“Булган хангай” МСУХ улсын шилдэг холбоогоор шалгарчээ

А.Тэлмэн
2014 оны 1-р сарын 13 -нд

ММСУХ-ны усан могой жилийн шилдгүүдэд Булганчууд багтжээ. Улсын  аймгийн шилдэг холбоогоор Булган аймгийн “Булган хангай” МСУХ, сумын шилдэг холбоогоор  Дашинчилэн сумын “Нутгийн хурд” МСУХ тус тус шалгараад байна.  2013 он нь мориныхны хувьд түүхэн үйл явдлаар өрнүүн жил байлаа. Монгол улсад адууны яам байгуулагдсаны 750 жилийн ой, монгол адууг гиннест бүртгүүлэх гээд. Энэхүү ажилд хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй, зохион байгуулалттай оролцсон Булганчууд ийнхүү модон морин жилийн босгыг хос морьтой амжилт бүтээл дүүрэн угтаж байна.

А.Дөл 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна