Завхан дэвжээний залуус сайн барилдлаа
А.Тэлмэн
Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан амжилттай болж өндөрлөлөө. Барилдаанд сумын заануудын барилдааны хошой түрүүтэй Ховдын Б.Баянмөнх, нэг түрүүтэй Б.Энх-Очирхуяг, П.Өсөхбаатар, Э.Даш, Б.Улаалзгана, Г.Биндэръяа, Н.Ширчинхүү, Б.Цэрэндагва нарын тэргүүтэй хүчит 408 бөх зодоглов.
МУБИС-ийн оюутан Г.Биндэръяа хэмээх нэр монгол бөхийн ертөнцөд нэгэн хэсэг тод дуурсаад сүүлийн үед анир гүм байлаа. Гэсэн ч сар шинийн барилдаанд Гэлиймаагийн Биндэръяа заан маань хүнд өвчнөө эдгээж зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж зодоглосон нь үнэхээр баярлам, сайхан зүйл байв. Биндэръяагийн хувьд бэлтгэл сургуулилт нь жигдрээгүй боловч аргагүй лут гэдгээ харуулж 5 даван шөвгөрсөн юм.
Бөхийн барилдааны гурвын даваанд Төв аймгийн Заамар сумын харьяат, МУИС-ийн оюутан, сумын заан Далхсүрэнгийн Одсүрэн шилдэг заан Бизъяагийн Цэрэндагвыг, Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, “Соёмбо” СХ-ы бөх, сумын заан Эрдэнэцогтын Даваажаргал, Хэнтийн Төмөрбаатарын Баттулгыг тус тус шороодуулав. Мөн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат с.з Ядамсүрэнгийн хүү с.х Бумбаяр, Тайшир сумын харьяат, сумын заан Энхбатын хүү с.х Жүгдэрнамжил нар тус тус хоёр давж манлай заан Б.Энх-Очирхуяг, П.Өсөхбаатар нарт шороодов. ХЦ-ийн 0164 дүгээр ангид алба хааж буй Хэнтийн Батширээтийн Бадрах Дундговийн Сугирын Очирсүхийг шороодуулж гурав давлаа.
Дөрвийн даваанд зүүний магнай Б.Баянмөнх гоцлож, дагавар магнай Б.Энх-Очирхуяг, П.Өсөхбаатар, Б.Улаалзгана нар сумын залуу заан Э.Даваажаргал, Д.Одсүрэн, Г.Бадрах нараар давлаа. Харин Э.Даш, Д.Бат-Эрдэнэ нар Ховдын Б.Анхжаргал, Өвөрхангайн М.Лхагвасүрэн нарын хариу мэхэнд орж өвдөг шороодлоо. Мөн Таванханы Н.Ширчинхүү МУБИС-ийн О.Наранбаатарыг бусгаж, Их Богдын Г.Жамбалдорж Хантайширын Ж.Одончулууныг тахимдаж, Төвийн Г.Пүрэвдорж Ховдын Г.Хишигбатыг давхар ачиж, Завханы Тогтохын Хайдавдорж Дундговийн О.Ариун-Эрдэнийг гуд татаж тус тус орхив.
Тавын даваанд Ёндонпэрэнлэйн Улсболд Баяртогтохын Мөнх-Өрнөхийг амлаж шахаж татаж түрээд хөөсөн ч Өрнөх дагуулж тун ч даацтай тонгороод, Оргодолын Үйтүмэн Бадрахгэрэлийн Анхжаргалыг хонгодож цацаад чимээтэйхэн орхиж Өвөрхангайн хоёр заан тав давав. Харин Их Богдын Төмөрийн Дүүрэнсаран Хөвсгөлийн Г.Балжиннямыг хөмрөөд давхар тахимдаад, Ганзоригийн Жамбалдорж Гомбодоржийн Цэнддоржийг шахаж татаад давснаар Баянхонгорын заанууд даваа авлаа.
Зургаагийн даваанд Аврагчийн О.Үйтүмэн Ховдын Б.Баянмөнхийг хонгодоод, Нарийнтээлийн Б.Мөнх-Өрнөх Баярхүүгийн Улаалзганыг татаж мордоод буцааж зайлаад, Нямжавын Ширчинхүү Гэлиймаагийн Биндэръяаг гар ачаад, Батцэнгэлийн Чимэдвандан Энхжаргалын Дарханбатыг тахимдаад, Төмөрийн Дүүрэнсаран Тогтохын Хайдавдоржийг хонгодоод тус тус давав. Мөн тунасан хоёрын барилдаанд Мөнхжаргалын Билгүүдэй даваа авав.
Долоогийн даваанд Н.Ширчинхүү гоцлож, Өсөхөө Билгүүдэйг хөнтрөөд, Үйтээ Дүүрэнсаранг тойрч ард нь гараад өвдөглүүлэв. Мөн Вандан шуудагнаас мөргөж түрээд Өрнөхийг орхилоо.
Наймын даваанд Ширчинхүү давхар тохсон боловч дутуудаж Өсөхбаатар түрүү булаалдахаар шалгарав. Мөн Оргодолын Үйтүмэн хонгонд хүрвэл хэнийг ч залахаа харуулж Чимэдванданг цацаад тавьсан ч арай л дутуудаж тахимдуулж уналаа.
Үзүүрт Их-Уулын Чимэдвандан давснаас сар шинийн заануудын барилдаанд түрүүллээ. Пүрвээгийн Өсөхбаатар гурав дахь удаагаа үзүүрлэв. Сүүлийн долоод ирэх жил аймгийнхаа наадмуудаас ямар ч цолд хүрч болохоор шилдэг залуус шалгарлаа. Сумын заануудын сар шинийн барилдаанд аргагүй л сайчуул шалгардаг нь үнэн буюу.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна