Д.Энхтогтох: Өвөөгийн бий болгосон угшлыг хэвээр нь хадгалж, хойч үедээ өвлүүлэх нь бидний ажил болоод байна
Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул, сумын Алдарт уяач Дүгэрийн Энхтогтохтой уулзаж ярилцлаа. Иххэтийн нэрт уяачийн зээ хүү энэ удаад өвөөгийнхөө тухай нандин дурсамжаасаа хуваалцсан юм.
-Дорнын говийн нэрийн хуудас болсон Адилбиш өвөөгийнхөө тухай манай уншигчдад ярьж өгөөч?
-Өвөө миний багад өөд болсон болохоор айхтар сайн мэдэхгүй юм. Гэхдээ эмээ маань саяхныг хүртэл өвөөгийн тухай тэр бүр олны мэдэхгүй нарийн нандин түүхийг ярьж өгдөг байсан болохоор ийм асуултанд нүүр улайхааргүй гэж болно. Миний өвөө чинь хар багаасаа л хурдан тууртын хийморьт сүслэн, адууны төлөө сэтгэл зүрхээ зориулсан нэгэн явлаа. Тэр ажлынх нь үр шим болсон Адилаа адуугаар үр хүүхдүүд бид одтой сайхан наадаж байна. Зөвхөн нутаг орон төдийгүй Дорноговьдоо Адилын адууны цөм сүргийг бий болгосон хүн шүү дээ. Нэгдэл нийгмийн үед нэгдлийн даргаас эхлээд засаг захиргааны ажил хийж байхдаа ч адууны ажлаа орхигдуулж байгаагүй. Өвөө маань гурван охин, нэг өргөмөл хүүтэй. Би дунд охиных нь хүү байгаа юм.
-Түүний тухай домог мэт ярианууд олны дунд тархсан байдаг?
-Тэр бол үнэн юм гэнэ лээ. Долоодугаар ноён хутагт тухайн үедээ баригдаж явсан юм уу даа. Тэгээд Дорноговиос Хэнтий аймаг руу хүргэж явах замд нь манай өвөөгийн аав Оргийнхоор дайраад гарч л дээ. Хутагт хоол цай ууж идээд явахдаа манай өвөөг дуудаж ”миний хүү нааш ир, морь чинь их хурдална. Танайх үе удмаараа азарга сайтай газар байна” гэж айлдсан юм гэнэ лээ. Тэр бол 1930 хэдэн он. Мэдээж тэгэхэд өвөө маань жаахан хүү байж л дээ. Монголчууд бид бэлгэшээлт ард түмэн. Тийдээ ч амны билгээс ашдын билэг гэдэг утгаараа биеллээ олсон байж болох юм. Нөгөө талаар өвөөгийн маань тууштай, уйгагүй хөдөлмөрч зан чанар энэ амжилтын эхлэл байсан бизээ. Бас хоёр хазаар өгсөн юм гэнэ лээ. Бараа бологсдодоо “суудал дор хазаар бий, аваад ир” гээд авчруулан манай өвөөд өгч байсан юм гэсэн. Одоо морин толгойтой хазаар манай эгчийнд бий.
-Орги гуайнх адуутай айл байсан уу?
-Миний ойлгосноор өвөө өөрөө адуу их сайн цуглуулсан юм шиг байна лээ. Галшарын гарын Намсрай гэж хүнээс “уях хурдан адуу авъя” гэж очсон өнөөх нь дуртайгаа ав гэж л дээ. Гэвч тэр олон адуунаас санаанд нь таарах адуу олдоогүй гэнэ. Тэгсэн хониных нь хүүхдийн унасан үрээг хараад “би 500 төгрөгөөр авъя” гэж. Цаад хүн нь “шар үснээсээ салаагүй үрээ чамд өгөхөөсөө ичиж байна. Унаж байгаа мориороо солиод авбал ав” гээд наймаа тохирч байсан түүхтэй. Ингээд тэр саарал үрээгээрээ азарга тавьж, хурдан саарал азарга төрснөөр хурд тасраагүй. Өөрийнх нь бичиж тэмдэглэснээр 1936 оноос хойш 1981-82 оныг хүртэл энэ амжилт нь үргэлжилдэг.
-Улсын баяр наадамд Адилбиш гуайн нэртэй хичнээн адуу орсон байдаг вэ?
-1971 оны Улсын баяр наадмаар хүрэн хязаалан үрээ очоод айрагдаж, 1981 онд халиун азарга нь 20 хэдээр орсон гэдэг. Гэхдээ Зул хонгороо ид хурдалж байхад улсад очиж уралдаад айрагдуулж чадаагүй гэсэн. Манай ээжийн эгч унаж уралдаж байж л дээ. Тэгсэн хүүхэд нь тавиачаасаа “битгий тавь” гээд тавиулахгүй явсаар Айдасын даваа хүрээд аргагүйн эрхэнд тавихад өнөө морьд нь бүр арилаад өгч. Тэгээд араас туулж давхисаар 12-т орсон гэдэг. Тэр тухай эгч маань “миний унхиагүйгээс болж айрагдуулж чадаагүй” гэж одоо ч гомдоллодог юм. Тэр бол 1960 хэдэн оны наадам л даа. Сүүлд бурхан болохоосоо гурван жилийн өмнө улсад очиж уралдсан. Тэр жилээ Хажуу-Улаанд алаг морь айрагдуулснаар уяачийн амжилтаа отголж байлаа.
-Уяаны ямар арга барилтай хүн байсан бэ?
-Үе тэнгийнх нь ахмадууд, эмээгийн яриа, өөрийнх нь бичиж тэмдэглэснээс харахад манай адуу хөнгөн уяатай. Тиймдээ ч зөөлөн уяагаар торгон ирийг нь тааруулж уралддаг байж боддог. Түүнээс гадна хонгор голдуу зүсмийн адуугаар нааддаг хүн байсан. Үүнийг нь өвөөгийн нэртэй Зул хонгор, Өндөр зул, Идэр зул нэртэй дандаа хонгор азаргануудаас нь харж болно. Ер нь өвөөгийн азарга илүү давхисан.
Энд сонирхуулахад Галшарын морь шинжээч монхор Халтар гэж мундаг уяач Галшард хязаалан үрээ уяад очиход нь хараад зулай сайтай8 сайхан үрээ байна, Зул хонгор гэж нэрлэе гэснээр Зул хонгорын түүх эхэлсэн юм. Тэрнээс хойш Өндөр зул, Идэр зул нэрийг өвөө өөрөө өгсөн байдаг.
-Гар бичмэлүүд нь хаана хадгалагдаж байна вэ?
-Манай ээжийн эгчид байдаг юм. Монгол бичгээр мориныхоо цувааг ихэд нямбай бичиж тэмдэглэсэн байдаг.
-Адилбиш гуайн адуунаас гадагшаа их гарсан уу?
-Амьд сэрүүн ахуйдаа Идэр зул азаргаа, сүүлд халиун азаргаа Айраг сумын Намжилсүрэн гэж хүнд өгч байсан юм билээ. Манай адууг энэ хүн л уяна гэж хэлсэн гэсэн. Тэр хүн Айргийн толгой уяачдын нэг байгаа юм. Бас Өндөр зул азарганыхаа дүү зээрд азаргыг сумынхаа Гунгаа даргад өгч байсан. Хязаалан билүү, шүдлэн үрээ өгч, Гунгаа дарга ч моринд эргэлт буцалтгүй орсон юм гэнэ лээ.
Манай адуунаас бас Алтанширээ сум руу гарсан байдаг юм. Саарал азарга Пагжий гэж хүнд очоод үр төл хонгорууд нь Алтанширээд хурдалсан. Гунгаа гуайд өгсөн зээрд азарганы төл Равдангийн хээр гэж хурдан азарга байна. Төлүүдээс нь Алтанширээ сумын Лувсан гэж хүнд хурдан хээр азарга бий. Алтанширээгийн Бадарчин уяачид Равдангийн хээр азарганы үр төлүүдээс хурдалж байна. Дэлгэрэхийн Гомбоцэрэнд очсон саарал азарга, төл нь болох хонгор адуунууд бас их хурдалцгаасан. Дэлгэрэх сумынхан хонгорнууд адуу гэж ярьдаг юм. Дэлгэрэх сумын Манлай уяач Дамба гуайн хурдан халзан азарга нь манай өвөөгийн адууны угшлын адуунууд гэдэг. Энэ сумын Готов гэж бас бий. Одоо Улаанбаатар хотод байдаг энэ хүн дөрвөн жилийн өмнө байна уу, улсад хээр морио түрүүлгэсэн. Тэр хээр морь бол хойш нь зараад Улсад очиж түрүүлсэн нь тэр.
-Дэлгэр хээр үү?
-Тийм тийм. Дэлгэр хээрийн эзэн Готов Галшарын наадам дээр надтай уулзаад “танай адууны юм шүү дээ” гэж хэлж байсан.
-Танайханд ямар ямар хурдан хүлгүүд нь өвлөгдөн ирсэн бэ?
-Медаль хүрний төл сартай хонгор азаргыг манай аавд өгсөн нь сумандаа хэд хэдэн удаа айрагдсан. Аав маань Иххэт сумын нягтлан явсан бөгөөд бас морь уядаг байлаа. Аавын том хонгор азарганы төл хонгор азарга 1992 онд суманд түрүүлээд, дараа нь Алтанширээд болсон Тойгийн наадамд очиж түрүүлсэн. Одоо би хонгор азарганы төл, төлийнх нь төлөөр наадаж байна. Өвөөгийн үр хүүхдүүдээс гэвэл манай хүргэн ах аймгийн Алдарт уяач Батжаргалд өвөөгийн адуунаас байна. Хүргэн ахын аав нь сумын Алдарт уяач Халтар гэж хүн бий. Өөрийн адуунаас гадна Гунгаа даргын хүрэн халзан, Адилаа адуутай. Одоо хүргэн ахын маань хоёр хүү, манай хоёр дүү, өргөмөл ахын хүү гээд манай бүлээс их олон уяачид төрж байгаа.
-Энхтогтох Алдартын хувьд уяа сойлго тааруулаад удаж байна уу?
-Манай аав, ах хоёр морь уядаг байлаа. Миний хувьд 1999 оноос хойш морь уяж, 2013 онд сумын Алдарт уяач болсон. Манай өвөөгийн адууны угшилтай зээрд азарга, бас нэг хонгор азарга бий. Хоёулаа л айраг түрүүнд хурдалдаг буянгууд. Зээрд азарга сумын наадамд гурван жил дараалан айрагдсан. Манайхан асартай наадам гэдэг дээ. Намайг сумын Алдарт болоход зээрд азарганы амжилт нэлээн жин дардаг юм. Хонгор азарга даагандаа тав уралдаж, гурав айрагдсан. Тухайн үедээ бүсийн чанартай наадам болох Айраг сумын 80 жилийн ойгоор айргийн гурваар хурдалж байлаа.
Өвөөгийн бий болгосон энэ угшлыг хэвээр нь хадгалж, хойч үедээ өвлүүлэх нь өнөө бидний ажил болоод байна шүү дээ. Өвөөгийн минь буян заяа түшиж, уул адууных нь угшил дэвсгэр сайн болохоор хурдалсаар л байна. Манай аав Дэлгэрэх сумын хүн байлаа. Тийм болохоор Дэлгэрэхийн Хоролын будан азарганы төлөөр манай адуу цус сэлбэсэн. Манай сумын Алдарт уяач Майхант ахын суманд аман хүзүүдэж, өвөл, хавар дөрвөөс тав айрагдчихдаг хурдан хүрэн азарганы төлөөр цус сэлбэлээ. Дэлгэрхаан чигийн адуу л даа. Бас Сүхбаатарын Эрдэнэцагаанаас бор азарга авлаа. Дэлгэрэхийн Хорол өвгөн будан азарганы төлөөс байна. Энэ мэтчилэн цус холдуулж, өвөөгийнхөө адууны угшлаар наадаж явна.
-Мэдээж наймаа хийх гэсэн олны хөл татрахгүй болов уу?
-Тэгнээ. Адилбиш адууг харъя, авъя гэсэн улс байнга л ирдэг юм. Гэхдээ би нэг их айхтар наймаа хийгээд байдаггүй.
-Бидний яриа өндөрлөж байна. Сүүлийн асуултыг танд үлдээе.
-Моринд дуртай түмний унших дуртай сэтгүүл “Тод магнай”-н хамт олонд ажлын амжилт хүсье.
П.Ундраа
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
66.181.161.81
Д.ЭНХ ТОГТОХ Тод манлай болоорой
Reply