"Тод магнай"-н шилдэг нийтлэлчид тодорлоо

А.Тэлмэн
2013 оны 12-р сарын 27 -нд

Хоёр оны зааг дээр “Тод магнай” сайт, сэтгүүлийн хамт олон орон нутгийн нийтлэлчдээсээ шилдгүүдээ тодруулсан юм. Энэ удаад “Тод магнай”-н хамт олныг Хөвсгөл аймгийн "Дэлтэй цэнхэр" МСУХ-ны ажлын албаны ажилтан Т.Наранхүү, Хэнтий аймгийн МСУХ-ны тэргүүн асан Н.Санжаадорж, Монгол улсын Мэргэн П.Гарамдорж нар тэргүүлж цом, өргөмжлөл, эрхлэгчийн гарын бэлгийн эзэд боллоо.

Өргөмжлөлд: “Морьтон монголчуудын мөнхийн омогшлыг дэврээсэн “Тод магнай” сайт, сэтгүүлтэй хамтран ажиллаж, Үндэсний өв соёлыг хойч үедээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм таныг 2013 оны “Шилдэг нийтлэлч”-ээр тодруулан, өргөмжлөл, дурсгалын цол хадгалуулав. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэх болтугай” хэмээн дурджээ. 
Нэмж тэмдэглэхэд  бидэнтэй хамтран ажилладаг хөдөө орон нутгийн идэвхитэн бичигч нартаа ирж буй шинэ оны мэндийг хүргэж,  Үндэсний өв соёлыг хойч үедээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд хамтдаа урагшлахыг уриалж байна. Бид тантай хамтран ажиллахдаа таатай байх болно.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна