“Хонгорын хурд” МСУХ шилдгийн шилдэг холбоогоор шалгарчээ

А.Тэлмэн
2014 оны 1-р сарын 15 -нд

ММСУХ-ноос жил бүр шинэ оны  босгон дээр тухайн жилийн шилдгүүд болох шилдэг есөн унаач, уяач, их морь, азаргыг шалгаруулдаг уламжлалтай билээ. Мөн “Молор эрдэнэ”, “Алтан морь” эзэд он солигдох торгон мөчид тодордог  юм. Харин сар шинийн босгон дээр салбар холбоодоосоо шилдгүүдийг тодруулдаг. Үүнд: 1. Шилдэг аймгийн салбар холбоо, 2. Шилдэг сумын салбар холбоо, 3. Шилдэг уяач, 4. Шилдэг залуу уяач, 5. Шилдэг гал уяа, 6. Шилдэг ивээн тэтгэгч, 7. Шилдэг хурдан морь унаач хүүхэд гэх мэт. Тэгвэл сар шинийн уур амьсгал орсон энэ өдрүүдэд шилдгүүдийн нэрс тодорч эхэлжээ. Үүний нэг Баянхонгор аймгийн “Хонгорын хурд” МСУХ Монгол улсын шилдгийн шилдэг холбоогоор шалгарч, усан могой жилийн ажлаараа бусдыгаа тэргүүлсэн байна.

А.Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна