсөлдөгч бөхийнхөө зүүн гарын мөр, тохойны хэсгээр хөшиж, дарсан билээ. Тиймээс түүний үйлдлийг Монголын Үндэсний бөхийн барилдааны дүрмийг зөрчсөн гэж үзэн заал, танхимын болон бусад тэмдэглэлт барилдаанд дөрвөн сар барилдуулахгүй байх шийдвэрийг гаргасан байна. Энэ шийдвэртэй холбоотойгоор Өдрийн сонины нийтлэлч Д.Даваасүрэнгийн түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Монголын үндэсний бөхийн холбооноос таны барилдах эрхийг дөрвөн сараар хассан шийдвэр гаргасан байна. Та энэхүү шийдвэрийн талаар мэдээлэл авсан биз дээ?
-Дээрх шийдвэрийн тухайд мэдэлгүй яахав. Монголын үндэсний бөхийн холбоог хуралдах үед би гадаа нь байсан. Миний гаргасан үйлдэлтэй холбоотой учраас би байх ёстой юм болов уу гэж бодож очсон боловч оруулдаггүй юм билээ. Хуралдаанаар миний барилдах эрхийг дөрвөн сараар хасах шийдвэр гарсан болохыг хурал дуусахад мэдэгдсэн.
-Барилдах эрх тань наадмын өмнөхөн сэргэнэ. Тиймээс энэхүү шийдвэр танд яаж тусаж байна?
-Мэдээж дуртай байхгүй нь ойлгомжтой. Гэхдээ дургүй байлаа гээд ч яах юм. Зургадугаар сарын 11-нд миний барилдах эрх сэргэнэ. Тэгэхээр наадмын барилдаан надад амаргүй байх нь тодорхой. Гэлээ гээд яалтай ч билээ. Мон¬голын үндэсний бөхийн холбооноос ийм шийдвэр гаргасанд эсэргүүцээд байх зүйлгүй. Нэгэнт холбооноос шийдвэр гарсан бол дагаж мөрдөхөөс өөр замгүй шүү дээ. Үндэсний бөхийн цаашдын хөгжил, дэвшлийн төлөө холбоо гаргасан дүрэм, журмынхаа дагуу ажиллаж байж бид болон бидний дараагийн үеийнхэн бөхийн дэг, жаягийг дээдэлж олон түмэнд сайхан барилдаан үзүүлэх болно.
-Гэхдээ холбооноос гаргасан шийдвэр илээд өнгөрлөө. Барилдах эрхийг тань үүнээс илүү сараар хасах байсан юм гэсэн хүмүүс байна. Таны бод¬лоор энэ донгодолт хэр нүдээ олсон гэж бодож байна. Бүр хасах хэмжээнд ч яригдах сүртэй асуудал биш гэж бодож байна уу?
-Яалаа гэж дээ. Шийдвэр бол шийдвэр. Өөрийнхөө гаргасан үйлдлийн төлөө хариуцлага хүлээх нь зөв алхам гэж бодож байна. Намайг зохисгүй үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой гэж фэйсбүүк, твиттер зэрэг цахим мэдээллийн хэрэгслээр олон хүн шүүмжилж байна лээ. Намайг шүүмжилсэн хэн нэгнийг би буруут¬гах гээгүй. Харин ч шүүмжлэлийг их эерэгээр хүлээж авч байгаа шүү.
-Яагаад?
-Хэрвээ өнөөдөр би хэнд ч танигдаагүй, хэн ч мэдэхгүй бөх байсан бол ингэж хүн болгон анхаарал тавиад шүүмжлээд байх¬гүй биз дээ. Би ойлгохдоо цаашид Содномдорж гээд энэ бөх чинь сайн барилдаасай, илүү их амжилт үзүүлчихээсэй, олон түмнийг баяс¬га¬сан сайхан барилдаан гаргаж чадах юм шүү гэсэн итгэл найдва¬рын илэрхийлэл гэж бодож байгаа. Тиймээс би шүүмжлэлийг маш сайн өөртөө тусгаж авах болно. Мэдээж залуу хүн алдаж, онолгүй л яахав. Гэхдээ үндэсний бөхийнхөө ёс, жудгийг дээдлэх ёстой л доо. Энэ удаа бол үнэхээр санаандгүй зүйл болсон.
-Ер нь яагаад тийм үйлдэл гаргасан юм бэ?
-Тухайн үед барилдаан үргэлжлээд явж байсан. Ямар ч бөх дэвжээнд өвдөг шороодно гэсэн бодол тээж зодоглодоггүй. Мэдээж өрсөлдөгчөө давж, даваа авахын тулд ядаж хайнцах юмсан гэж бодож зүтгэсэн. Барилдаан дуус¬сан болохыг мэдээгүй. Энэ санаандгүй мэрийлт л үзэгчдэд буруугаар ойлгогдлоо. Тэрнээс биш гарыг нь ингээд хөшчихье гэсэн хорон муу санаа байгаагүй.
-Гэхдээ гарьд Б.Гончигдамба та хоёрын барилдааныг хара¬хаар таны гаргасан үйлдэл зориуд мэт харагдаад байгаа шүү дээ. Санаатайгаар гарыг нь дарчихсан юм биш үү?
-Миний ёс жудаг арай ч тийм цэгт хүрчихээгүй. Санаандгүй л болсон явдал. Гэхдээ би орой нь гэртээ хариад өөрийнхөө бичлэ¬гийг гүйлгэж үзсэн. Үнэхээр санаатай л юм шиг харагдсан шүү. Түүндээ эмзэглэсэн. Шатаж барил¬дахаар тийм юм болдог юм байна. Тиймээс бөхийн өргөөнд цугласан болон цэнхэр дэлгэцээрээ бөхийн¬хөө барилдааныг шимтэн үзэж суусан олон түмнээсээ танай сониноор дамжуулан уучлал гуйя. Бөхчүүд бидэнд бөхөө дээдэлдэг Монголынхоо ард түмний өмнө тийм зохисгүй авир гаргаж, жудаггүй загнах эрх байхгүй.
-Барилдаанаас хойш гарьд Б.Гончигдамбатай уулзсан уу?
-Хараахан уулзаж амжаагүй явна. Барилдааны дараа нутаг руугаа явчихаад хоёр хоногийн өмнө ирлээ. Гончигдамбатай уулзаж албан ёсоор уучлал гуйх болно оо.
-Та хоёр хэр ойр дотно вэ?
-Тийм ч сүрхий найзууд биш. Мэнд, устай, нэг замаар явж буй сайхан л эрчүүд.
-Наадмын бэлтгэлээ хийнэ биз дээ?
-Бэлтгэлээ хийнэ. Ер нь наа¬дамд зодоглоно гэдэг хүнд байх болно. Бөхчүүд байнгын бэлтгэл хийхээс гадна танхим, заалны барилдаанд зодоглож байж өөрийн¬хөө форумыг тохируулдаг. Хурдны морийг ганцааранг нь давхиулахаас илүүтэйгээр бусад морьдтойгоо уралдуулж байж л давхил хэр байгааг мэддэг биз дээ. Үүнтэй л адилхан. Барилдаануу¬дад орж байж л бусад бөхчүү¬дийнхээ ая, данг мэдэж, бусдаас суралцаж, хаана нь миний бэлтгэл болохгүй байгааг мэднэ. Тэгж л өөрийнхөө чансааг тодорхойлж наадмынхаа бэлтгэлийг базаана. Харин энэ байдал одоо надад хаалттай болсон. Тэгэхээр наад¬маар зодоглолоо гэхэд ядаж л цочроо гараагүй байна шүү дээ. Тийм учраас наадмын өмнө ямар нэг шийдвэрийг өөрөө өөртөө гаргах байх аа.
-Одоо бэлтгэлээ хаана хангаж байна?
-Нутгийнхаа бөхчүүдтэй бэлтгэл хийж байгаа. Улсын арслан Мөнхбаатар ах нартай.
-Наадмын өмнө шийдвэр гаргана гэлээ. Наадамд зодоглохгүй ч байж магадгүй гэж үү?
-Яг ч барилдахгүй гээд шууд хэлмээргүй байна. Ямартай ч бэлтгэлээ хийдгээрээ хийнэ. Барил¬дах явцдаа алдаа, оноогоо дэнсэлж байж нэг дүгнэлтэд хүрэх байх. Үнэхээр цочроотой, барил¬дах боломжгүй бол энэ жилийн наадмаар өнжиж болохгүй гэсэн зүйлгүй. Заавал барилдана гээд махраад байх шаардлага байхгүй. Нас залуу байна. Олон жилийн наадам намайг хүлээж байгаа шүү дээ.
-Нутаг яваад ирсэн гэсэн. Та чинь Хөвсгөл аймгийн уугуул билүү?
-Тийм ээ. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Өвөл хаана болж байна ёстой манай нутагт болж байна даа. Тайгаар явлаа, тав хоног сайхан амраад ирлээ.
-Аав, ээжтэйгээ золголт хийгээ юу. Гэр бүлийнхээ талаар танилцуулахгүй юу?
-Миний аав Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул. Харин манай ээж Төв аймгийн Алтанбулаг сумынх. Одоо хоёр буурал маань хотод амьдарч байгаа. Би нутаг руугаа сая ганцаараа явж амраад ирсэн л дээ.
-Аав ээж тань битүүний барилдааныг үзсэн байж таараа даа?
-Мэдээж үзэлгүй яахав. Хүүдээ сэтгэл дундуур байсан биз дээ.
-Таны бага нас хаана өнгөрсөн бэ. Хэзээнээс бөхөд хорхойсов?
-Миний бага нас Тосонцэнгэлд л үлдсэн дээ. Хөдөө нутаг ямар билээ бусад хүүхдийн л адил мал хуй хариулж өссөн. Анх 2002 оноос бөхийн спортоор хичээллэсэн. Анх Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат аймгийн арслан С.Мөнхсүх гэж хүнтэй багш шавийн барилдлагатай болж байлаа. Энэ спортыг хөөгөөд 12 жил өнгөрсөн байна шүү.
-Уг нь таны барилдааныг ард түмэн үнэлдэг. Сүүлийн үед болж л өгвөл элдэв асуудалд орооцолдох гээд байгаа тал бий... Та тийм авир муутай хүн үү?
-/Инээв/. Тамирчин хүн бүрт өөрийн гэсэн арга барил байдаг шиг омогшиж, өөрийгөө хурцалдаг зан бас байдаг юм болов уу. Тэрнээс аагтай, омогтойдоо онгирч байгаан илрэл бол биш байх. Би ямар гавьяа байгуулчихсан биш одоо юу гэхэв дээ.
Эх сурвалж: dnn.mn Д.Даваасүрэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна