Батмөнх начин байгууллагынхаа барилдаанд манлайллаа
А.Тэлмэн 2014 оны 2-р сарын 06 -нд
“Харганат цамхаг” группээс зохион байгуулж буй сар шинийн барилдаан Хан-Уул дүүргийн спортын ордонд болж у.н А.Батмөнх, а.а Б.Батдорж, а.а Ц.Чинзориг нараар манлайлуулсан хүчит 64 бөх зодоглон барилдав.
Барилдааны хоёрын даваанд у.н А.Батмөнхийн аманд таарсан Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат з.б П.Баянжаргал эвгүй барилдаантай бөх гэдгээ нотлож начныг дөрвөн хөллүүлээд босгов. Гэсэн ч залуу начин хараатай хөдлөж татаж хавирахад нь дагуулж тахимдаад давав. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, өнөө жил аймагтаа дөрөв давсан с.з Э.Батхуяг а.н Г.Пүрэвдоржийг дүүгүүрдэж эргүүлэнгүүт угсруулж давхар тохоод хаясан нь бяртай хүнд таарахуйц мэх харагдав. Өвөрхангай аймгийн харьяат с.з Г.Цэнддорж Төв аймгийн харьяат с.з Т.Олзбаатарыг өвдөг шороодуулж хоёр давлаа. Мөн чөлөөтийн 74-ийн шилдэг Завханы с.з Б.Анхбаяр Баянхонгорын Бөмбөгөрийн Г.Болднямд шуудагны барьцнаас унасан бол мөн чөлөөтийн сайчуулын нэг Увсын Б.Нямдорж с.з А.Батхүүгээр давав.
Гурвын даваанд у.н А.Батмөнх с.з С.Ганпүрэвийг хонгодож дээр цацаад, а.а Ё.Эрдэнэжаргал с.з С.Гал-Эрдэнийг хонгодоод, а.а Б.Батдорж с.з Э.Батхуягийг бярдаж голлож дайраад, а.х М.Мэндсайхан с.з Б.Нямдоржийг давхар хамаад, а.н Ц.Анхбаяр а.н Х.Мөнхбаярыг татаж хавираад давсан бол тунасан заануудын барилдаанд Өвөрхангайн Бүрдний Г.Цэнддорж давлаа.
Оноолтын даваанд а.а Б.Батдорж мушгиад, а.н Ц.Анхбаяр а.а Ё.Эрдэнэжаргалыг хонгодоод, а.а Ц.Чинзориг а.х Б.Лхагва-Очирыг суганд сэжиж түрээд тус тус давав.
Их шөвөгт зүүн барууны магнай бөхчүүд учраагаа тун төвөггүй давсан бол үзүүр түрүүний барилдаан ч мөн удаж төдсөнгүй арсланг давуулах гэхэд сөрж хавираад улмаар мушгиад начин давж түрүү бөхөөр тодорлоо.
Энэ барилдаанд Харганат цамхаг группийн харьяаны бөхчүүд болоод тус группийн нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцдог бөхчүүд барилдсан юм. Мөн харуул хамгаалалтын залуус нь гарч барилдлаа.
Нэг байгууллагын барилдаан боловч үзэгч олонтой, зохион байгуулалт бай шагнал өндөртэй сайхан барилдаан боллоо. Барилдааны бөхийн тайлбарлагчаар МУСТА, үндэсний бөхийн ахлах тайлбарлагч Ц.Батнасан, засуулаар Монгол улсын тонж манлай засуул Д.Цогзол, улсын ахлах засуул Р.Сампилдондов, улсын засуул Л.Чойжамц, улсын засуул Э.Баярбат нар ажиллав.
Оноолтыг 3-ын даваанаас үзнэ үү.
Гурвын даваа
1. У.н А.Батмөнх – С.Ганпүрэв с.з
2. А.а Ё.Эрдэнэжаргал – С.Гал-Эрдэнэ с.з
3. А.а Б.Батдорж – Э.Батхуяг с.з
4. А.а Ц.Чинзориг – Г.Болдням с.з
5. Б.Лхагва-Очир а.х – Т.Түвшинтулга а.х
6. М.Мэндсайхан а.х – Б.Нямдорж с.з
7. Х.Мөнхбаяр а.н – Ц.Анхбаяр а.н
8. Ж.Лхагвасүрэн с.з – Г.Цэнддорж с.з
Дөрвийн даваа
1. У.н А.Батмөнх - Г.Цэнддорж с.з
2. А.а Ё.Эрдэнэжаргал - Ц.Анхбаяр а.н
3. А.а Б.Батдорж - М.Мэндсайхан а.х
4. А.а Ц.Чинзориг - Б.Лхагва-Очир а.х
Тавын даваа
1. У.н А.Батмөнх - Ц.Анхбаяр а.н
2. А.а Б.Батдорж - Ц.Чинзориг а.а
Зургаагийн даваа
1. У.н А.Батмөнх - А.а Б.Батдорж
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна