Дарьгангын нэрийг дуурсгасан Дугарсүрэнгийн хурдан буянгууд
А.Тэлмэн
Дарьганга нутгаар овоглодог өөр нэг хурдан буян бол УИХ-ын гишүүн, Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны тэргүүн Ц.Даваасүрэнгийн Тожин ногоон азарга. Ардын хувьсгалын 82 жилийн ойд аман хүзүүнд хурдлан “цагаан захтай” эзнээ моринд урвуулсан энэхүү хурдан буянгийн эзнээ олсон түүх бас л сонин.
Ц.Даваасүрэн 10 жилийн дараа хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах болж, “хүү байгаасай” гэх битүүхэн хүслээ Энхболд найздаа хэлвэл нөгөөх нь “Би нэг морь авсан. Дараа нь хүүтэй болсон. Морь маань өвлийн уралдаануудад дандаа айрагдаад байгаа биз дээ” гэж. Нээрэн ч тэр найзынх нь морь хурдалж байсан тул зөвлөгөөг нь дагахаар шийдэж. Тэгэхдээ авсан морь хурдлах нь чухал биш, шинэ хүн нь хүү байх нь чухал байлаа. Ингээд Сүхбаатар аймгийн Төрийн сангийн дарга байсан Төмөрчулуун руу ярьж санаагаа хэлвэл нөгөөх нь сураглаж байгаад хоёр морины зураг явуулсан нь Дарьганга сумандаа айрагдсан хээр азарга, нөгөө нь Дугарсүрэн гэдэг хүний битүү ногоон азарган үрээ байв. Сумандаа айрагдчихсан хээр үрээ нэлээд үнэтэй дуулдсан тул Дугарсүрэнгийн битүү ногоон үрээг агтны ханшаар худалдан авахаар тохирч. Авах гээд очсон эзэн нь “Их хурдан адуу шүү. Уяад үзээрэй” гэх үгийг хэд хэдэн удаа хэлж. Үнийг нь багадуулчихсан юм болов уу гэж бодоод санаагаа хэлтэл “Хурдан болохоор нь л хэлж байгаа юм” гэж.
Ийнхүү Ц.Даваасүрэн хүүтэй болох хүсэлдээ хөтлөгдөн хүлэгтэй болж. Заяа түшиж ирсэн хурдан хүлэг нь, уяачаа хүртэл өөрөө олсон нь бас л сонин. Тухайн үед Төрийн сангийн газрын даргаар ажиллаж байсан Ц.Даваасүрэн өрөөндөө сууж байтал одоогийн “Монгол шуудан” компанийн захирал Чинзориг нэг дээлтэй хүн дагуулаад ирээд нэг хүсэлт тавьж, нөгөөхийг нь ч шийдээд өгч. Тэгсэн нөгөө дээлтэй хүн миний ширээн дээр байсан үрээнийх нь зургийг харчихаад “Аятайхан үрээ байна. Ажил бүтээж өгсөн дүүдээ морийг нь уяж өгнө өө” гэж. Чинзориг ч Даваасүрэнгийн азтай одтойг гайхан “Ийм мундаг хүнээр морио уяулах боллоо шүү дээ” гээд ихэд олзуурхаж байна гэнэ.
Тэрхүү дээлтэй эрхэм бол МУ-ын Тод манлай уяач Г.Сандуйжав байсан бөгөөд хэлсэн ёсоор ногоон үрээг нь уяж, аман хүзүүнд хурдлуулжээ. Азаргаа айрагдана чинээ санаагүй байсан Ц.Даваасүрэн дээл хайж нэлээдгүй сандарсан гэдэг. Ийнхүү сайн хүлэг эзнээ хайж явдгийн бас нэгэн сайхан түүх оршсон ногоон үрээ Дарьганга сумын уугуул, уяач Дугарсүрэнгийн унаган адуу. Удам угшлыг нь хөөвөл “Дарьганга” нэгдлийн цуут хүлэг нэгдлийн Тожин азарганы төл Хоргой цоохор азарганы төл юм. Харин эх тал нь тус сумын Шарын Бүдүүн гэгчийн адууны угшилтай буган гүү байсан гэдэг. Ногоон азарга хөлний бэртлээс болоод дахин айрагдаж чадаагүй бөгөөд сайн хүлгээ эмчлэхийн тулд Ц.Даваасүрэн япон эмч нарыг залан, хамгийн сайн гэсэн болгоныг хайн бэдэрсээр эцэстээ “Цолмон халтар” нэртэй адууны эм бэлдмэл зардаг дэлгүүр нээсэн гэдэг. Дэлхийд зартай брэндүүдийн бүтээгдэхүүн хэрэглэж уйгагүй эмчилсний буянаар ногоон азарганы хөл эдгэсэн ч дахин уралдуулалгүй үр төлийг нь авахад анхаарч байгаа гэсэн.
Улс, бүсийн наадмаас гурван айраг хүртээд байгаа Ц.Даваасүрэнгийн нэртэй хурдан хар морь мөн л Дарьганга сумын, тэр дундаа Дугарсүрэн уяачийн унаган адуу. Ногоон азаргаа айрагдуулчихаад баярласнаа илэрхийлэх гээд очиход нь Дугарсүрэн, “Нутгийн нэр гаргалаа” хэмээн өөрийн унаган хар морийг бэлэглэж, Даваасүрэн ч мотоциклиор хариу бэлэг барьж байсан гэдэг. Сайн санааны үзүүрт тос болж ирсэн хар морь 2004 оны Улсын наадамд айргийн гурваар хурдалж, Дарьганга нутгийн, тэр дундаа нэг айлын хоёр адуу жил дараалан төрийнхөө наадамд цулбуур өргүүлсэн сонихон түүхийг бичсэн байдаг.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна