Санжаадамба заан 39 дараалж давлаа

А.Тэлмэн
2013 оны 12-р сарын 26 -нд

Богд хан уулын хишиг барилдаан 7 дахь удаагаа болж өндөрлөлөө. Барилдаанд Монгол Улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Х.Мөнхбаатар, П.Бүрэнтөгс, улсын гарди Д.Рагчаа, Б.Гончигдамба нараар манлайлуулсан хүчит 256 бөх барилдав.
Барилдааны нэгийн даваанд улсын харцага Н.Батсуурь с.з Ц.Заяатүшигийг баруун сууж өмсөөд уран мэхээр урамтай давсан бол өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат Шонхор дээд сургуулийн оюутан, Төв аймгийн харьяат Миеэжавын Батнасанд зүүн тахимдуулж шороодлоо. Мөн с.з Д.Батхөгжил, Х.Энхчулуун, У.Мөнхчулуун, Г.Балжинням, Э.Дарханбат, Б.Чимэдвандан, П.Өсөхбаатар нар у.н Ж.Отгонбаяр, Б.Баянмөнх, а.а Д.Батжаргал, Б.Хадбаатар, Б.Баатарцол, Б.Энхбаатар, Ш.Дарханбат нараар нэг давцгаав. Сумын заануудын манлай Б.Баянмөнх Баянхонгор аймгийн арслан Д.Энхбатад барьц сонгуулж мордуулсан ч дагуулж зүүн хөмрөөд буцааж тулгуур хөлд мордоод давав. А.н Д.Азбаатар а.а Б.Ганболдыг хөмөрч түрээд, а.н Д.Анар а.з Б.Буянмөнхийг давуулж гуядаад, а.н А.Хосбаяр а.з М.Даваасүрэнг хонгодоод, а.н Н.Жаргалбат а.х Д.Бямбасүрэнг хонгодож цацаад, а.з Б.Мөнх-Эрдэнэ а.н Т.Сайханжаргалыг шахаж өргөөд дотуур өхийлдөөд, а.з Б.Гончигтавхай а.н Ж.Баярдамбыг хөлд орж дэрлээд давсан бол аймгийн залуу арслан Ш.Пүрэвгарьд а.н М.Баасанбат нарын барилдаан эхний удаад хайн болж дахин барилдахад арслан давхар хамаад давлаа. Мөн Сэлэнгэ аймгийн харьяат аймгийн нэмэх начин а.х М.Бямбазоригтыг дагуулж босоо өмсөөд үзэгч олныг шуугиулав. Начин өмсөх мэхийг үе үе нэн даацтай хийдэг билээ.
Бөхийн барилдааны хоёрын даваанд Завхан аймгийн харьяат с.з Б.Чимэдвандан, Увс аймгийн харьяат а.н З.Төртогтох, Өвөрхангай аймгийн харьяат а.н Х.Мөнхбаяр, Говь-Алтай аймгийн харьяат а.н Д.Азбаатар, Булган аймгийн харьяат а.н Ө.Сүхбат, Дорнод аймгийн начин Д.Анар нар у.х Л.Пүрэвжав, Ж.Амартүвшин, у.ө.и.н И.Ёндонсамбуу, у.н Д.Цогзолдорж, у.н Б.Заяамандах, С.Батсуурь нараар хоёр давав. У.х Ө.Даваабаатар с.з Б.Баянмөнхийг хонгодож цацаад, у.з Ч.Санжаадамба с.з Г.Балжиннямын баруун хөлийг авч өргөж шидээд, а.а Б.Хашбат а.н Р.Батсүхийг хавирахад сөрж тавхайлдаад, а.а Д.Болдбаатар а.х Б.Төмөрбаатарыг хонгодож дээр цацаад, а.з С.Ган-Идэр а.а Н.Батсайханыг зүүн мушгиад угсруулж мордоод, а.х О.Бундхорол а.а О.Хангайг шуудагдаж түрээд, а.з Н.Золбоо а.а Б.Батдоржийг зайлж мушгиад, а.з Б.Гончигтавхай а.а Н.Ганзоригийг сөрж тахимдаад, а.з Б.Бадамсүрэн а.а Н.Жаргалбаярыг нааж түрээд тус тус давав. Мөн а.н Х.Гантулга у.н Р.Пүрэвдагватай удтал хүч үзэж барьц сонгож хавираад давлаа.
Гурвын даваанд у.з Ч.Санжаадамба а.н Ш.Нямсайханыг амлаж хонгодсон бөгөөд а.н баруун талдаа давуулж давхар тохоод голлоод түрэхэд нь дагуулж хөмрөөд үзэгчдийг уулга алдуулав. Ер нь Шукрайн Нямсайханы баруун ташаа дархан гэдгийг хоёрын даваанд хүчтэй начин Б.Сангисүрэнтэй барилдсан барилдаанаас харж болохоор байв. У.х Н.Батсуурь а.х Ц.Эрхэмбаярыг амлаж сэрвүү барьцнаас дүүгүүрдэж эргүүлээд давав. Тэр өмнөх барилдаанд а.а Ш.Пүрэвгарьдыг мөн дүүгүүрдэж хаясан бөгөөд өмсөх, дүүгүүрдэх, зайлж бусгах зэрэг уран мэхийг угсруулан хийх болжээ харцага маань. Улсын арслан П.Бүрэнтөгс а.з Н.Золбоогоос даагаа нэхэхээр амласан бөгөөд залуу заан ч зоримог сайхан үзээд шороодсон бол Дорнод аймгийн начин Доржийн Анар у.н Ж.Чулуунбатад амлуулж баруун хөмрөөд давчихав уу гэмээр харагдсан ч дахин барилдуулж улсын начин зүүн мушгиад цөмөрсөн хөлд нь этээд давчихав. Давааны төгсгөлд оноолт таарсан аймгийн цолтнуудаас а.н Х.Гантулга а.х.а Ш.Шинэбаярыг барьц сонгож мушгихад нь дагуулж цээжээ эргүүлж мушгиад, а.а С.Ерөөлт а.з Д.Буянтыг зүүн хавираад, а.х О.Бундхорол а.а Б.Суманчулууныг хөмрөөд, а.з С.Ган-Идэр а.а Д.Болдбаатарыг дагуулж тэвэрч шидээд, а.а Ш.Пүрэвгарьд а.а Б.Эрдэнэхүүг барилдаан эхэлснээс шуугиулсаар тойрч ард нь гарч алсын сүвээний барьц авч хөнтрөөд тэр чигт нь суйлж түлхээд давав. Мөн Хонгорын хоёр арслан таарч Баянговийн Батбаярын Бат-Амгалан Баян-Өндөрийн Батсуурийн Бат-Оршихыг хөмрөхөд үлдээд давлаа.
Оноолтын даваанд гарди Ж.Бат-Эрдэнэ а.з Б.Бадамсүрэнг сэрвүү барьцнаас мушгиад, у.ө.и.н Ш.Уламбаяр у.н Т.Баасанхүүг хутгахад мэдэрч голлож түрээд, у.х Ө.даваабаатар а.а С.Ерөөлтийг толгой уургалж гуд татаад давав. Өнөө жилийн наадмын гурвын даваанд тунасан хоёр бөх энэ даваанд таарч харцага дахин давлаа. Мөн а.х О.Бундхорол у.а П.Бүрэнтөгсийг хонгодож хазайлгаад сөхөрчихөв.
Тавын даваанд у.н Ж.Чулуунбат у.а П.Бүрэнтөгсийг баруун хонгодож хөөгөөд, а.х.а О.Гантулга у.г Ж.Бат-Эрдэнийг зайлж хавираад, у.х Ө.Даваабаатар у.г Б.Гончигдамбад толгойгоо уургалуулсан ч сэжиж хонгодоод, дагуулаад ачихад нь үлдээд давлаа. Мөн у.х Т.Өсөх-Ирээдүй у.з Ч.Санжаадамбыг бусгаж дөрвөн хөллүүлж ард нь гараад түрсэн боловч арай л яарч өвдөг шороодов. Ийм мэхэнд ийм байдлаас унахгүй байгааг харахад зааны маань бэлтгэл тэгширч, бие лагсарч, хий арилсан бололтой. Мөн у.а Х.Мөнхбаатар нутгийн дүү харцага Ц.Содномдоржийг амлаж барилдсангүй тахимаа өгсөн бол тунасан хоёрын барилдаанд начин даваа авлаа.
Дунд шөвөгт аварга С.Мөнхбат начин Ж.Чулуунбатыг амлаж зүүн талдаа гар ачсан ч дутуудаж унасан бол харцага Ө.Даваабаатар гарди Д.Рагчаад амлуулж араар нь хашиж мордсон ч гарди тэвэрч шидээд харцагыг тохойлдуулав. Заан хурц арсланг амлаж төвөггүй давсан бол тунасан харцага начин хоёр удтал маргаж начин Б.Пүрэвсайхан барьц сонгоод түрэхэд харцага дагуулж хөмрөөд чимээтэйхэн газардуулав. Тэдний энэ намрын даваа унааны харьцаа 3:0 боллоо.
Их шөвөгт гарди Д.Рагчаа харцагыг амлаж заан начин хоёр тунав. Хөлийн цэцээс харцагыг барьц буруу халсан, цэцийн шийдвэрийг дагаагүй гэсэн үндэслэлээр барилдаанаас хассан бөгөөд дургүйцлээ илэрхийлсэн үзэгчид бөхийн дэвжээ рүү юу хүссэнээ нүүлгэж байв. Хэдийгээр дэмждэг бөхийнхөө барилдааныг үзэхийг хүссэн байж болох ч олон мянган бөхийн хөлс хүч, хөдөлмөрийг шингээсэн торгон ногоон дэвжээгээ хог новшоор дүүргэсэн нь үзэгчдийн туйлын буруу юм. Гадны соёлыг өрөөсгөлөөр дуурайх болсон өнөө үед буруу зуршлыг нь ч мөн дуурайх болж. Японы сумо бөхөд манай аваргуудыг унахад үзэгчид суудлын дэвсгэрээ авч шиддэг. Түүнийг дуурайж ийм байдал гаргах болоо юу гэмээр. Гэсэн ч Япончууд дээш шиддэг болохоос дэвжээ рүүгээ бөхчүүд рүүгээ шиддэггүй шүү дээ. Дор бүрнээ анхаарч соёлтой байгаасай. Давахад нь баярладаг шигээ унахад нь, дүрмийн дагуу шийдвэр гаргахад хүлээн зөвшөөрч сурч байж бөхөө үздэг, дэмждэг болоосой. Нутаг нуга, дэвжээ, танил харалгүй монгол бөхөө үзэж баясан цэнгээсэй үзэгч олон маань.
Тунасан заан начин хоёр саяхны нэгэн барилдааны бага шөвөгт тунаж заан баруун хутгаад давж байсан бол энэ удаад их шөвөгт тунаж мөн баруун хутгаад давав.
Түрүү үзүүрт гарди барьц сонгож хөөгөөд дутуудаж  давхар ачсан боловч зааны мурианд өвдөглөснөөр Чимэдрэгзэнгийн Санжаадамба заан энэ намар Монгол Бөхийн Өргөөнд дараалсан 39 дахь даваагаа авлаа. Түүний хувьд Архангай аймгийн Хайрхан сумын нэрэмжит барилдаан, Үндэсний бахархлын өдрийн барилдаан, Улс тунхагласны барилдаан, Ардчилсан хувьсгалын барилдаан, Богд хан уулын хишиг барилдаан гэсэн таван барилдаанд дараалан түрүүллээ. Мөн түүний энэ намрын 6 дахь, хишиг барилдааны тухайд анхны түрүү нь юм.
Оноог гурвын даваанаас үзнэ үү.

Гурвын даваа
1. С.Мөнхбат у.ав
- Д.Азбаатар а.н
2. Х.Мөнхбаатар у.а - П.Батсүх а.н
3. П.Бүрэнтөгс у.а - Н.Золбоо а.з
4. Д.Рагчаа у.г - Д.Дарханбаатар а.з
5. Б.Гончигдамба у.г -Х.Мөнхбаяр а.н
6. Ж.Бат-Эрдэнэ у.г - З.Төртогтох а.н
7. Ч.Санжаадамба у.з - Ш.Нямсайхан а.н
8. Т.Өсөх-Ирээдүй у.х - Ө.Сүхбат а.н
9. Ц.Содномдорж у.х - Ж.Мөнгөн а.а
10. Ө.Даваабаатар у.х - З.Наранбаатар а.а
11. А.Бямбажав у.х - Ч.Булганхүү а.а
12.Н.Батсуурь у.х - Ц.Эрхэмбаяр а.х
13.  Ш.Уламбаяр у.н - М.Гансүх а.х
14. Л.Гантулга у.н - Г.Баасандорж а.а
15. Ш.Тогтохбаяр у.н - Б.Гончигтавхай а.з
16. Н.Батзаяа у.н -Б.Чимэдвандан с.з
17. Ж.Чулуунбат у.н  -Д.Анар а.н
18. Ц.Одбаяр у.н - А.Давааням а.а
19. Б.Пүрэвсайхан у.н - А.Саруулсайхан а.а
20. Т.Баасанхүү у.н - Ж.Галбадрах а.а
21. Ш.Шинэбаяр а.х.а - Х.Гантулга а.н
22. Б.Одгэрэл а.х.а
- Н.Жаргалбат а.н
23. О.Гантулга а.х.а - Д.Пүрэвдорж а.х
24. Б.Хашбат а.а - Б.Бат-Өлзий а.х
25. Б.Суманчулуун а.а - О.Бундхорол а.х
26. Д.Болдбаатар а.а - С.Ган-Идэр а.з
27. Бо.Батжаргал а.а - Д.Бадамгарав а.з
28. С.Ерөөлт а.а - Д.Буянт а.з
29. Ц.Чимэддорж а.а - Б.Бадамсүрэн а.з
30. Б.Эрдэнэхүү а.а - Ш.Пүрэвгарьд а.а
31. Б.Бат-Орших а.а - Б.Бат-Амгалан а.а
32. Э.Ванданцэрэн а.а
- Д.Амарсайхан а.а

Дөрвийн даваа
1. С.Мөнхбат у.ав
- Х.Гантулга а.н
2. Х.Мөнхбаатар у.а - Б.Бат-Өлзий а.х
3. П.Бүрэнтөгс у.а -О.Бундхорол а.х
4. Д.Рагчаа у.г - С.Ган-Идэр а.з
5. Б.Гончигдамба у.г - Д.Бадамгарав а.з
6. Ж.Бат-Эрдэнэ у.г - Б.Бадамсүрэн а.з
7. Ч.Санжаадамба у.з - Ш.Пүрэвгарьд а.а
8. Т.Өсөх-Ирээдүй у.х - Б.Бат-Амгалан а.а
9. Ц.Содномдорж у.х - Э.Ванданцэрэн а.а
10. Ө.Даваабаатар у.х - С.Ерөөлт а.а
11. А.Бямбажав у.х -О.Гантулга а.х.а
12.Н.Батсуурь у.х
- Б.Одгэрэл а.х.а
13. Ш.Уламбаяр у.н - Т.Баасанхүү у.н
14. Л.Гантулга у.н - Б.Пүрэвсайхан у.н
15. Ш.Тогтохбаяр у.н
- Ц.Одбаяр у.н
16. Н.Батзаяа у.н - Ж.Чулуунбат у.н

Тавын даваа
1. С.Мөнхбат у.ав
- Ш.Уламбаяр у.н
2. Х.Мөнхбаатар у.а - Ц.Содномдорж у.х
3. П.Бүрэнтөгс у.а - Ж.Чулуунбат у.н
4. Д.Рагчаа у.г - Ш.Тогтохбаяр у.н
5. Б.Гончигдамба у.г - Ө.Даваабаатар у.х
6. Ж.Бат-Эрдэнэ у.г - О.Гантулга а.х.а
7. Ч.Санжаадамба у.з - Т.Өсөх-Ирээдүй у.х
8. Н.Батсуурь у.х - Б.Пүрэвсайхан у.н

Зургаагийн даваа
1. С.Мөнхбат у.ав - Ж.Чулуунбат у.н
2. Д.Рагчаа у.г - Ө.Даваабаатар у.х
3. Ч.Санжаадамба у.з - О.Гантулга а.х.а
4. Ц.Содномдорж у.х - Б.Пүрэвсайхан у.н

Долоогийн даваа
1. Д.Рагчаа у.г - Ц.Содномдорж у.х
2. Ч.Санжаадамба у.з - Ж.Чулуунбат у.н

Наймын даваа
1. Д.Рагчаа у.г - Ч.Санжаадамба у.з

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна