Улам дэлгэрэх уран мэх - ӨМСӨХ
Монгол бөхийн уран хурц мэхүүдийн сор нь өмсөх мэх билээ. Учраа бөхийнхөө сэнжиг, элэг бүснээс буюу зодогны ар хэсгээс барьж сул гараар эсрэг талын хөлийг дотуур гадуур авч хүзүү, сээрээр хөшиж барьцтай гараар татаж өргөн унагахыг өмсөх хэмээнэ. Өмсөх мэх нь босоо суугаа байдлаас халж сэлж, ухарч, түрж, дагуулж өмсөх гэсэн хувилбаруудтай байдаг.
Өмсөх мэхийг уран сайхан хийдэг бөхчүүд өнө эртнээс алдартай байжээ. Булган аймгийн Сайхан сумын харьяат, Монгол улсын даян аварга С.Цэрэн, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, Монгол улсын аварга Ч.Бээжин, Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, улсын арслан П.Бат-Очир, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, Монгол улсын хурц арслан Ц.Бадамсэрээжид нарын ахмад үеийн бөхчүүд уран гоё хийж учраагаа шороодуулдаг байсан бол Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат, Монгол улсын заан Цанлигийн Дамдиндорж ямар ч барьцнаас учраагаа өмсөж давдаг, аргагүй дархан мэхээ болгосон байсан бөгөөд улс орон даяар “өмсдөг Дамдиндорж” хэмээн нэршиж, үзэгч олноо шуугиулан барилддаг байсан гэдэг.
Мөн Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, Монгол улсын арслан Пүрэвийн Дагвасүрэн, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат, Монгол улсын заан Ундрахын Пүрэв, Архангай аймгийн Чулуут сумын харьяат, Монгол улсын заан Түзэлдагвын Зундуй, Төв аймгийн Лүн сумын харьяат, Монгол улсын харцага Данзандаржаагийн Сэрээтэр, Завхан аймгийн Завханмандал сумын харьяат, Монгол улсын өсөх идэр начин Гүнсэнгийн Баттогтох, 80, 90-ээд оны үеийнхнээс Увс аймгийн Малчин сумын харьаят, Монгол улсын заан Өлзийн Тулгаа, Увс аймгийн Наранбулаг сумын харьяат, Монгол улсын заан Санжжавын Сүхбаатар, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Монгол улсын заан Чадраабалын Бямбадорж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Монгол улсын начин Бат-Очирын Хүрэлбаатар, Увс аймгийн Хяргас сумын харьяат, Монгол улсын начин Цогт-Очирын Баянмөнх, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат, Монгол улсын өсөх идэр начин Мижиддоржийн Жамьянпүрэв, Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, Монгол улсын начин Бүдээбазарын Адьяахүү, Төв аймгийн арслан Бямбаагийн Шаравдорж нарын олон бөхчүүд өмсөх мэхийг дархан, даацтай хийж үзэгч олныхоо хайр талархлыг хүлээж байсан байдаг. Харин энэ удаад миний бие 2000-аад оноос хойшхи наадмууд болоод, барилдаануудад өмсөх мэхийг ямар бөхчүүд даамгай сайхан хийж даваа олныг авч байсан тухай өгүүлье хэмээн саналаа.
2001 оны улсын наадмын 5-ын давааны тунааны тухай бөх сонирхогчид одоо хэр ярилцсаар, шагшин гайхсаар явна. Тэр жил их олон цолтон төрсөн бөгөөд начны давааны төгсгөлд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн арслан Шагдарын Зоригт, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, цэргийн заан Шүхэртийн Уламбаяр нар тунан үлджээ. Хоёр бөх харилцан тодорхой мэх хийлцэхгүй бие биенээ анаж, хүлээсэн байдалтай нэлээдгүй удлаа. Хэн хэнийг нь мэх хийх гэж оролдоход Ж.Ганболд заан, Ч.Бямбадорж заан нар хашгирч, хүлээж байхыг анхааруулж байлаа. Золгооноос барилдахад 2-хон минут дутуу байхад наадмын хөлийн цэц, Ш.Зоригтын багш, гурвын даваанд “гарыг нь “ ачтан болох, Монгол улсын манлай начин, эдүгээгийн харцага Чойдорын Өвгөнхүү хажуугаар нь өнгөрөхдөө шавьдаа “Одоо л өрсдөг цаг шүү” хэмээн сануулсан аж. Ш.Уламбаярыг золгох нь дээ хэмээн анхаарал нь сарних тэр л агшинд унаган багын өмсөх мэхээ даалгаж хийсэн аймгийн арслан Зоригт давж “Монгол улсын начин” болжээ. Яг л жаахан хүүхэд орхих мэт өмсөж шидчихээд инээвхийлэн гүйж буй начны төрх одоо ч монгол наадмын гайхалтай агшнуудын нэг хэвээр л байна. Шагдарын Зоригт начин аймгийн наадамд түрүүлэхдээ ч, бөхийн өргөөнд аймаг цэргийн цолтонд түрүүлэхдээ ч өмсөх мэхээрээ дагнан түрүүлж байсан гэдэг.
2012 оны наадмын 3-ын даваа. Завхан аймгийн харьяат, Монгол улсын начин Л.Нямсүрэн, Говь-Алтай аймгийн харьяат, аймгийн шинэхэн хурц Ш.Шинэбаярыг амлаж барилдаад хайн уналаа. Хоёр бөхийг ахин барилдуулахад начин дагуулж баруун талдаа өмсөж даваад тугаа тойрохоор гүйв. Начны хувьд өмсөх мэхийг үнэхээр даацтай хийдэг бөгөөд заал танхимын барилдаанд а.н Э.Элбэгбаяр, у.х Н.Батсуурь, у.з Б.Соронзонболд, а.а Ш.Дарханбат, а.а О.Хангай, а.н Т.Ядамсүрэн нарыг өмсөж давж байсан гэхээр ямархан өмсдөг нь харагдах болов уу.
2006 оны наадмын 3-ын даваа. Гурвын давааны төгсгөлийн мушгианд таарсан түрүү жилийн арслан Дундговийн А.Алтанхуяг, шинэхэн арслан Говь-Алтайн Ж.Бат-Эрдэнэ нар таарчээ. Зоримог дайрсан Ж.Бат-Эрдэнийг дагуулж сууж өмсөөд давснаар Алтангэрэлийн Алтанхуяг өвөөгийнхөө мэхийг өвлөснөө олонд зарлав. Тэрээр Эрдэнэт хотод ц.х.а /эдүгээгийн у.х/ А.Бямбажавыг, бөхийн өргөөнд у.н Ч.Баянмөнх, а.а Ц.Чимэддорж нарыг өмсөж давж байлаа.
2007 он. Анхны Баянзүрх уулын хишиг барилдааны 2-ын даваа. Төв аймгийн арслан Б.Дамба, Булган аймгийн арслан Н.Түвшинбаяр нар оноолт таарчээ. Захалсан барилдааныг засуулууд голлуулсан бөгөөд дөнгөж голлонгуут босоо өмсөөд Н.Түвшинбаяр давав. Өөрөөсөө арал жингээр илүү бөхийг босоо өмссөн Н.Түвшинбаяр тухайн оныхоо хавар аймаг цэргийн цолтны барилдааны 5-ын даваанд а.н /одоо у.з/ Ч.Санжаадамбыг дагуулж сууж өмсөөд давж байлаа. Мөн тэрээр дараа жилийн зунаа олимпод дархан өмсөх мэхээ даалган хийсээр олимпын аварга болсон билээ.
Мөн у.х Ө.Даваабаатар а.а Б.Золбаяр, у.з Ч.Санжаадамба нарыг дагуулж өмсөөд тун эвгүйтүүлж байсан бол Өвөрхангай аймгийн арслан Т.Мягмарсүрэн эдүгээгийн у.н Ж.Оргил, а.а Р.Түвшинбаатар нарыг аймаг цэргийн цолтны барилдаанд, ц.а Б.Ганзориг з.б байхдаа а.а Ц.Чимэддоржийг тус тус өмсөх мэхээр давж байв.
Сүүлийн үеийн барилдаануудад у.х Н.Батсуурь а.а Б.Бат-Орших, с. Ц.Заяатүшиг, с.з С.Түвшинжаргал нарыг, а.н Н.Энхжаргал а.х М.Бямбазоригтыг өмссөн барилдаануудыг үзэгчид маань санаж байгаа биз ээ. Мөн у.н Л.Гантулга хоёр жилийн өмнө нэгэн барилдаанд у.х Ц.Содномдоржийг өмсөөд дутуудуулж байсан бол 12 дугаар сарын 29-д болсон барилдаанд а.з Д.Бадамгаравыг өмсөөд давж харагдсан. Мөн Сэлэнгэ аймгийн харьяат сумын заан Б.Улаалзгана уран цэвэрхэн хийдгийг бөх сонирхогч түмэн андахгүй. Төв аймгийн харьяат П.Эрхэмжаргал, Т.Олзбаатар, Баянхонгор аймгийн харьяат Б.Молцогсайхан нарыг ч мартаж болохгүй биз. Өмсөх мэхтэй бөхчүүд өдрөөс өдөрт олон болох болтугай.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна