Угшлаа хадгалсан “УЛС ХАЛЗАН”


Дархан түмний эх “ Улс халзан “ нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Ө.Шинэтулгын адуунаас гаралтай, “Ажнай” Д.Бат-Эрдэнийнх гэдгийг улс даяараа мэднэ.
Төрийн их баяр наадамд сүүлийн гурван жил дараалан түрүүлснээрээ хорь дугаар зуунд гараагүй амжилтыг үзүүлж байгаа “УЛС ХАЛЗАН” азарганы угшил удмыг мэдчих юмсан гэх уяач , судлаачид цөөнгүй. “Адууны угшлыг худал хэлбэл их том нүгэл” гэдгийг сонсоогүй уяач байдаггүй ч итгэж дагах нь цөөрсөөр. Манай адуу, унаган адуу гэх нэр алдар, магтаал горилогчдын уггүй яриа дэлгэрсээр газар авах шинжтэй. Удамгүй адуу хурдалдаггүй гэдэг нь хууль. Тиймээс хурдан адуугаа хол, ойрын удам угшлаар ярих нь жинхэнэ монгол соёл юм
“Улс Халзан”-г нутгийн уяачид Галшар, Босоо цавьдар, Баадуу адууны угшилтай гэж ярьцгаадаг нь угтаа аль аль нь үнэн юм.
1937 оны баривчилгаа, хураагуулаас өмнө Уулбаяны баян Совд, хув Дагва нар Галшарын Дагмид мээрэнгээс “цоохор хонгор”-ыг үрээн азарга аваад баригдаад явахдаа нутагтаа үлдээсэн байдаг. Цоохор хонгорын угшил тэр нутагт болон ойролцоох тойрсон сумдад их тарж хурдалсны нэг нь Мөнххааны Рэгзэнгийн халзан азарга гэдгийг нутгийнхан андахгүй. Рэгзэнгийн халзангийн угшил Мөнххааны Наваанчүлтэмийн халзан азарга 1972 оны үед хаврын уралдаанд хол түрүүлж байсан гэдэг. Наваанчүлтэмийн халзангийн угшил гүүнээс “Улс халзан” гарсан байна. “Улс халзан” Галшар удамтай гэдгийн нэг баримт энэ ажээ.
Сүхбаатар аймгаас тодроод байгаа сүүлийн үеийн хурдууд Бүрэнцогтын уурхайн уяач “баадуу” Доржийн адууны угшилтай заавал холбогдоод байдаг юм. Уяач Ц.Доржийн их хүрэн азарга, их алаг азарга, байны хүрэн гэх гурван азарганы үр төл 60 гаруй азарга гарч эдгээрийн эр охин төл, дараах удам угшил гээд нэрлэж тоолох боломжгүй болжээ. Энэ удмын адууг “Баадуу” адуу гэдэг.
Уяач “баадуу” Дорж 1969 онд Мөнххаан суманд хоёр соёолонтой очиж, жартгай зээрд нь түрүүлж, хар соёолон нь аман хүзүүдэн дараагаараа оржээ. Сумаас түрүү соёолон Жартгай зээрдийг даагаар байлахад адуучин шар Дорж нэгдэл адуунаас гурван хүрэн даага зааж аль нэгийг нь ав гэхэд Ц.Дорж “дэлдэн чихтэй хүрэн даагыг ” шинжиж авчээ. Адуучин шар Дорж сүүлд нь “байны дааганд дэлдэнгүүдийн хүрэнгээс “баадуу” авчихлаа” гэж байсан гэдэг.
Угтаа энэ хүрэн дааганы дээд удам нь Мөнххааны бухын Лувсанжамц гэж улсад 1943 онд хоёр түрүү, хоёр аман хүзүү авч байсан уяачийн “дэлдэн” нэртэй хүрэн адууны удам гэнэ. Баадуу Доржийн “байны” хүрэн даага ч “дэлдэн” хүрэн нэртэй болсон нь удмаа дагасан шинжийг илэрхийлсэн хэрэг.
Уяач Ц.Дорж “дэлдэн хүрнийг” Мөнххаан суманд хязааланд нь айрагдуулж, соёолон түрүүлгэн азарга тавьжээ. Гэтэл Бүрэнцогтын уурхайн П.Гансүх авч нилээд хэдэн жил уясан боловч уяачийн эрдэм дутаж гэм суулган олигтой хурдлуулж чадаагүй байна. Сүүлдээ Гансүхийн хүрэн ч гэж зарим нь нэрлэдэг болсон. Бүрэнцогтын уурхай татан буугдаж П.Гансүх явахдаа нас ахисан өвгөн азаргаа “баадуу” Доржид буцааж өгөөд явжээ. “Дэлдэн хүрэн”-ий төлүүд 6 гүүнээс 18 азарга гарсан байна. Эдгээрээс Өлзийтийн Падын Лүндэгийн “босоо цавьдар”-ын төл хонгор гүүнээс дэлдэн хүрний төл Сүхбаатарын Талбулагийн уурхайн “гэзэгт” Гомбын хул азарга гарчээ. Адууг азаргаар нь овоглодог ёсоор дээрхи адууг “Баадуугийн дэлдэн хүрний ” угшилтай гэж хэлэхээс аргагүй юм. Эхийн нь удмыг татаж “Босоо цавьдар” угшилтай гэх ба “босоо” цавьдрын дээд удмыг татаад Галшар адуу ч гэж хэлж болно. Ингэхээр Галшар угшил хоёр удаа орсон байгаа юм.
Гэзэгт Гомбо хул азарганыхаа төл хонгор үрээг Ө.Шинэтулгын авга ах Бужранхайд бэлгэнд өгсөн нь яваандаа Шинэтулгын азарга болоод гарсан төл нь “Улс халзан” ажээ. Иймээс “Улс халзан” азарганы эцэг тал нь “Баадуугийн дэлдэн хүрэн” тул “Баадуу адуу”-ны угшилтай гэдгийн учир энэ юм. Цаашилбал урьд өмнө Алтан-Овоонд түрүүлсэн Будын халзан азарга, улсад түрүүлсэн Дарамренчингийн алаг азарга, Г.Батхүүгийн “Бал” алаг соёолон, Баасанбазарын Сувдан зээрд гээд “Баадуу” угшлын гарамгай хурдуудыг тоолж барахгүй олон бий. Зөвхөн “баадуу” Доржийн байны хүрэн буюу Дэлдэн хүрний төл дараах 18 азарга гарчээ.
1. Ц.Доржийн өндөр зээрд азарга 2 аман хүзүү Бүрэнцогт
2. Доржийн Сайнбаярын хар хүрэн азарга 4 айраг Бүрэнцогт
3. Ш.Пүрэвжавын хул азарга 3 түрүү 3 аман хүзүү Мөнххаан сум
4. Очирхуягийн хул азарга 6 айраг Бор-өндөр
5. Морин толгой Дугарсүрэнгийн /гэзэгт Гомбо/ хул азарга Тал булаг
6. Н.Пүрвээ хүрэн азарга 1 айрагдсан Мөнххаан сум.
7. Баясаа хув шарга азарга 3 айрагдсан Бүрэнцогт уурхай
8. Цогоогийн бор азарга Бүрэнцогт уурхай
9. Сандаажав хув бор азарга Түвшинширээ
10. Ёндонжамцын хүрэн азарга 1 айраг Бор өндөр
11. Эрдэнэсүхийн хүрэн азарга 1 түрүү Бор өндөр
12. Б.Батсүхийн хүрэн азарга 2 түрүү 3 айраг Бүрэнцогт
13. Норовсамбуу хүрэн азарга 1 түрүү Түвшинширээ
14. Д.Очирбатын хүрэн азарга Мөнххаан сум
15. Зандарын хүрэн азарга Уулбаян
16. Готовын хүрэн азарга Бор-Өндөр
17. Батжаргалын хүрэн азарга Бор-Өндөр
18. Энхбаатарын хүрэн азарга Бор-Өндөр
Эдгээр азаргануудын эзэд, үр хүүхдүүд удам угшлыг нь мэддэгээс бусдад түгээдэг, хадгалдаг, уяж хурдлуулдаг нь эргэлзээгүй. Их уяач “баадуу” хэмээх Ц.Доржийн хүү аймгийн Алдарт уяач Д.Сайнбаяр уяач аавынхаа өв эрдмийг залгамжлан, төрсөн нутаг Бүрэнцогтын уурхайн хойд талын Богд ууландаа удамт цөм сүргээ өсгөн үржүүлж, уяж хурдлуулсаар авай.
Намсрайцэрэнгийн Санжаадорж
2013.08.25.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
11 цагийн өмнө Хангайн бүсийн уралдааны сонгомол дунд насанд эхни…
-
Мягмар, 20:30 минут МОНГОЛ УЛСЫН АЛТАН АЗАРГАНУУД
-
Мягмар, 17:03 минут Уяач Р.Төрмөнх: Буурал азарга минь олон жил намайг…
-
Мягмар, 16:13 минут Говийн бүсэд эхний 10-т хурдалсан шүдлэнгүүд
-
Ням, 19:13 минут Аймгийн Алдарт уяач У.Хэрлэн: Жавхлант шаргын наад…
-
3-р сарын 23 -нд Хангайн бүсийн уралдааны сонгомол дээд насанд эхни…
-
3-р сарын 20 -нд Аймгийн Алдарт уяач Д.Лхагвасүрэн: Нутгийн адууны …
-
3-р сарын 20 -нд Говийн бүсийн уралдаанд эхний аравт хурдалсан хяза…
-
3-р сарын 20 -нд Аймгийн Алдарт уяач Ү.Бямбажав: 1997 оны наадамд м…
-
3-р сарын 20 -нд Мөнхийн Данзанням сан байгуулагджээ
-
3-р сарын 20 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №110: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.МӨН…
-
3-р сарын 14 -нд Сумын Алдарт уяач Ц.НАРАНБАЯР: Ухаан орохын адууны…
-
3-р сарын 10 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан соёолонгууд
-
3-р сарын 06 -нд Уяач Г.ЛХАГВА-ОЧИР: Сумын 90 жилийн ойн наадам хам…
-
3-р сарын 05 -нд Дундговь аймгаас 24 Алдарт уяач цолтон шинээр төрл…
-
3-р сарын 05 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №109 : АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ө.ГА…
-
3-р сарын 04 -нд АХ-ын 100, 101 жилийн ойд 11-20-д хурдалсан дааган…
-
3-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач Ё.Төгсмандах: 2012 он миний ам…
-
3-р сарын 02 -нд Луусынхан хоёр дахь удаагаа улсын шилдгээр шалгарч…
-
3-р сарын 02 -нд Зургаан Тод манлай, хоёр Манлай, 13 Алдарт уяач цо…
-
3-р сарын 01 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №108: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ М.ЦЭРЭН…
-
2023 оны 2-р сарын 18 -нд Хэн ямар цол хүртэх вэ?
-
2023 оны 2-р сарын 16 -нд Төрийн шагнал хүртжээ
-
2023 оны 2-р сарын 15 -нд “Алдартуудаа алдаршуулъя” арга хэмжээнээс...
-
2023 оны 2-р сарын 12 -нд Сумын Алдарт уяач Н.БАЯРАА: Цэргээс халагдаж ирээд…
-
2023 оны 2-р сарын 12 -нд Аймгийн Алдарт уяач Ж.Лхагва: Хяргас сумын ойд ган…
-
2023 оны 2-р сарын 12 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан их насны морьд
-
2023 оны 2-р сарын 12 -нд Хэнтий аймгийн шинэхэн Алдартуудтай танилцана уу?
-
2023 оны 2-р сарын 12 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №107: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ц.ЭРД…
-
2023 оны 1-р сарын 30 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан шүдлэнг…
-
2023 оны 1-р сарын 30 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №106: НИЙСЛЭЛИЙН АЛДАРТ УЯАЧ Б.…
-
2023 оны 1-р сарын 30 -нд УРАЛДААНЧ Ц.ПҮРЭВБААТАР: ҮНЭНДЭЭ ТҮРҮҮЛЧИХНЭ ГЭЖ Б…
-
2023 оны 1-р сарын 23 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан азарганууд
-
2023 оны 1-р сарын 20 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №105: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.ЭНХ…
-
2023 оны 1-р сарын 20 -нд УРАЛДААНЧ П.МЯГМАРСҮРЭН: ЗУРГААН ЖИЛ ХУРДАН МОРЬ У…
-
2023 оны 1-р сарын 12 -нд Төвийн бүсийн уралдааны нэгдсэн цуваа
-
2023 оны 1-р сарын 12 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №104 :УЯАЧ Г.ДАВААДАЛАЙ
-
2023 оны 1-р сарын 05 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан хязаала…
-
2023 оны 1-р сарын 05 -нд ХУРДАН МОРЬ ЦОЛЛООЧ, МОРЬ ТАЙЛБАРЛАГЧ Л.БЯМБАЦОГТ:…
-
2023 оны 1-р сарын 05 -нд Өвөрхангайд болсон хангайн бүсийн уралдааны нэгдсэ…
-
2023 оны 1-р сарын 03 -нд Төвийн бүсийн сонгомол бага насанд эхний 10-т хурд…
-
2023 оны 1-р сарын 03 -нд Өвөрхангайн бүсийн сонгомол бага насны ангилалд эх…
-
2023 оны 1-р сарын 03 -нд УРАЛДААНЧ Т.ЭНГҮҮН: УЛСЫН НААДАМД МОРЬ УНАХ НЬ ГОЁ…
-
2022 оны 12-р сарын 21 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан соёолон…
-
2022 оны 12-р сарын 21 -нд Хөвсгөлийн бүсэд эхний 10-т хурдалсан дааганууд
-
2022 оны 12-р сарын 19 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №103: УЛСЫН АЛДАРТ УЯАЧ Д.ЭНХСҮ…
-
2022 оны 12-р сарын 19 -нд УРАЛДААНЧ А.УУГАНБААТАР: САЛХИ ТАТУУЛАН ДАВХИХ ГОЁ…
-
2022 оны 12-р сарын 19 -нд Хөвсгөл аймгийн шилдэг хүлгүүд
-
2022 оны 12-р сарын 15 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насанд эхний 10-т хурдал…
-
2022 оны 12-р сарын 15 -нд Хөвсгөл аймгийн шилдэг уяачид тодорчээ
-
Мягмар, 20:30 минут МОНГОЛ УЛСЫН АЛТАН АЗАРГАНУУД
-
Мягмар, 16:13 минут Говийн бүсэд эхний 10-т хурдалсан шүдлэнгүүд
-
Мягмар, 17:03 минут Уяач Р.Төрмөнх: Буурал азарга минь олон жил намайг…
-
11 цагийн өмнө Хангайн бүсийн уралдааны сонгомол дунд насанд эхни…
-
Ням, 19:13 минут Аймгийн Алдарт уяач У.Хэрлэн: Жавхлант шаргын наад…
Сэтгэгдэл бичигдээгүй байна