Архангай аймгийн хаврын уралдааны тов гарчээ

А.Тэлмэн
2013 оны 12-р сарын 28 -нд

Архангай аймгийн МСУХ-ны тэргүүлэгчид өмнөх долоо хоногт хуралдаж, ирэх жил аймгийнхаа хэмжээнд гурван хаврын бүсийн уралдаан зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Эхний уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн наймны билэгт сайн өдөр буюу хоёрдугаар сарын 07-нд Өгийнуур суманд зохион байгуулах аж. Түүнчлэн хаврын тэргүүн сарын шинийн 10-нд Эрдэнэбулган, шинийн 15-нд Өлзийт суманд зохион байгуулахаар товлосон байна. 

У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна