Бүрнээгийн Баянмөнх дархалсаар ...
А.Тэлмэн
МҮБХ-оос сар бүр уламжлан зохиодог сумын заанууд барилдаан өнгөрсөн Бямба гарагт МБӨ-д боллоо. Барилдаанд сумын заан Б.Баянмөнх, Б.Энх-Очирхуяг, П.Өсөхбаатар, Б.Чимэдвандан, Э.Даш, Н.Ширчинхүү, Б.Цэрэндагва нараар манлайлуулсан хүчит 416 бөх зодоглон барилдав. Үүнд сумын заан цолтой 258, сумын харцага цолтой 7, сумын начин цолтой 31, цолгүй залуу бөх 120 оролцон барилдав. Энэ сарын барилдаанд олны үгүйлэх Оргодолын Үйтүмэн, ёс юм шиг шөвгөрдөг Ёндонпэрэнлэйн Улсболд, дагуулж хавирвал даваа нь өсдөг Гомбодоржийн Цэнддорж, сүйд хийж мэдэх Сүрэнжавын Очирбат, дархан ташаатай даруухан зантай Гүнсэнноровын Батмөнх нарын шилдэг залуус зодоглосонгүй. Зодоглосон бөхчүүдийн олонх нь сумын цолтнууд байснаас тэр үү энэ барилдааны оноолт тун ч чанга таарч байлаа.
Бөхийн барилдааны нэгийн даваанд сумын заан Б.Улаалзгана дархан өмсөх мэхээрээ давсан бол Төв аймгийн Бүрэн сумын харьяат, МУИС-ийн оюутан, сумын заан Ширээбазарын Базарсад дагуулж сууж өмсөх мэхийг урамшуулмаар уран хийлээ.
Хоёрын даваанд Женко дэвжээний залуу бөх Э.Санчир шилдэг заан Б.Улаалзганыг, Аварга лицей сургуулийн сурагч, Өвөрхангайн Сантын Э.Бат-Эрдэнэ Булганы Э.Энх-Амгаланг дагуулаад хавирчихав. Мөн Булганы Я.Эрдэнэтулга Хэнтийн Т.Баттулгыг дагуулж хутгаад, Их Богдын Г.Жамбалдорж Увсын М.Эрдэнэбилэгийг мушгиад, Булганы Б.Ган-Эрдэнэ Бөх Билэгтийн С.Буман-Эрдэнийг дагуулж хөмрөөд, Хөвсгөлийн Н.Мөнх-Эрдэнэ Хантайширын Э.Жүгдэрнамжилыг тахимдаад, Таванханы Э.Батхуяг ИМХ-ий Г.Азбилэгийг дүүгүүрдээд, МУИС-ийн Ш.Базарсад Ховдын Б.Батбаярыг өмсөөд, ИМХ-ий Б.Лхагвасүрэн Бөх Билэгтийн Б.Ганбатыг хонгодож дээр цацаад тус тус давсан нь даацтай сайхан мэхүүд байлаа.
Барилдааны 3-ын даваанд Бөх Билэгтийн Л.Жамбал Завханы Н.Бямбажаргалыг барьцгүй хавсраад, “Аварга”-ын Ж.Бямбадоньд Ховдын Б.Ганзоригийг сугадаж нисэлттэй хөмрөөд, Булганы Б.Түмэндэмбэрэл Бөх Билэгтийн С.Цогтбаатарыг давхар хамаад, Дундговийн Д.Энхболд МУИС-ийн Ш.Базарсадыг харваж дайраад, ИМХ-ий Б.Лхагвасүрэн Увсын П.Цэвэгжавыг тахимдаж дайраад, ИМХ-ий Б.Мөнх-Өрнөх Завханы С.Доёддоржийг баруун наагаад, МУБИС-ийн О.Наранбаатар Ажнайн С.Хишигдалайг гуядаад, Төвийн М.Тэгшбаяр Таванханы Х.Жанболатыг зүүн мушгиад тус тус давсан бол энэ давааны хамгийн уран барилдаан Өвөрхангайн С.Даваадорж Увсын Ц.Саранзолбоо нарын барилдаан байв. Ташаа нийлж дэвжээ голлоод С.Даваадорж гар уургалж тонгорсон бөгөөд тонгороо нь бараг үүрээ болов. Гэсэн ч Ц.Саранзолбоо хараатай хөдлөж дөрвөн хөллөж тогтоод сөрж хөлд нь дайраад дэрлэчихэв. Мөн энэ даваанд “Соёмбо”-ын Э.Даваажаргал ТХАД-ий У.Мөнхчулууныг, Хөвсгөлийн Б.Баттүвшин Их Богдын Т.Дүүрэнсаранг тус тус өвдөг шороодууллаа.
Дөрвийн нугалаанд Төвийн Б.Энх-Очирхуяг Увсын Д.Мөнхбаярыг хавираад, Завханы П.Өсөхбаатар Хантайширын Л.Гантогоогийн баруун хөлд орж цацаад, “Алдар”-ын Э.Даш Таванханы С.Оргилбаатарыг зүүн мушгиад, Хөвсгөлийн Н.Даваахүрэл ИМХ-ий Б.Цэрэндагвыг этээд, Ховдын Г.Хишигбат Завханы М.Даваасүрэнг зүүн хөлөө алдсан ч дагуулж ширвээд, Хан Хэнтийн Э.Дарханбат Увсын Ц.Саранзолбоог уран гоё суйлаад, ИМХ-ий Х.Энхчулуун Завханы Э.Доржсүрэнг өрөөлдөж суйлаад, Ажнайн Т.Төгсдөлгөөн ТХАД-ий Д.Энхболдыг давхар ачаад, Их Богдын Г.Жамбалдорж ИМХ-ий О.Бат-Эрдэнийг мушгиад, Булганы Г.Ганбаатар Ховдын Б.Баярааг зүүн талдаа татаж мордоод тус тус орхив. Мөн энэ даваанд Бөх Билэгтийн Л.Жамбал Увсын Н.Хүрэлсүхтэй оноолт таарч бариа зөрөөнд хөлд нь дайрсан ч Н.Хүрэлсүх дагуулаад тохчихов. Навааны Хүрэлсүхийн хувьд сүүлийн үед барилдаж харагдаагүй ч алдарт их Тэсийн бөхчүүдийн залгамж гэдгээ ийн нотлов. Тэр 2-н даваанд Хэнтийн С.Тэмүүлэн, 3-ын даваанд Бөх Билэгтийн Э.Нандин-Эрдэнэ нарыг орхисон юм.
Тавын даваанд манлай заануудын ам тун сонирхолтой байв. Зүүний манлай Б.Баянмөнх П.Өсөхбаатар нар ИНЕГ-ын Б.Лхагвадорж, ИМХ-ий Х.Энхчулуун нарыг амласан бол барууны магнай Б.Энх-Очирхуяг, Б.Чимэдвандан нар талбайд барилдаж байсан Э.Одхүү – Р.Бэхбат, Б.Мөнхтулга – Н.Даваадагва нарыг давхар амлаад эргэв. Давхар амлах хэмээх уламжлалыг сэргээсэнд талархмаар. Барилдаан эхэлж Хэвэлхүүгийн Энхчулуун П.Өсөхбаатарыг шахаж татаад угсруулж хөмрөө маягтай зүтгээд сайхан давав. Харин Рэнчинсамбуугийн Бэхбат Б.Энх-Очирхуягийг тун ч төвөггүй шороодууллаа. ЗТ констракшны Д.Бат-Эрдэнэ ИМХ-ий Б.Мөнх-Өрнөхийг давхар хамахад дагуулж гуядаад, “Аварга”-ын Ж.Бямбадоньд Хөвсгөлийн Н.Даваахүрэлийг хөлд нь орж их дээр цацаад, Увсын Н.Хүрэлсүх Таванханы Н.Ширчинхүүг харцагадаж өргөөд, Бөх Билэгтийн Б.Чинбат Хөвсгөлийн Г.Балжиннямыг баруун талдаа давхар ачаад, Хэнтийн Э.Дарханбат Их Богдын Г.Жамбалдоржийг зүүн мордож дайрахад дагуулж тонгороод давав. Мөн тунасан хоёрын барилдаанд Г.Ганбаатар баруун мордож хөөсөн ч дагуулж хөмрүүлээд уналаа.
Зургаагийн даваанд Б.Баянмөнх гоцлож, Р.Бэхбат Б.Чимэдванданг хутгаж давхар тахимдаад, Э.Даш З.Хангалбаатарыг зайлж гуядаад, Б.Чинбат “Аварга”-ын Ж.Бямбадоньдыг дагуулж мушгиад, Х.Энхчулуун Б.Алтангэрэлийг хашиж мордоод тус тус давав. Мөн Э.Дарханбат шилдгүүдийг цувруулсан Н.Хүрэлсүхийг амлаж шийдсэн мэхэнд нь багагүй хазайсан ч сөрж суйлаад сайхан давлаа.
Долоогийн даваанд Б.Баянмөнх Р.Бэхбатыг амлаж давхар тохоод, Э.Дарханбат Б.Чинбатыг шахаж татаад давав. Тунасан хоёрын барилдаанд Өвөрхангайн Богдын Х.Энхчулуун давлаа.
Их шөвөгт Б.Баянмөнх Х.Энхчулууныг амлаж төдий л удсангүй мушгиж давав. Тунасан хоёрын барилдаанд Эрдэнэбатын Даш зүүн хавираад Энхжаргалын Дарханбатыг давж үзүүрт үлдэв.
Үзүүр түрүүний барилдаанд Б.Баянмөнх дархан тохох мэхээ хийхэд Э.Даш сайн тогтож улмаар зүүн хөлийг нь шүүрч хөөхөд Б.Баянмөнх зүүн талдаа тун ч лав хутгаад зүүн хөлд нь давхар тахимдаад давснаар сумын заануудын барилдааны дөрөв дэх түрүүгээ хүртлээ.
Оноолтыг тавын даваанаас үзнэ үү.
Тавын даваа
1. с.з Б.Баянмөнх Бишрэлт клуб – с.з Б.Лхагвадорж ИНЕГ
2. с.з Б.Энх-Очирхуяг ШШГЕГ – с.з Р.Бэхбат БөхБилэгт
3. с.з П.Өсөхбаатар ХЦ-0277 – с.з Х.Энхчулуун ИМХ
4. с.з Б.Чимэдвандан ЗХ-017 – с.з Б.Мөнхтулга БөхБилэгт
5. с.з Э.Даш Алдар с.х – с.з Т.Төгсдөлгөөн Ажнай
6. с.з Н.Ширчинхүү Таванхан – с.з Н.Хүрэлсүх Увс
7. с.з Д.Бат-Эрдэнэ ЗТ констракшн – с.з Б.Мөнх-Өрнөх ИМХ
8. с.з Ж.Бямбадоньд Аварга – с.з Н.Даваахүрэл Хөвсгөл
9. с.з Г.Хишигбат Ховд – с.з З.Хангалбаатар Завхан
10. с.з Г.Балжинням Хөвсгөл - с.з Б.Чинбат Бөхбилэгт
11. с.з Б.Түмэндэмбэрэл Булган – с.з Б.Алтангэрэл ҮБТДС
12. с.з Э.Дарханбат Хан Хэнтий – с.з Г.Жамбалдорж Ихбогд
13. с.з М.Билгүүдэй Женко – с.з Г.Ганбаатар Миррор таур ХХК
Зургаагийн даваа
1. с.з Б.Баянмөнх Бишрэлт клуб – гоц мөргөв
2. с.з Б.Чимэдвандан ЗХ-017 – с.з Р.Бэхбат БөхБилэгт
3. с.з Э.Даш Алдар с.х – с.з З.Хангалбаатар Завхан
4. с.з Д.Бат-Эрдэнэ ЗТ констракшн – с.з М.Билгүүдэй Женко
5. с.з Ж.Бямбадоньд Аварга – с.з Б.Чинбат БөхБилэгт
6. с.з Э.Дарханбат Хан Хэнтий – с.з Н.Хүрэлсүх Увс
7. с.з Х.Энхчулуун ИМХ- Б.Алтангэрэл ҮБТДС
Долоогийн даваа
1. с.з Б.Баянмөнх Бишрэлт клуб – с.з Р.Бэхбат БөхБилэгт
2. с.з Э.Даш Алдар с.х – гоц мөргөв
3. с.з Э.Дарханбат Хан Хэнтий– с.з Б.Чинбат БөхБилэгт
4. с.з М.Билгүүдэй Женко – с.з Х.Энхчулуун ИМХ
Наймын даваа
1. с.з Б.Баянмөнх Бишрэлт клуб – с.з Х.Энхчулуун ИМХ
2. с.з Э.Даш Алдар с.х – с.з Э.Дарханбат Хан Хэнтий
Есийн даваа
1. с.з Б.Баянмөнх Бишрэлт клуб – с.з Э.Даш Алдар с.х
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна