Оны эхний барилдаанд Оргихын Хангай түрүүллээ

А.Тэлмэн
2014 оны 1-р сарын 06 -нд

Талх чихэр ХК, МҮБХ-той хамтран 9 дахь удаагаа зохион байгуулж буй “Хэвийн боовны баяр” АЦЦБЗББ өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд аймаг цэргийн цолтой 224 бөх зодоглосон нь ойрд байгаагүй өндөр үзүүлэлт, өндөр чансаа юм. Барилдаан эхнээсээ ширүүн өрсөлдөөнтэй болсон бөгөөд хурц арслан Б.Одгэрэл Төв аймгийн харьяат сумын заан Ш.Алтангэрэлд давхар тохуулан шороодсон бол с.з Д.Энхболд, Б.Түмэндэмбэрэл, Ж.Бямбадоньд, О.Үйтүмэн, Ё.Улсболд, Э.Энх-Амгалан, Б.Чимэдвандан, Б.Энх-Очирхуяг нар а.а Ч.Булганхүү, О.Баярхүү, Ж.Мөнгөн, Г.Батням, Л.Нямбаяр, Л.Лха-Очир, Т. Мягмарсүрэн, Б.Энхбаатар нарыг өвдөг шороодуулан нэг давжээ. Мөн а.н Л.Отгонбаатар а.а Д.Энхбаярыг, а.н Ц.Отгонбат а.а Давж.Батбаярыг, а.н Х.Мягмарсүрэн а.а Г.Баасандоржийг, а.н Х.Мөнхбаяр а.а Т.Гүрсоронзонг, а.н Б.Даваа-Очир а.а Д.Тамирыг, а.н Д.Ганцоож а.х Д.Тогтохжаргалыг, а.н Х.Гантулга а.х Х.Батбаяр нарыг тус тус шороодууллаа. Мөн гэмтлийн улмаас багагүй хугацаанд зодоглоогүй Говь-Алтай а.н Г.Гантулга, Хөвсгөл а.а Ч.Батчулуун нарын бөхчүүд зодоглон барилдлаа.
Барилдааны хоёрын даваанд с.з Ё.Улсболд а.а Ё.Эрдэнэжаргалыг, с.з Э.Энх-Амгалан а.а Б.Батхуягийг, с.з Б.Чимэдвандан а.а Б.Хашбатыг, а.н Ц.Сандагдорж а.а Ж.Сүхбатыг, а.н Б.Даваа-Очир а.а С.Ерөөлтийг, а.н Ө.Сүхбат а.а Б.Батдоржийг, а.н Д.Анар а.а Т.Буянжаргалыг, а.н Б.Тайван ангийн анд а.а Ш.Дарханбатыг, а.н Х.Гантулга а.а Ж.Галбадрахыг, а.х Б.Бат-Өлзий а.а Н.Жаргалбаярыг тус тус өвдөг шороодуулав.
Гурвын даваанд а.х.а О.Гантулга а.н Г.Гантулгыг сэнжиг элэг бүсний барьцнаас дунгуйлдаж татаад давсан бол а.х.а А.Алтанхуяг с.з Ё.Улсболд нарын барилдаан хашлага тулснаас болж маргасан бөгөөд арслан давлаа. Энэ даваанд а.а Д.Энхбат а.з Б.Мөнх-Эрдэнийг хашиж мордоод, а.н П.Батсүх а.а Д.Амарсайханыг татаж хавирахад сөрж тахимдаад, а.х А.Отгонбаатар а.а Н.Ганзоригийг давуулж гуядаад, а.а У.Батгэрэл а.з Б.Гончигтавхайг ширвэж гуядаад, а.х Б.Бат-Өлзий а.а Г.Ганжадыг толгой уургалж гуд татаад давсан бол энэ даваанд аймгийн начнууд тунаж Өвөрхангайн Х.Гантулга мордож дайраад Ховдын Б.Тайваныг давлаа.
Дөрвийн даваанд а.х.а Ч.Батчулуун а.н Ц.Сандагдоржийн ард гараад, а.х М.Ганзориг а.а Д.Болдбаатарыг гар уургалж хөмрөөд, а.з Н.Золбоо а.а Б.Баатарцолын зүүн хөлийг аваад, а.з М.Даваасүрэн а.а Л.Шинэбаатарыг гуд татаж дөрвөн хөллүүлээд алсын шуудаг авч сэгсрээд, а.а Н.Адьяабат а.а М.Бадарчийг хавирахад сөрж түлхээд, а.а Т.Занданбат а.х Д.Батсүхийг мордоод, а.з Д.Бадамгарав а.а П.Мөнхбатыг бярдаж зүүн хавсраад, а.а У.Батгэрэл а.а Б.Серикийг шахаж татаад, а.х Б.Бат-Өлзий а.а Б.Дэлгэрсайханыг өхийлдөхөд сунгаж татаад, а.н Д.Анар а.х.а А.Алтанхуягийг барьц сонгож өргөөд тус тус давлаа.
Тавын даваанд а.х.а Ш.Шинэбаярын гэмтлийн улмаас барилдах боломжгүй болсон учир а.а О.Хангайг амлаж элэг бүсээ тайлсан бол а.з Н.Золбоо а.х.а О.Гантулгыг дагуулж мушгиад, а.з М.Даваасүрэн а.а Б.Эрдэнэхүүг дагуулж хөмрөөд давснаар Баянхонгор Өвөрхангайн залуу заанууд бас ч муугүй гэдгээ нотлов. Тунасан хоёрын барилдаанд Д.Анарын алдаатай гишгэдлийг тааруулж шуудагдаж түрсэн Б.Бат-Өлзий давлаа.
Зургаагийн даваанд хурц арслан Ч.Батчулуун а.а Н.Адьяабатыг амласан ч баруун хутгуулж, а.а Б.Суманчулуун а.з М.Даваасүрэнг бариа зөрөөнд хавсарч, а.а О.Хангай а.а Ж.Алтаншагайг бярдаж орхисон бол өнгөрсөн хаврын сумын заануудын барилдааны түрүү үзүүрт хүч үзэж асан Н.Золбоо Б.Бат-Өлзий нар тунан барилдаж Н.Золбоог барьцаа алдахад а.х Б.Бат-Өлзий давхар тохоод дарчихав.
Их шөвөгт Тонхилын Б.Суманчулуун Н.Адьяабатыг амласан ч шороодож, тунасан хоёрын барилдаанд О.Хангай давлаа.
Үзүүр булаалдах барилдаанд О.Хангай таллаж татаад давснаар оны энхий барилдаанд урамтай сайхан түрүүллээ. Хурц эрэмгий барилдаантай Н.Адьяабат арслан үзүүр булаалаа.
Оноог гурвын даваанаас харна уу.
Гурвын даваа
1. Ч.Батчулуун а.х.а
- Л.Алтангэрэл а.х
2. А.Алтанхуяг а.х.а - Ё.Улсболд с.з
3. Ш.Шинэбаяр а.х.а - Б.Жавхлансайхан а.х
4. О.Гантулга а.х.а - Г.Гантулга а.н
5. А.Отгонбаатар а.а - М.Ганзориг а.х
6. Т.Занданбат а.а
- М.Гансүх а.х
7.  Б.Дэлгэрсайхан а.а - Б.Хишигбаатар а.а
8. Б.Суманчулуун а.а - Б.Зоригтбаатар а.х
9. Д.Болдбаатар а.а - Н.Энх-Амгалан а.а
10. Л.Шинэбаатар а.а - Б.Даваа-Очир а.н
11. Б.Баатарцол а.а - Б.Даваадорж а.н
12. П.Мөнхбат а.а - Э.Энх-Амгалан с.з
13.Д.Цэвэлсодном а.а - Б.Серик а.а
14. О.Хангай а.а
- Ө.Сүхбат а.н
15. Н.Ганзориг а.а - А.Отгонбаатар а.х
16. Н.Адъяабат а.а
- М.Еркебулан а.а
17. Д.Энхбат а.а - Б.Мөнх-Эрдэнэ а.з
18. Б.Эрдэнэхүү а.а - Б.Мижидсүрэн а.а   
19. Б.Бат-Орших а.а -Д.Батсүх а.х
20. А.Даваанням а.а - М.Даваасүрэн а.з
21. Э.Ванданцэрэн а.а - Ц.Сандагдорж а.н   
22. Д.Амарсайхан а.а - П.Батсүх а.н    
23. Б.Бат-Амгалан а.а - Д.Анар а.н 
24. Д.Тангад а.а - Б.Чимэдвандан с.з
25. Ж.Алтаншагай а.а - Б.Уугандаваа а.а
26. У.Батгэрэл а.а - Б.Гончигтавхай а.з      
27. Г.Ганжад а.а - Б.Бат-Өлзий а.х
28. М.Бадарч а.а
- Ц.Адъяа а.н 
29. Б.Болдбаатар а.з - Э.Элбэгбаяр а.н
30. Д.Бадамгарав а.з - С.Ган-Идэр а.з
31. Н.Золбоо а.з - Н.Жаргалбат а.н
32. Х.Гантулга а.н - Б.Тайван а.н
Дөрвийн даваа
1. Ч.Батчулуун а.х.а
-Ц.Сандагдорж а.н
2. А.Алтанхуяг а.х.а - Д.Анар а.н
3. Ш.Шинэбаяр а.х.а
- Х.Гантулга а.н
4. О.Гантулга а.х.а - П.Батсүх а.н
5. Т.Занданбат а.а - Д.Батсүх а.х
6. Б.Дэлгэрсайхан а.а - Б.Бат-Өлзий а.х
7. Б.Суманчулуун а.а
- А.Отгонбаатар а.х
8. Д.Болдбаатар а.а - М.Ганзориг а.х
9. Л.Шинэбаатар а.а - М.Даваасүрэн а.з
10. Б.Баатарцол а.а - Н.Золбоо а.з
11. П.Мөнхбат а.а - Д.Бадамгарав а.з
12. О.Хангай а.а
- Б.Болдбаатар а.з
13. Н.Адъяабат а.а - М.Бадарч а.а
14. Б.Серик а.а - У.Батгэрэл а.а
15. Д.Энхбат а.а - Ж.Алтаншагай а.а
16. Б.Эрдэнэхүү а.а
- Д.Тангад а.а
Тавын даваа
1. Ч.Батчулуун а.х.а
- М.Ганзориг а.х
2. Ш.Шинэбаяр а.х.а - О.Хангай а.а
3. О.Гантулга а.х.а - Н.Золбоо а.з
4. Т.Занданбат а.а - Ж.Алтаншагай а.а
5. Б.Суманчулуун а.а
- У.Батгэрэл а.а
6. Н.Адъяабат а.а - Д.Бадамгарав а.з
7. Б.Эрдэнэхүү а.а - М.Даваасүрэн а.з
8. Б.Бат-Өлзий а.х
- Д.Анар а.н
Зургаагийн даваа
1. Ч.Батчулуун а.х.а - Н.Адъяабат а.а
2. Б.Суманчулуун а.а
- М.Даваасүрэн а.з
3. О.Хангай а.а - Ж.Алтаншагай а.а
4. Н.Золбоо а.з - Б.Бат-Өлзий а.з
Долоогийн даваа
1. Б.Суманчулуун а.а - Н.Адъяабат а.а
2. О.Хангай а.а
- Б.Бат-Өлзий а.х
Наймын даваа
1. О.Хангай а.а
- Н.Адъяабат а.а

МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна