“Дэлтэй Цэнхэрийн Хурд 2014” уралдааны хурдан соёолонгууд

А.Тэлмэн
2014 оны 2-р сарын 08 -нд

112 хурдан соёолон уралдсанаас:
1. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ц.Чимэдбавуугийн Даншиг Хээр. Сүхбаатар аймгийн угшилтай. Архангай аймгийн 90 жилийн ой, Хангайн бүсийн хурдан морины уралдаанд хязааландаа түрүү, АХ-ын 92 жилийн ой Хөвсгөл аймгийн баяр наадамд хязаалан насны түрүү,
2. Тариалан сумын уяач Чинбатын Будан. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын угшилтай, АХ-ын 92 жилийн ой Хөвсгөл аймгийн баяр наадамд дөрөвт давхисан.
3. Тариалан сумын уяач О.Баасанцэрэнгийн шарга, Монгол улсын Алдарт уяач Г.Доржпүрэвийн унаган адуу.
4. Тариалан сумын уяач О.Баасанцэрэнгийн хүрэн. Монгол улсын Алдарт уяач Г.Доржпүрэвийн унаган адуу.
5. Их-Уул сумын уугуул Нанжидсүрэнгийн Үйзэн хонгор. Сүхбаатар угшилтай, Хөвсгөл аймгийн баяр наадамд шүдлэндээ түрүү, хязааландаа аман хүзүү, Хөвсгөл аймгийн Дэлтэй Цэнхэр МСУХ-ны шилдэг хүлэг шалгаруулах бага гурван насны уралдаанд даагандаа айраг, шүдлэн түрүү, хязааландаа айргийн тавд хурдалж байсан.
6. Тариалан сумын уяач Лувсанцэрэнгийн хээр.
7. Тариалан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Бадрахын Мөнгөн нүдэт хүрэн. 2013 оны Дэлтэй Цэнхэр МСУХ-ны шилдэг хүлэг шалгаруулах уралдааны хязаалангийн түрүү,
8. Тариалан сумын уяач О.Баасанцэрэнгийн хонгор. Монгол улсын Алдарт уяач Г.Доржпүрэвийн унаган адуу.
9. Тосонцэнгэл сумын уяач С.Түмэнцогтын хүрэн.
10. Цагаан-Уул сумын уяач Замлинжамцын халиун хурдаллаа.
Мэдээллийг "Дэлтэй цэнхэр"МСУХ-ны ажлын алба Т.Наранхүү  

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна