Дарханд болсон барилдаан
А.Тэлмэн
Дархан-Уул аймгийн Дархан хотод у.н Ч.Баянмөнх, а.а А.Амараа, Б.Сүхбаатар нараар манлайлуулсан хүчит 128 бөх зодоглон барилджээ.
Бөхийн барилдааны гурвын даваанд Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн шинэ начин Н.Мягмар а.з Э.Саранбаатарыг, Өвөрхангай аймгийн харьяат а.х Б.Лхагва-Очир а.з Б.Болдбаатарыг, Ховд аймгийн харьяат а.н Б.Отгонцоож а.з Энхтүвшинг, Увс аймгийн харьяат а.н Н.Баттогтох а.з Х.Мягмарсүрэнг, Шарын гол сумын харьяат а.х Ж.Бадрал Сэлэнгэ аймгийн Сант сумын заан Б.Баатарболдыг, Ховд аймгийн харьяат, аймгийн нэмэх начин Ц.Адьяа Сэлэнгийн шинэ начин Х.Чинбатыг, Өвөрхангай аймгийн харьяат а.н Х.Гантулга Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын заан Н.Ширчинхүүг тус тус өвдөг шороодуулсан бол Ховдын залуус тунаж, а.н Б.Тайван давжээ.
Дөрвийн даваанд а.н Б.Тайван Увс аймгийн харьяат а.а Г.Дамдинхүүг, а.н.н Ц.Адьяа а.а Даваасамбуугийн Батбаярыг тус тус өвдөглүүлсэн бол а.а С.Ерөөлт а.н Х.Гантулгыг, а.а Н.Эрдэнэчулуун а.х Ж.Бадралыг, а.а Б.Уугандаваа а.х Б.Лхагва-Очирыг давж шөвгөрсөн байна.
Тавын даваанд у.н Ч.Баянмөнх а.а Б.Уугандавааг амлаж өвдөглүүлсэн бол а.а Б.Сүхбаатар а.а А.Амараагаар давсан байна. А.а С.Ерөөлт а.н.н Ц.Адьяаг амласан ч өвдөг шороодож тунасан хоёрын барилдаанд Б.Тайван давжээ.
Их шөвөгт “өндөр” начин а.а Б.Сүхбаатарыг өвдөг шороодуулж тунасан аймгийн начингуудын барилдаанд Дарвийн Тайван давав.
Үзүүрт улсын начин Ч.Баянмөнх давж энэ өдрийн түрүү бөхөөр тодорсон байна. Начны хувьд бэлтгэл жигдэрч, бие жагсаж байгаа аж. Өнөө жил наадмаар нэгийг дуулгах болов уу.
Үзүүрт үлдсэн Ховд аймгийн Дарви сумын харьяат а.н Бальдаржамцын Тайвангийн хувьд аймгийн арслан цолд хүрэхүйц барилдааны ур чадвартай бөх бөгөөд өнөө жилийн сар шинийн барилдаанд залуу гарьд Ж.Бат-Эрдэнийг шуудагнаас илүүрхэн давсныг үзэгчид маань санаж байгаа биз ээ.
Их шөвөгт үлдсэн аймгийн арслан Батмөнхийн Сүхбаатар тогтмол бэлтгэлгүй ч аргагүй лут гэдгээ харуулж шөвгөрсөн бол Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн нэмэх начин Цэвээнпүрэвийн Адьяа цагаан сараар Батмөнх зааныг хаяснаа баталгаажуулсан байна.
Оноолтыг гурвын даваанаас харна уу.
Гурвын даваа
1.у.н Ч.Баянмөнх - с.х Бадамдорж
2. а.а А.Амараа - с.з Батмөнх Увс
3.а.а Г.Дамдинхүү - с.з Оргил Да
4. а.а Б.Сүхбаатар - с.з Ганбаатар Сэлэнгэ
5. а.а С.Ерөөлт - с.з Төмөрбаатар Арх
6. а.а Давс.Батбаяр - с.з Ц.Энхтүвшин Дорнод
7. а.а Н.Эрдэнэчулуун - с.з О.Есөн-Эрдэнэ Хо
8. а.а Б.Уугандаваа - с.з Хүдэрбаатар
9. а.з Э.Саранбаатар - а.н Н.Мягмар
10. а.з Б.Болдбаатар - а.х Б.Лхагва-Очир
11. а.з Энхтүвшин - а.н Б.Отгонцоож
12. а.з Х.Мягмарсүрэн - а.н Баттогтох Увс
13. а.х Ж.Бадрал - с.з Б.Баатарболд
14. а.н.н Ц.Адъяа - а.н Х.Чинбат
15. а.н Х.Гантулга - с.з Н.Ширчинхүү
16. а.н Б.Тайван - с.з Б.Баянмөнх
Дөрвийн даваа
1. у.н Ч.Баянмөнх - а.н Н.Мягмар
2. а.а А.Амараа – а.н Б.Отгонцоож
3. а.а Г.Дамдинхүү – а.н Б.Тайван
4. а.а Б.Сүхбаатар - а.н Н.Баттогтох
5. а.а С.Ерөөлт - а.н Х.Гантулга
6. а.а Давс.Батбаяр – а.н.н Ц.Адъяа
7. а.а Н.Эрдэнэчулуун – а.х Ж.Бадрал
8. а.а Б.Уугандаваа - а.х Б.Лхагва-Очир
Тавын даваа
1. у.н Ч.Баянмөнх – а.а Б.Уугандаваа
2. а.а А.Амараа – а.а Б.Сүхбаатар
3. а.а С.Ерөөлт – а.н.н Ц.Адъяа
4. а.а Н.Эрдэнэчулуун – а.а Б.Тайван
Зургаагийн даваа
1.у.н Ч.Баянмөнх – а.а Б.Сүхбаатар
2. а.н.н Ц.Адъяа – а.н Б.Тайван
Долоогийн даваа
1. у.н Ч.Баянмөнх – а.н Б.Тайван
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна