Унаач Г.Сүхбат оны шилдэг хүүхэд боллоо

А.Тэлмэн
2013 оны 12-р сарын 24 -нд

Улиран одож буй 2013 онд ололт амжилт, сурлага, спортоор үеийнхнээ манлайлсан шилдэг 20 хүүхдэд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Оны шилдэг” хүүхэд батламжийг нь гардууллаа. 1991 оноос “Оны шилдэг хүүхэд” шалгаруулж эхэлсэн бөгөөд хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох үйл ажиллагааг дэмжин өргөжүүлж, өсвөр үеийнхний унаган авьяас, давуу тал, амжилт ололт, шилдэг үлгэр дууриаллыг дэмжин дэлгэрүүлэх зорилгоор нийт 9 номинациар шалгаруулдаг байна. 2013 оны шилдэг хүүхдэд 70 гаруй хүүхдийн нэр дэвшсэнээс 20 хүүхэд шалгарч, батламжаа гардан авсан юм. Эдгээр хүүхдүүдийн нэг нь “Од” галын унаач Гансүхийн Сүхбат байлаа. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн “Цэцээ гүн” 59-р сургуулийн 3-р ангийн сурагч тэрэр сүүлийн жилүүдэд одтой наадаж буй бяцхан унаачдын нэг билээ.  2012, 2013 оны ММСУХ-ны шилдэг унаач тэрээр  энэ онд Үндэсний их баяр наадмаар 6 түрүү, 8 айраг, орон нутгийн болон бүсийн наадмаас 5 түрүүн эзэн болсон юм.

А.Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна