“Булганхангай” МСУХ-ны шинээр төрсөн цолтнууд

А.Тэлмэн
2014 оны 2-р сарын 06 -нд

1.Бугат сумын харьяат Намжилын Хишигсүрэн 28 жил морь уяхдаа, аймгийн баяр наадмаас нэг түрүү, нэг айраг, аймгийн бүсийн наадмаас нэг түрүү, долоон айраг, сумын баяр наадмаас дөрвөн түрүү, 14 айраг хүртжээ.
2.Булган сумын харьяат Магсарын Батжаргал. Зургаан жил морь уяхдаа, аймгийн баяр наадмаас нэг айраг,аймгийн бүсийн наадмаас дөрвөн түрүү ,11 айраг, сумын баяр наадмаас найман түрүү, 11 айраг хүртжээ.
3.Булган сумын харьяат Батмөнхийн Очирбат. 16 жил морь уяхдаа, аймгийн баяр наадмаас хоёр түрүү, хоёр айраг, аймгийн бүсийн наадмаас долоон түрүү, нэг айраг, сумын баяр наадмаас есөн түрүү, 18 айраг хүртжээ.
4.Хангал сумын харьяат Дамбацэрэнгийн Баярсайхан. 20 жил морь уяхдаа аймгийн бүсийн наадмаас нэг түрүү 10 айраг, сумын баяр наадмаас дөрвөн түрүү, 16 айраг хүртжээ.
5. Хангал сумын харьяат Очирбатын Эрдэнэсайхан 14 жил морь уяхдаа аймгийн бүсийн наадмаас гурван түрүү зургаан айраг, сумын баяр наадмаас 11 түрүү, 15 айраг хүртжээ.
6. Хишиг-Өндөр сумын харьяат Доржийн  Батмөнх 23 жил морь уяхдаа, аймгийн баяр наадмаас хоёр айраг,аймгийн бүсийн наадмаас хоёр түрүү долоон айраг, сумын баяр наадмаас таван түрүү, зургаан айраг хүртжээ.
7.Орхон  сумын харьяат  Цэрэгдагвын Доржлхагва. 25 жил морь уяхдаа, аймгийн баяр наадмаас зургаан айраг,аймгийн бүсийн наадмаас долоон айраг, сумын баяр наадмаас есөн түрүү, 18 айраг хүртжээ.
8.Орхон сумын харьяат Бямбасүрэнгийн  Батсайхан. Таван жил морь уяхдаа, аймгийн баяр наадмаас нэг айраг,аймгийн бүсийн наадмаас хоёр түрүү, найман айраг, сумын баяр наадмаас есөн түрүү, 19 айраг хүртжээ.

9.Сайхан сумын харьяат Дуйнхаржавын  Мөнхсүрэн. 20 жил морь уяхдаа, аймгийн баяр наадмаас нэг айраг,аймгийн бүсийн наадмаас нэг түрүү есөн айраг, сумын баяр наадмаас таван түрүү, 11 айраг хүртжээ. 
10 Сэлэнгэ сумын харьяат Хишигсүрэнийн  Элдэв-Очир. 10 жил морь уяхдаа, аймгийн баяр наадмаас хоёр түрүү, аймгийн бүсийн наадмаас нэг түрүү, 11 айраг, сумын баяр наадмаас дөрвөн түрүү, 11 айраг хүртжээ.
11.Тэшиг  сумын харьяат Балдангийн Зоригбаяр. 24 жил морь уяхдаа аймгийн бүсийн наадмаас нэг түрүү 10 айраг, сумын баяр наадмаас нэг түрүү,дөрвөн  айраг хүртжээ.

"Аймгийн Алдарт" уяач цол шагналд Гиннесийн уралдааны амжилтаар тооцогдох уяачид :
1.  Сэлэнгэ сумын харьяат Тайванбаатарын Нямсүрэн 12 жил морь уяхдаа аймгийн баяр наадмаас нэг айраг, аймгийн бүсийн наадмаас 10 айраг, сумын наадмаас 15 түрүү, 19 айраг хүртсэн бол "Монгол морь 3000" гиннест бүртгүүлэх уралдаанд өөрийн хурдан хүлгээ аман хүзүүдүүлсэн амжилтыг үзүүлээд байгаа юм.
2. Рашаант сумын харьяат Цанжидын Соёлпүрэв 17 жил морь уяхдаа аймгийн бүсийн наадмаас 3 түрүү, 6 айраг, сумын баяр наадмаас 12 түрүү, 34 айраг хүртсэн бол "Монгол морь 3000" гиннест бүртгүүлэх уралдаанд уясан хүлгээ айргийн таваар хурдлуулжээ.
3. Баян-Агт сумын харьяат, сумын Алдарт уяач Ганжаргалын Зоригтбаатар 10 жил морь уяхдаа аймгийн баяр наадмаас 2 айраг, аймгийн бүсийн наадмаас 2 айраг, сумын баяр наадмаас 9 түрүү, 20 айраг хүртсэн бол Гиннесийн уралдаанд түүний найман морь морджээ.
4. Баяннуур сумын харьяат, сумын Алдарт уяач Ламжавын Батсайхан 20 жил морь уяхдаа аймгийн бүсийн наадмаас 2 түрүү, таван айраг, сумын баяр наадмаас 12 түрүү, 19 айраг хүртсэн байна. Түүнчлэн Гиннесийн уралдаанд түүний долоон адуу мордож, амжилттай давхижээ.
5. Баяннуур сумын харьяат, сумын Алдарт уяач Хонгорын Баянмөнх 22 жил морь уяхдаа аймгийн бүсийн наадмаас 1 түрүү, 4 айраг, сумын баяр наадмаас 10 түрүү, 21 айраг хүртсэн бол Гиннесийн уралдаанд 7 адуугаа мордуулж, амжилттай оролцсон юм.
6. Баяннуур сумын харьяат, сумын Алдарт уяач Жигжидийн Бадам 22 жил морь уяхдаа аймгийн бүсийн наадмаас 1 түрүү, 7 айраг, сумын баяр наадмаас 1 түрүү, 19 айраг хүртээд байгаа юм. Мөн Гиннесийн уралдаанд тэрээр долоон адуугаа мордуулж амжилттай сайхан наадсан байна.
7. Бугат сумын харьяат, сумын Алдарт уяач Цанширын Наранбаатар 16 жил морь уяхдаа аймгийн баяр наадмаас 1 түрүү, аймгийн бүсийн баяр наадмаас 4 айраг, сумын баяр наадмаас 9 түрүү, 25 айраг хүртсэн байна. Мөн Гиннесийн уралдаанд идэвхитэй оролцож 7 морь мордуулсан  амжилтаараа ийнхүү аймгийн Алдартын нэгээр эрэмбэлэгджээ.
8. Бугат сумын харьяат , сумын Алдарт уяач Батсүхийн Эрдэнэтүлхүүр 18 жил морь уяхдаа аймгийн бүсийн наадмаас нэг түрүү, сумын баяр наадмаас 2 түрүү, 16 айраг хүртсэн байна. Мөн Гиннесийн уралдаанд идэвхитэй оролцож, өөрийн уяж сойсон 10 морио мордуулжээ.
9. Бугат сумын харьяат, сумын Алдарт уяач Дагвын Бямбадорж 18 жил морь уяхдаа аймгийн бүсийн наадмаас 9 айраг, сумын баяр наадмаас 5 түрүү, 15  айраг хүртсэн байна. Мөн Гиннесийн уралдаанд өөрийн хурдан хүлгэдээсээ мордуулсан амжилттай нааджээ.
10. Гурванбулаг сумын харьяат, сумын Алдарт уяач Эрдэнийн Самдандэлэг 7 жил морь уяхдаа сумын баяр наадмаас 2 түрүү, 11 айраг хүртсэн байна. Мөн Гиннесийн уралдаанд түүний уяж  сойсон 12 хурдан хүлэг амжилттай давхижээ.
11. Гурванбулаг сумын харьяат, сумын Алдарт уяач Батмөнхийн Санжаадорж 13 жил морь уяхдаа аймгийн бүсийн баяр наадмаас 3 түрүү, 3 айраг, сумын баяр наадмаас 3 түрүү, 13 айраг хүртсэн юм. Мөн Гиннесийн уралдаанд түүний уяж сойсон 12 хурдан хүлэг морджээ.
12. Дашинчилэн сумын харьяат, сумын Алдарт уяач Сийлэгийн Шинэжамц 25 жил морь уяж, аймгийн бүсийн наадмаас 2 түрүү, 4 айраг, сумын баяр наадмаас 11 түрүү, 27 айраг хүртээд байгаа юм. Мөн өнгөрсөн жил болсон Гиннесийн уралдаанд зургаан хурдан хүлгээ мордуулжээ.
13. Дашинчилэн сумын харьяат, сумын Алдарт уяач Лүвсандоржийн Мөнхбат 24 жил морь уяж байгаа бөгөөд аймгийн бүсийн наадмаас 6 айраг, сумын баяр наадмаас 8 түрүү, 20 айраг хүртсэн байна. Мөн  "Монгол морь 3000" Гиннесийн уралдаанд түүний долоон хурдан хүлэг морджээ.
14. Дашинчилэн сумын харьяат, сумын Алдарт уяач Дашчирэвийн Зоригоо 16 жил морь уяхдаа  аймгийн бүсийн баяр наадмаас 2 түрүү, 3 айраг, сумын баяр наадмаас 8 түрүү, 16 айраг хүртжээ. Түүнчлэн Гиннесийн  уралдаанд түүний уяж сойсон 7 хүлэг мордсон байна.
15. Дашинчилэн сумын харьяат,  сумын Алдарт уяач Шошийн Ганболд 24 жил морь уяхдаа аймгийн бүсийн наадмаас 2 түрүү, 4 айраг, сумын баяр наадмаас 4 түрүү, 15 айраг хүртжээ. Мөн Гиннесийн уралдаанд сумын Алдартын зургаан хүлэг мордсон юм.
16. Дашинчилэн сумын харьяат, сумын Алдарт уяач Дондоогийн Цагаанхүү 34  жил морь уяхдаа аймгийн бүсийн наадмаас 1 түрүү, 9 айраг, сумын баяр наадмаас 16 түрүү, 18 айраг хүртсэн бол  Гиннесийн уралдаанд түүний хоёр хурдан хүлэг морджээ.
17. Сайхан сумын харьяат, сумын Алдарт уяач Жигжидийн Очирсүрэн 15 жил морь уяхдаа аймгийн бүсийн баяр наадмаас 5 айраг, сумын баяр наадмаас 4 түрүү, 9 айраг хүртсэн байна.  Мөн гиннесийн уралдаанд түүний 8 хүлэг морджээ.
18. Сайхан сумын харьяат, сумын Алдарт уяач Галбадрахын Алтангэрэл 22 жил морь уяхдаа аймгийн баяр наадмаас 1 айраг, аймгийн бүсийн наадмаас 1 айраг, сумын баяр наадмаас 2 түрүү, 4 айраг хүртсэн байна. Мөн Гиннесийн уралдаанд өөрийн 10 хурдан хүлгээ мордуулж, амжилттай оролцжээ.
19. Могод сумын харьяат, сумын Алдарт уяач Сүрэнхорын Батхуяг 19 жил морь уяхдаа аймгийн бүсийн наадмаас 2 түрүү, 4 айраг, сумын баяр наадмаас 16 түрүү, 28 айраг хүртсэн байна. Мөн Гиннесийн уралдаанд идэвхитэй оролцож, 6 хурдан хүлгээ мордуулжээ.
20. Могод сумын харьяат, сумын Алдарт уяач Лхагвадоржийн Саянжаргал 18 жил морь уяхдаа аймгийн бүсийн наадмаас 1 түрүү, 5 айраг, сумын баяр наадмаас 19 түрүү, 25 айраг хүртсэн бол Гиннесийн уралдаанд  түүний уяж сойсон 6 хурдан хүлэг морджээ.
21. Орхон  сумын харьяат, сумын Алдарт уяач Бямбаагийн Амгаланбаатар 14 жил морь уяхдаа аймгийн наадмаас нэг айраг, аймгийн бүсийн наадмаас 5 айраг, сумын баяр наадмаас 4 түрүү, 6 айраг хүртсэн байна. Мөн Гиннесийн уралдаанд түүний зургаан хурдан хүлэг шандас шалган хурдалжээ.
22. Орхон сумын харьяат, сумын Алдарт уяач Баасанцэрэнгийн Мөнхцоож 11 жил морь уяхдаа аймгийн баяр наадмаас 2 айраг, аймгийн бүсийн баяр наадмаас 4 айраг, сумын баяр наадмаас 5 түрүү, 19 айраг хүртсэн байна. Мөн Гиннесийн уралдаанд түүний 6 хүлэг морджээ.
23. Орхон сумын харьяат, сумын Алдарт уяач  Саянлхамын Оджав 17 жил морь уяхдаа аймгийн бүсийн наадмаас 1 түрүү, 5 айраг, сумын баяр наадмаас 9 түрүү, 16 айраг хүртсэн байна.  Харин Гиннесийн уралдаанд түүний 5 хурдан хүлэг морджээ.
24. Орхон. сумын харьяат, сумын Алдарт уяач Сүрэнгийн Дарханбаатар 23 жил морь уяхдаа аймгийн баяр наадмаас 2 түрүү, 5 айраг, аймгийн бүсийн наадмаас 4 айраг,  сумын баяр наадмаас 8 түрүү, 15 айраг хүртсэн байна.  Харин Гиннесийн уралдаанд түүний уяж сойсон 6 хүлэг морджээ.
25. Рашаан сумын харьяат, сумын Алдарт уяач Пүрэвийн Батбаатар 19 жил морь уяхдаа аймгийн баяр наадмаас нэг айраг, аймгийн бүсийн баяр наадмаас нэг айраг, сумын баяр наадмаас 9 түрүү, 36 айраг хүртжээ. Мөн Гиннесийн уралдаанд түүний уяж сойсон 6 хүлэг шандас шалган хурдалж, амжилттай нааджээ.

26. Батмөнхийн Эрдэнэбадрах

Аймгийн Шилдэг унаачид:
1. Булган сумын харьяат Чулуунбаатарын Рэнцэнсамбуу 6 жил хурдан морь унахдаа аймгийн баяр наадмаас нэг айраг,  аймгийн бүсийн наадмаас 2 түрүү, 1 айраг, сумын баяр наадмаас гурван түрүү, нэг айраг авчээ. Тэрээр уяач М.Батжаргалын уясан хурдан хүлгэдийг унаж хурдлуулдаг юм.
2. Булган сумын харьяат Дашпунцагийн Бумжаргал 7 жил хурдан морь унахдаа аймгийн баяр наадмаас  2 айраг, аймгийн бүсийн наадмаас 5 айраг, сумын баяр наадмаас 2 түрүү, 9 айраг хүртжээ. Тэрээр  М.Цогт-Очир уяачийн уяа сойлгыг нь тааруулсан хурдан хүлгэдийг унаж уралддаг юм.
3. Орхон сумын харьяат Даваасүрэнгийн Арилд 5 жил морь унахдаа аймгийн баяр наадмаас 4 айраг, аймгийн бүсийн баяр наадмаас 7 айраг, сумын баяр наадмаас 4 түрүү, 7 айраг хүртсэн байна. Тэрээр уяач Ц.Доржлхагвын уясан морьдыг унаж хурдлуулдаг.
4. Орхон сумын харьяат Наранбаатарын Доржжүгдэр 7 жил морь унахдаа аймгийн баяр наадмаас нэг айраг, аймгийн бүсийн наадмаас нэг түрүү, гурван айраг, сумын баяр наадмаас 5 түрүү, 7 айраг хүртсэн байна. Тэрээр Б.Батсайхан уяачийн уяа сойлгыг нь тааруулсан хурдан хурц хүлгэдийг унаж уралддаг.
5. Хангал сумын харьяат Лхамжавын Банзрагч 4 жил морь унахдаа аймгийн бүсийн наадмаас нэг түрүү, 4 айраг, сумын баяр наадмаас 2 түрүү, 3 айраг хүртээд байгаа  юм. Тэрээр уяач О.Эрдэнэсайханы уяа сойлгыг нь тааруулсан хурдан хүлгэдийг унаж хурдлуулдаг.
6. Хишиг-Өндөр сумын харьяат Алтанхуягийн Ган-Эрдэнэ 3 жил хурдан морь унахдаа аймгийн баяр наадмаас  хоёр айраг, аймгийн бүсийн баяр наадмаас 3 айраг, сумын баяр наадмаас 3 түрүү, 6 айраг хүртсэн амжилтыг үзүүлээд байгаа юм. Тэрээр уяач  Д.Эрдэнэпүрэв уяачийн уяа сойлгыг нь тааруулсан хурдан хүлгэдийг унаж хурдлуулдаг.
7. Хишиг-Өндөр сумын харьяат Ганболдын Жаргаланчулуун 5 хурдан морь унахдаа аймгийн бүсийн наадмаас 2 түрүү, 3 айраг, сумын баяр наадмаас 2 түрүү, 4 айраг хүртжээ. Тэрээр уяач О.Амарсайхан, И. Батзориг нарын уяа сойлгыг нь тааруулсан хурдан хүлгэдийг унаж хурдлуулдаг.
8. Хутаг-Өндөр сумын харьяат Лхагва-Очирын Отгонбаяр 5 жил  хурдан морь унахдаа аймгийн баяр наадмаас 2 түрүү, 3 айраг, аймгийн бүсийн наадмаас 3 түрүү, 8 айраг,  сумын баяр наадмаас 5 түрүү, 9 айраг хүртжээ. Тэрээр уяач Э.Пүрэвлхамын уяж сойсон хурдан хүлгэдийг унаж хурдлуулдаг.
9. Сэлэнгэ аймгийн харьяат Эрдэнэбулганы Гантулга 4 жил хурдан морь унахдаа аймгийн бүсийн наадмаас 3 түрүү, 3 айраг хүртээд байгаа юм. Тэрээр уяач Т.Нямсүрэнгийн Гиннесийн уралдаанд аман хүзүүдсэн хурдан хүлгийг унаж хурдлуулсан билээ.
10. Тэшиг сумын харьяат Туулбаатарын Энх-Амгалан 5 жил  хурдан морь унахдаа аймгийн баяр наадмаас нэг айраг, аймгийн бүсийн баяр наадмаас нэг түрүү, 7 айраг, сумын баяр наадмаас 4 түрүү, 6 айраг хүртсэн юм. Тэрээр уяач Б.Зоригбаярын уяж сойсон хурдан хүлгэдийг унаж хурдлуулдаг.

“Булганхангай” МСУХ-ны Нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна