Хурц арслан нутгийнхаа барилдаанд түрүүллээ
А.Тэлмэн
Дуу хуурын өлгий нутгийнхан “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийн зааланд бэлтгэлээ хийцгээж, залуус нь бэлтгэл хийх урамтай, цолтнууд нь тэдэндээ зааж сургах журамтай, түүний сацуу өөрсдийнхөө бэлтгэлийг жигдрүүлэх болсон нь тун сайшаалтай юм. Тиймээс ч энэ удаагийн барилдаанд санаснаас нэлээд олон буюу 96 хүчтэн зодоглов.
Эрдэнэдалайн эрэмгий барилдаантай Алтангэрэлийн Алтанхуяг, өчнөөн жил зодоглож өнөө жил арслан болсон, Говь-Угтаалын “дүүгүүр” Занданбат, Сайнцагааны “дуучин” Өлзиймөнх нараар манлайлуулсан бөхийн барилдаан дуулгах сонинтой, дурсах юмтай, дуу хууртай сайхан боллоо.
Бөхийн барилдааны хоёрын даваанд Луусын ах дүү заануудын бага С.Лундаа учраагаа өвдөг шороодуулсан бол ах С.Бүргэд нь Адаацагийн Б.Амарбаярт өвдөглөв. Харин С.Очирсүх нь Эрдэнэдалайн З.Төгөлдөрөөр даваагаа ахиулав. Эрдэнэдалайн Элбэгзаяагийн Золбоот нутгийнхаа “циркчин” Д.Мөнхбатыг орхиж дараагийн даваанд барилдахаар боллоо.
Гурвын даваанд хурц арслан Луусын Лундааг давуулж гуядаад давсан бол хуучны бөх, шинэ арслан Занданбат Эрдэнэдалайн Баттогтохыг дархан мэхээрээ дүүгүүрдэж орхив. Чулуундаваагийн Мөнхбаяр Дагдангийн Цэнгэлбатыг зүүн хавираад, шинэ заан Б.Бат-Эрдэнэ а.н Ч.Мөнх-Эрдэнийг сугадаж шигшиж өргөөд, Дэрэнгийн Г.Баяржавхлан Эрдэнэдалайн Э.Золбоотыг тахимдаад тус тус давсан бол Өмнөговьд харцага болсон Өндөршилийн Хүрэлбаатарын Батбаяр Эрдэнэдалайн Эрдэнэбатын Дашийг амлаад дан золгооноос татуулж унав. Тунасан хоёрын барилдаанд Луусын С.Очирсүх Эрдэнэдалайн Энхболдыг хутгаад суулгачихав.
Оноолтын даваанд хурц арслан А.Алтанхуяг с.з С.Очирсүхийг хавираад, Т.Занданбат Улаанхүү начны хүү с.з Мөнхчулууныг мордоод, с.з Э.Даш а.а О.Өлзиймөнхийг барьц сонгож мордоод, Дондогийн Дэлгэрбат Батсуурийн Энхбатыг хонгодож цацаад тус тус давав.
Тавын даваанд Эрдэнэдалайн хоёр арслан хүч үзэж давхар золгооноос даацтай гуядсан хурц арслан давсан бол Төмөрчөдөрийн Занданбат Эрдэнэбатын Дашийг давхар шуудагдсан барьцнаас мушгиад хөндлөн түрээд, Амгалангийн Саруулсайхан Батсайханы Бат-Эрдэнийн баруун хөлийг аваад тус тус давж их шөвөгт шалгарав.
Зургаад хурц арслан гоцлож, Говь-Угтаалын хоёр арслан хүч үзэж барьц сонгооноос Занданбат давлаа.
Үзүүр булаалдах барилдаанд арслангууд ээлжлэн барьц сонгож хурц арслан мордож давснаар энэ өдрийн түрүү бөхөөр тодорлоо.
Оноог дөрвийн даваанаас үзнэ үү.
Дөрвийн даваа
1. А.Алтанхуяг а.х.а – С.Очирсүх с.з
2. Т.Занданбат а.а – У.Мөнхчулуун с.з
3. О.Өлзиймөнх а.а – Э.Даш с.з
4. А.Саруулсайхан а.а – Г.Баяржавхлан а.н
5. Д.Дэлгэрбат а.а – Б.Энхбат а.н
6. Б.Бат-Эрдэнэ а.з – Ч.Мөнхбаяр а.з
Тавын даваа
1. А.Алтанхуяг а.х.а – Д.Дэлгэрбат а.а
2. Т.Занданбат а.а – Э.Даш с.з
3. А.Саруулсайхан а.а – Б.Бат-Эрдэнэ а.з
Зургаагийн даваа
1. А.Алтанхуяг а.х.а – гоцлов
2. Т.Занданбат а.а – А.Саруулсайхан а.а
Долоогийн даваа
1. А.Алтанхуяг а.х.а – Т.Занданбат а.а
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна