"Эрдэнэт хүлэг"-ийн шилдгүүд тодорлоо

А.Тэлмэн
2014 оны 1-р сарын 28 -нд

Орхон аймгийн "Эрдэнэт хүлэг" МСУХ  2013 оны ажлын тайлангаа хэлэлцэж, оны шилдгүүдээ тодруулах арга хэжээ 1-р сарын 25нд боллоо. Тайлан илтгэлийг МСУХ-ны тэргүүн Б.Даваасамбуу тавьж, 2013 онд орон нутгийн дээд цолны болзол хангасан долоон уяачид аймгийн Засаг даргын А/35 тоот тушаалыг үндэслэн аймгийн Алдарт уяач цол хүртээж, энгэрийн тэмдэг, малгай, залааг нь гардууллаа.Улиран одож буй усан могой жилд  
Баян-Өндөр сумын харьяат Б.Амарбаясгалан
Баян-Өндөр сумын харьяат Б.Батбаяр
Баян-Өндөр сумын харьяат Д.Батбаяр
Баян-Өндөр сумын харьяат Д.Өсөхбаяр
Жаргалант сумын харьяат Х.Батжаргал
Баян-Өндөр сумын харьяат Н.Норовжамц
Баян-Өндөр сумын харьяат До.Бүрэнтогтох нарын эрхмүүд одтой сайхан наадан, аймгийн Алдарт уяач цолыг хүртжээ. Харин
Оны шилдэг уяачаар:
Б.Амарбаясгалан, Б.Батбаяр, Г.Батсайхан , Ч.Батжаргал, Д.Мөнхтүвшин
Тэргүүний уяачаар:
Д.Ганбат
Шилдэг унаачаар:
Ц.Мөнхзул, Д.Буянтогтох, Г.Эрдэнэ-Очир, Э.Цэрэндондов,Э.Бүрэнбаатар
Тэргүүний унаачаар: 
Г.Сумъяасүх
Тэргүүний нэрэмжит  шагналтнуудаар:
Н.Өсөхбаяр, М.Хүнийбаатар, Д.Нямбаяр, А.Баттогтох, Г.Ганхүлэг
Оны шилдэг ивээн тэтгэгчдээр:
"Эрдэнэт 2013" хаврын бүсийн уралдааныг зохион байгуулахад 5-55 сая төгрөг хандивласан Д.Чулуунбат захиралтай "Чингисийн чулуу" ХХК, Г.Даваацэрэн захиралтай "Эрдэнэт үйлдвэр", Г.Баярцогт захиралтай "Бүтээл" ХХК, Ч.Батжаргал захиралтай "Номун  Гранд"ХХК, Г.Батзориг захиралтай "ТЕХ монтаж" ХХК,Б.Соёл-Эрдэнэ захиралтай  "Sass" зэрэг аж ахуйн нэгжүүд болон Баян-Өндөр сумын харьяат иргэн Б.Амарбаясгалан , нэг сая төгрөгийн хандив өргөсөн  Н.Отгонбаяр  захиралтай "Танил" ХХК, Л.Эрдэнэбат захиралтай "ГХЕМ" ХХК, Д.Батбаяр захиралтай "Эрдэнэт буудал" ХХК тус бүр шалгарчээ.
А.Мөнх

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна