"Хонгорын хурд" МСУХ-ны тэргүүн Д.Мөнх-Эрдэнэ:Бүх сумдаа гарааны төхөөрөмжтэй болгосон

А.Тэлмэн
2014 оны 2-р сарын 05 -нд

-Морин жилийн босгон дээр "Хонгор хурд"МСУХ шилдгийн шилдгээр шалгарлаа. Баяр хүргэе?
-Баярлалаа. Морин жилийн босгон дээр Баянхонгор аймгийн МСУХ маань 2013 оны шилдгийн шилдэг салбараар шалгарсандаа маш их баяртай байна. Энэ амжилт бол манай холбооны нийт тэргүүлэгч гишүүд нийт уяач, хурдан морь  унаач хүүхдүүдийн маань хамтын хөдөлмөрийн үр шим юм. Ингээд Монголынхоо нийт уяачид тэр дундаа Баянхонгорчуудадаа болон аймгийнхаа нийт уяач, хурдан морь унаач хүүхдүүдэдээ сар шинийн мэндийг  дэвшүүлье.
-2013 оны амжилт бүтээлээсээ манай уншигчдад  дуулгаач?
-Шигшмэл морьдын "Их хурд-6" уралдаанд азарга айргийн дөрөв, таваар давхисан. Мөн дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх Гиннесийн уралдаанд Цэндийн Энхтайваны хонгор халзан морь түрүүлсэн. Энэхүү хонгор халзан морь улсын наадам, Их хурд уралдаанд мөн айрагдсаныг морь сонирхогчид санаж буй байх.  Холбооны бодлого зорилтын хувьд орон нутгийнхаа адууны чанарыг сайжруулах үүднээс бүх сумдадаа азарган үрээ бэлэглэсэн. Түүнчлэн бүх сумдаа гарааны төхөөрөмжтэй болгосон. Манай холбооны зүгээс хийж хэрэгжүүлсэн өөр нэг арга хэмжээ бол уяачдаа алдаршуулж, уралдааныхаа түүхийг хадгалахын тулд жил бүр "Хонгорын хурд" сэтгүүлийг гаргаж хэвшсэн. Сэтгүүл маань дөрөв дэх жилдээ гарч байна. Жил бүрийн 12-р сарын 1-нд уяачдынхаа шинэ жилийг хийдэг. Энэ нь монголдоо анхдагч юм.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдын тань ажилд амжилт хүсье.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна