Бөхчүүддээ төрсөн өдрийн мэнд хүргэе


Валентиний баяраар төрсөн өдөр нь тохиодог бөхчүүд цөөнгүй ажээ. Өнөө жилийн хувьд хаврын тэргүүн сарын шинийн 15-ны бэлгэ дэмбэрэлт сайн өдөр мөн тохиож байна.
1. ИШДОРЖИЙН ДОРЖСАМБУУ. Булган аймгийн Гурван булаг сумын харьяат, Монгол Улсын гарьд. 1995 оны Улсын баяр наадамд цэргийн арслан цолтой зодоглож, өөрийн багш МУ-ын арслан Б.Ганбаатараар тав давж МУ-ын начин цол, 2001 оны 80 жилийн ойн наадамд МУ-ын аварга О.Балжиннямаар долоо давж улсын заан цол, 2007 онд у.г М.Баяржавхлангаар найм давж үзүүрлэн МУ-ын гарьд цол тус тус хүртсэн. Мөн 1996, 2002, 2003, 2006, 2008 оны баяр наадамд шөвгөрсөн. Гараа дэвээ, биеийн хийц галбир сайхантай, биеэ зөв сайхан авч явдаг гарьд маань хонгодох, гар таллаж ард гарах, таллаж дугтрах мэхүүдийг даамай хийдэг. Эдүгээ 43 нас хүрч буй ахмад гарьддаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
2. МИШКАГИЙН БАТЖАРГАЛ. Архангай аймгийн Булган сумын харьяат, Монгол Улсын харцага. 2006 оны түүхт ойн наадмаар у.з Б.Сайнбаяр, у.х Э.Батбаатар, у.г Б.Гантогтох нарыг өвдөг шороодуулж МУ-ын харцага цолд хүрсэн. Аймгийн начин, цэргийн арслан цолтой байх үеэсээ шуугиулж, цахиур хагалсан энэ харцага маань давуулж гуядах, хавирах, мордох мэхийг даацтай хийдэг. Аав ах хоёр нь сумын заан, төрсөн дүү нь аймгийн шилдэг арслан М.Бат-Отгон. Өдгөө Архангай аймгийн орлогч даргаар ажиллаж буй харцага маань морин жилд жил нь орж буй аж. Харцагадаа цаашдын ажил амьдралд нь сайн сайхныг хүсье.
3. НАМСРАЙН ГАНЗОРИГ. Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, аймгийн арслан. 2007 онд Увс аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн. Мөн 2009 онд Сэлэнгэ аймгийн баяр наадамд үзүүрлэсэн. Улсын баяр наадамд хоёр ч удаа гурав давсан. Бусгах, зайлах, сугадаж мушгих, тахимдах мэхтэй шилдэг арсландаа улсын цолд хүрэхийн ерөөл талбия.
4. БАТЦЭНГЭЛИЙН ЧИМЭДВАНДАН. Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Сумын заан. Монгол бөхийн өргөө болоод ХААИС, ШУТИС, Төв аймагт болдог сумын заануудын барилдаанд олон удаа түрүүлж, үзүүрлэсэн. Хамгийн сүүлд сар шинийн сумын заануудын барилдаанд түрүү бөхөөр тодорсон билээ. Аралтай, суурьтай, зоригтой эрэмгий барилддаг энэ залууд аймгийн цол төдийгүй улсын алдар цолд ч хүрэх бололцоо дүүрэн бий.
5. БАТ-ОДЫН БААТАРБОЛД. Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат, Сумын заан. “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн төгсөх ангийн оюутан. Төрөлх сумандаа түрүүлж сумын заан цолд хүрсэн. Хөлд орох, өмсөх мэхийг даацтай хийдэг энэ залуу “Аварга” дээд сургуулийнхаа оюутны зөвлөлийн даргаар ажилладаг. Мөн оюутны улсын аварга шалгаруулах багийн барилдааны аварга. Уран барилдаантай заандаа аймгийн цолд удахгүй хүрэхийг хүсч сайн сайхныг ерөөе.
6. БААСАНЦОГТЫН ӨЛЗИЙСАЙХАН. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, сумын заан. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн чөлөөт бөхийн ангийн оюутан. Сэлэнгэ аймгийн нэгэн суманд түрүүлж сумын заан цол хүртжээ. Түүний хувьд чөлөөт бөхөөр амжилттай барилддаг бөгөөд мэхэнд үлдэц сайтай, бусдын мэхийг дагуулахдаа тун ч гаргууд нэгэн. Өнгөрсөн намар болсон Оюутны улсын аварга шалгаруулах багийн барилдаанд залуу харцага Э.Оюунболдыг хамгийн их хазайлгасан хүн нь чөлөөтийн Өлзийсайхан байсан билээ. Залуу заандаа үндэсний бөхдөө өндөр цолд хүрч, их спортод эх орныхоо нэрийг гаргахыг хүсье.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна