"Тайжийн хурд"МСУХ-ны дэд тэргүүн Ш.Энхтүвшин:Таван жилийн дараа улсын шилдэг салбараар шалгарлаа

А.Тэлмэн
2014 оны 2-р сарын 05 -нд

-Удамт хурдан хүлгэдээрээ улстай зартай Дэлгэрэх нутгийнхан МСУХ-ны шилдгээр шалгарлаа. Баяр хүргэе.
-Баярлалаа. "Тод магнай" сайтаараа дамжуулаад монголынхоо нийт ард түмэнд сар шинийн мэнд дэвшүүлж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-2013 онд хийж хэрэгжүүлсэн ажлаасаа танилцуулаач?
- Банди, Тайж адуугаа Монгол орон даяар сурталчилъя гэсэн зорилгыг өвөртөлсөн  нутгийн арав гаруй хүн санаа нийлээд 2009 онд "Тайжийн хурд" МСУХ-гоо анх үүсгэн байгуулж байлаа. Түүнээс хойш таван жилийн дараа улсын хэмжээний шилдэг холбоогоор шалгарлаа. Энэ бүхэнд холбооны арван тэргүүлэгч бус нийт Дорноговьчуудын хичээл зүтгэлийн үр дүн шингэсэн гэдгийг хэлэхийг хүсч байна. Холбооны нэрэмжит "Тайжийн хурд" уралдаан маань аймгийнхаа зүүн бүсийн уралдаанд тооцогддог. Жил ирэх тусам уралдааны маань цар хүрээ өсч байгаад бид бүхэн их баяртай байдаг. Цаашид уралдаанаа улам бүр төгөлдөршүүлэх тал дээр анхаарах болноо.
-Амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна