“ Егүзэрийн хүлэг ”-н анхны Шилдэг уяач
Хатагин гурван хошууны нэг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, аавын минь төрж өссөн тоонот, буурал эмээгийн минь, авга нарын минь нутаг... Ай даа Чоногол, Улаан хошуу, Шар овоо, Хөх нүүрэг, Хүйсийн гол, Бор хошуу, Барчин, Шагж гээд миний зуны гурван сарын турш морины нуруун дээр дарцаглаж өссөн сайхан хангай минь...
Хичээл дуусч зуны амралт эхлэхийг тэсэж ядан хүлээдэгсэн. Тэгээд замын унаанд дайгдан сумын төв ороход авга ах Я.Амарбат маань хөтөлгөө морьтой ирж намайг дагуулсаар зуслан руугаа хүргэнэ. Ингээд л нэгдлийн 2000 шахам бог мал хариулах, ноослох, адуу тэмээний эрэлд явах, хурдан морины хөлс, таранд давхих гээд хөдөөгийн жинхэнэ сонирхолтой олон ажил маань эхэлнэ дээ.
Авга ахыгаа багачууд бид цөмөөрөө “Аяа” авгайлж гэж дуудна. Нэгдэл нийгмийн үеэс одоог хүртэл Аяа маань морь уях төрийн хэрэгт шамдан оролцсоор эдүгээ Сүхбаатар аймгийн “Алдарт уяач” хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртжээ. Нэгдлийн олон эмнэг сургаж шагналд нь авсан хар даагаа уяж аав минь уяж, ах маань унаж хурдлуулан хүүхдийн баярт аман хүзүүдүүлэн анх удаа айргаа хүртэж сайн адуутай болох сууриа тавьж байснаа тэд маань ярих дуртай. М.Сайнбаярын сумын наадамд айрагдсан цоохор соёолон азаргыг 25 адуугаар авсан цоо шинэ Иж планета мотоциклоороо сольж аван гэрийнхээ гадаа зайдан унаж ирээд бууж байхдаа хурдан морийг танидагаа харуулж, дараа жил нь сумынхаа наадамд км хэртэй хол түрүүлгэчихээд, дүү Я.Амарбаярынхаа Дарьгангын угшилтай цоохор азаргыг мөн айргийн гурваар оруулчихаад уяачийн эрдмийн зах зухыг мэдэрч эхэлснээ нутгийн наадамчин олондоо харуулж билээ.
Нутгийн буурал Д.Цэдэн-Иш гуайгаас 20 хургатай хонь, хазаарын мориор авсан даагаа шүдлэнд нь сумынхаа наадамд зургаалуулж, хязааланд нь долоогоор оруулчихаад азарга тавин хавчиг зургаан настайд нь сумынхаа наадамд аман хүзүүдүүлээд, давхар уяагаар 2001 онд Дорнод аймгийн 70 жилийн ойн баяр наадамд 460 гаруй хүлэг тоосоо өргөснөөс Идэр хэмээх сарт хүрэн азарга магнайдаа тоосгүй түрүүлэн ирж тод магнай торгон жолоо өргүүлж том наадмын довтой уяач гэдгээ мэдэрсэн бизээ...
Нэгэн түүхийг сөхвөл 2002 онд аймгийнхаа 60 жилд Идэр хүрэн азаргаа уяж байгаад хөлийг нь сулруулчихаад ихэд харамсч, санаанд таарах сайн азарганы эрэлд гарлаа Аяа минь... Тэгсэн бага дүүгийнх нь Г.Батсайхан багшийн адууны угшилтай, хугархай чихт хүрэн азарга нүдэнд тусаад нэг л болдоггүй гэнэ. 2003 оны зун "хүрэн азаргаа аваад ир. Ах нь уяад өгье" гэсэн дүү нь дуугарсангүй гэнэ. 2004 он гарлаа сумын 80 жил болох гээд байдаг азарга байдаггүй. Тэгсэн нэг өглөө дүү нь азаргаа гүүтэй нь хөтөлчихсэн ирээд, "за та хүрэн азаргыг минь уя даа , би модтой ч давхиулж чадахгүй юм байна" гэж хэлээд орхиод явсныг нь хаваржин зунжин зассаар сумынхаа тэгш ойд гарч зугтаалгасаар тавилангийн үзүүрт ирээд шогшиж айргийн гурваар хурдлуулсныг нь санахад бахтай байна. Эдгээр хурдан азаргаараа адууныхаа цусыг сэлбэн, удам угшлыг нь улам сайжруулснаас:
Нэг. Цоохор азарганыхаа төл буудан адуу надад бэлгэнд өгсөн нь соёолон жилээ 2004 онд Дорнод аймгийн МСУХ-ны нэрэмжит хаврын уралдаанд түрүүлж, мөн Сүхбаатар аймгийн Шаргын уулын баярт зургаалж, улмаар аймгийн наадамд айргийн гуравт хурдалж би гэж хүн ёстой л магнайгаа хагартал баярлаж билээ.
Хоёр. “Сэцэн ханы хурд-2010” зүүн бүсийн даншигт айрагдаж, Егүзэр хутагтын 140 жилийн ойд аман хүзүүдсэн Н.Лхавгасайханы Дэлдэн бор соёолон
Гурав. 2011 онд Дорнод аймгийн 80 жилийн баярт аман хүзүүдсэн Матад сумын Г.Хүрэлзүрхийн хээр азарга / Энэ хээр азарга дараа нь Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэд очиж шинийн гуравны өндөрт бооцоот уралдаанд айрагдсан/
Дөрөв. 2011 онд Дорнод аймгийн 80 жилийн баярт айрагдсан Матад сумын Б.Жамсрангийн зээрд үрээ мөн л Ааягийн минь унаган цавьдар гүүний төл гэхээр бас л Дорнод аймгийн тэгш ойгоор түрүү, айраг авч сурсан аатайхан л эр хүндээ ах минь....
Тав. 2007 онд сумын наадамд түрүүлсэн буурал халзан хязааланг нь дөрвөн үеэрээ төрийн наадамд морь айрагдуулсан М.Мөнхбаясгалан авсан гээд дурьдаж болно.
Зөвхөн өнгөрөгч 2013 оны Эрдэнэцагаан сумын наадамд гэхэд л Аяагийн минь өөрөө уясан саарал соёолон түрүүлж, дүү нартаа бэлгэнд өгсөн Ц.Мөнхбатын зээрд азарга айрагдаж, А.Түвшинтулгынх нь зээрд үрээ аман хүзүүдэж, С.Баатарсүхийн ембүү хул хязаалан мөн аман хүзүүдэж улмаар Хэнтий аймгийн түүхт 90 жилийн ой зүүн бүсийн даншигт айрагдсан нь энэ хүний олон жилийн уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн буйзаа.
Авга ах Аяа минь та учиран золгож байгаа модон морь жилдээ эрийн хийморь болсон молор эрдэнээ хурдлуулан үр ач, хань ижил, ураг төрөл, ус голынхоноо баярлуулан сайхан наадахыг ерөөлийг талбъя. Та бүгдийг алтан тууртын буян өнө мөнхөд ивээх болтугай.
Эрдэнэцагаан сумын 90 жилийн ойд зориулав.
Хатагин овгийн Улаангууд Буджавын Батсайхан
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
203.91.115.39
Авга ахынхаа адууны удам угшил үзүүлсэн амжилтуудыг тодорхой сайхан бичсэн бна Амжилт хүсэе
Reply202.55.188.34
hvvhed baihiin amarbatiin tsoohor azarga ged nerte.hurdan buyan n hurdalj bsan saihn dursamj setgeld oir bn. nutgiin ahda sain saihniig hvse.morinii bosoo tsagaan hiimor uuduu baige
Reply