Хамгийн олон бөх барилдсан барилдаанд хамгийн олон түрүү авсан бөх тодорлоо
А.Тэлмэн
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан сайхан боллоо. Хэнтийн Э.Дарханбат нутагтаа болж буй барилдаанд барилдахаар зорьсон бол Ж.Бямбадоньд, С.Очирбат нар бэртлийн улмаас зодоглосонгүй. Мөн Таванханы Н.Ширчинхүү урд хөршийг зорьсон тул барилдсангүй. Бөхийн өргөөнд барилдсан залуусын барилдааны дээд тоо 672 байсан бол энэ удаад 680 хүрлээ.
Барилдаанд Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн аварга Дорждамба хэмээх залуу барилдаад нэгийн даваанд унав. Хэн хүнээс арал чац илүү энэ залууг анзаарсан хүн хэр олон байсан бол. Сураг сонсвол Хонгор нутгийн залуу Аварга сургууль дээр бэлтгэл хийж байгаа гэнэ. Мөн энэ өдрийн нэг дуулиан нь сайчуудыг нураасан Өвөрмонголын Энхжаргал байсан юм. Биеийн хийц галбирын хувьд Архангайн шинэ арслан Ч.Ганзоригтой төстэй энэ залуу Увсын Б.Цэвээнравдан, Булганы Д.Батдорж, Завханы П.Өсөхбаатар нарыг цувруулав. Өвөрмонголын бөхчүүдийн Таванханы бөхчүүдтэй хийж байгаа бэлтгэл үр ашгаа өгч байгаагийн баталгаа биз ээ. Мөн Баруунбүрэнгийн Б.Улаалзана учраануудаа уран өмсөж байлаа.
Барилдааныг дөрвийн даваанаас тоймловол:
Жүдоч Б.Баянмөнх гоцлож, Хөвсгөлийн Б.Нямсүрэн Таванханы Б.Улаалзгана руу зорьмог дайрсан ч өхийлдүүлж унав. Аваргын Л.Жамбал Ховдын О.Очбатыг баруун халз хутгаж, Ховдын Г.Хишигбат Алдартаны Л.Энхсаруулыг зүүн мушгиж, Нөмрөгийн Т.Хайдавдорж Аваргын О.Пүрэвбаярыг хонгодож түрээд, Дундговийн У.Мөнхчулуун Хэнтийн Х.Амарзаяаг баруун хонгодоод, мөн Дундговийн Д.Энхболд Өвөрхангайн С.Төмөрбаатарыг хутгаж давхар тахимдаад давцгаав. “Нутгийн буян” группийн О.Бат-Эрдэнэ Хөвсгөлийн Э.Ширнэнд дархан мэхнийх нь амтыг мэдрүүлсэн бол нутаг нэгт С.Даваадорж Ажнайн Т.Төгсдөлгөөнийг даацтой тонгорч орхив. Гурван зааныг өвдөглүүлсэн Өвөрмонголын Энхжаргалыг Буянравжихын Энх-Очирхуяг давлаа.
Мөн энэ даваанд Хөвсгөлийн Б.Сүхбат Дундговийн Э.Дашд, Бөхбилэгтийн М.Данзанжамц Завханы Д.Бат-Эрдэнэд, Таванханы С.Оргилбаатар Булганы Б.Түмэндэмбэрэлд, Завханы М.Амарсанаа ИМХ-ий Г.Цэнддоржид, Булганы А.Батхишиг Женкогийн М.Билгүүдэйд, Буман хишигтэний Э.Даваажаргал Их Богдын Т.Дүүрэнсаранд, ИМХ-ий Б.Лхагвасүрэн Баян-Өлгийн С.Шалхарт өвдөг шороодов.
Тавын даваанд Б.Энх-Очирхуяг гоцлож, Б.Баянмөнх Аваргын Э.Ариунбуянг шахаж өргөөд, Дундговийн Э.Даш Увсын Х.Мөнхжаргалыг мушгиад, Дамдинпүрэвийн Бат-Эрдэнэ Нандин-Эрдэнийг зүүн мушгиад, ИМХ-ий О.Үйтүмэн Аваргын Санийдагвын Түвшинжаргалыг хутгаад, Аваргын Л.Жамбал Хөвсгөлийн П.Доржрагчааг өхийлдөж түлхээд, Хэнтийн О.Мөнхбаяр түрүү сарын түрүү бөхийг хавсраад, Өвөрхангайн Х.Энхчулуун Завханы Т.Хайдавдоржийг шахаж татаад, Сайханы Г.Ганбаатар Хантайширын Х.Дарамзагдыг мордоод, Булганы Б.Түмэндэмбэрэл Төвийн Г.Пүрэвдоржийг хутгаад, Хөвсгөлийн Г.Балжинням Хилчиний Г.Цэнддоржийг хутгаад, Их Богдын Т.Дүүрэнсаран Төвийн Ш.Алтангэрэлийг дүүгүүрдэж эргүүлээд, Дундговийн У.Мөнхчулуун Завханы З.Хангалбаатарыг хонгодоод, Женкогийн М.Билгүүдэй ИМХ-ий Б.Мөнх-Өрнөхийг шахаж тататж хавираад, Шонхорын Д.Энхболд Бөхбилэгтийн Б.Мөнхтулгыг хонгодоод тус тус давав. Мөн Баярхүүгийн Улаалзгана Саматын Шалхар нарын барилдаан хурц болж баруун хөлд дайрахад дагуулж гуядсан ч Б.Улаалзгана туршлага, хийц бүх юмаар илүүрхэж дээр нь тусч үлдэв.
Зургаагийн даваанд Хэвэлхүүгийн Энхчулууны мордоог Бүрнээгийн Баянмөнх хөмрөө болгон зүтгэсээр давсан бол Б.Энх-Очирхуяг, Э.Даш нар О.Мөнхбаяр, Т.Дүүрэнсаран нарт өвдөг шороодов. Б.Улаалзгана Б.Лхагвадоржид барьц сонгуулсан ч давсан бол Завханы Д.Бат-Эрдэнэ Хөвсгөлийн Г.Балжиннямд өвдөглөв. Болоогийн Алтангэрэл Л.Жамбалыг тахимдаад, Булганы Э.Энх-Амгалан нутаг нэгт Б.Түмэндэмбэрэлийг мордоод, Женкогийн М.Билгүүдэй Сайханы Г.Ганбаатарыг барьц сонгоод тус тус давлаа. Мөн Гүнсэнноровын Батмөнх Чимэдванданг шуудагдсан барьцнаас наагаад давснаар өмнөх сард унасан даагаа сайхан нэхлээ.
Долоогийн даваанд Б.Улаалзгана гоцлож, Б.Баянмөнх Б.Алтангэрэлийг тахимдчихав. Мөн Г.Балжинням О.Үйтүмэнг хутгаад, О.Мөнхбаяр Ё.Улсболдыг түрж хөөхөд дагуулж хавираад, Г.Батмөнх Т.Дүүрэнсаранг хөмрөөд, Э.Энх-Амгалан М.Билгүүдэйг бусгаад тус тус давав.
Сүүлийн зургаад Ховд, Хэнтий, Хөвсгөл, Булган, Говь-Алтай, Сэлэнгээс тус бүр нэг заан шалгарч Б.Баянмөнх О.Мөнхбаярыг шуудагдаж түрээд, Г.Балжинням Б.Улаалзганыг сэнжигнээс зайлж гуд татаад, Э.Энх-Амгалан Г.Батмөнхийг хутгаж зүтгээд давлаа.
Их шөвөгт Э.Энх-Амгалан гоцлож, Б.Баянмөнх Г.Балжиннямыг өхийлдөхөд сөрж дараад давснаар үзүүр булаалдахаар шалгарав.
Үзүүр булаалдах барилдаанд шахаж татаж дотуур хашиж өргөн давснаар Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, сумын заан Бүрнээгийн Баянмөнх сумын цолтнуудын хамгийн олон бөх зодоглосон барилдаанд түрүүлсэн төдийгүй энэ цаг үед барилдаж буй залуусаас энэ барилдаанд хамгийн олон түрүү авсан бөхөөр шалгарлаа. Булган аймгийн Могод сумын харьяат, уран барилдаант начны дүү Энх-Амгалан аргагүй Э.Энхбат начны дүү гэдгээ харуулж тунан барилдсаар үзүүр булаав. Хөвсгөл аймгийн харьяат, бас ч цөөнгүй жил зодоглож байгаа Г.Балжинням даацтай мэхүүдээр учраануудаа давсаар их шөвөгт шалгарсан бол Баярхүүгийн Улаалзгана баараггүй сайн заан гэдгээ баталж 7 давав. Гүнсэнноровын Батмөнх амжилтаа баталгаажуулж, Хэнтийн Баянмөнхийн О.Мөнхбаяр онцгой сайн барилдаж эрэмбээ ахиуллаа.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна