Өөр өөрийн онцлогтой нээлтийн харваа болох нь

А.Тэлмэн
2014 оны 2-р сарын 06 -нд

Монголын Урианхай сурын холбоо, Урианхайн өв соёлын болон тувачуудын нийгэмлэг хамтран энэ сарын 7 буюу билгийн тооллын шинийн найманд Буянт-Ухаа спорт цогцолборт "Урианхай түмний их золголт, Урианхай сурын нээлтийн харваа"-г зохион байгуулах гэж байна. Тус өдрийн хөтөлбөр Алтайн эзэнд 13 сан тавьж, өвчүү өргөх ёслолоор эхлэх бол нуманд хүндэтгэл үзүүлж, домын гурван сум гаргах зан үйлийг хийх ажээ. Үүний дараа урианхай харвааны нээлтээ хийж, оны шилдэг харваач, онцлох хүмүүс, ахмадуудадаа хүндэтгэл үзүүлэн, хүчит бөхийн барилдаан, урианхай үндэстний урлагийн тоглолтуудаар үргэлжлэх гэнэ. Тэгвэл маргааш нь буюу хоёрдугаар сарын 8-нд сурын төв талбай дээр Монголын уламжлалт харваачдын ээлжит өвлийн харваа болох ажээ. Тахилга өргөх ёслолоор эхлэх энэ харваагаар хамгийн сайхан үндэсний дээл хувцастай нэг харваачдыг шалгаруулан шагнадаг уламжлалтай юм. Харваачид 8 зайнаас харваж цэц мэргээ шалгахын сацуу ирж буй  жилийнхээ өнгийг тольдогоороо онцлогтой болдог гэлцдэг.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна