Аймгийн Алдарт уяач Д.Чулуунбаатар: Хээр морь маань бүсийн наадамд гурав айрагдсан
-Хурдан хүрэнгийн эзэн хэзээнээс уяа эвлүүлж, хурд ирлэх болсон юм бэ?
-Би нэлээд хожуу үеийн уяач. Миний эцэг морь уядаг байсан ч түрүүлгэж айрагдуулаад сүйд болсон удаагүй. Гэсэн хэдий ч хүүхэд морь эсэн мэнд, зам цагаан уралдлаа гээд хурдан тууртын тоосонд хутгалдсандаа талархаж явдаг монгол эр байлаа. Багадаа аавыгаа морь мал уяхад нь дагаад явдаг байсан нь хожим түлхээс болсон байж мэдэх юм.
-Ямар алба морь уяхаас тэгтлээ хөндийрүүлэхэв?
-Хүний их эмчээр олон жил ажилласан. Бригадын эмчээр ажиллаж байгаад, сүүлдээ сумын төвд ирсэн. Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг учраас эмч хүн цаг үргэлж бэлэн байх ёстой. Морь уяад найр наадам хэсээд явчихаж төвдөөгүй гэх үү дээ. Харин 1991 онд хувьчлалаар хэдэн мал аваад хөдөө гарч, 1995, 1996 оны үеэс морь уяж байна.
-Авмал адуугаар наадаж эхэлжээ дээ?
-Тэгэлгүй яахав. Эхэндээ уях байтугай унах адуу цөөн байсан юм чинь. Асгат сумын наадамд олон түрүүлж, айрагдсан Лхамсүрэн гэж хүний хурдан хар азарганы төл хонгор азаргыг 1994 онд худалдаж аваад, үр төлөөр нь болон нэмж авсан ганц нэг үрээгээ уяж 2002 оноос морьд маань хурдалж эхэлсэн. Тэр жил Их уулын тахилганд 247 их нас мордож, хүрэн морь маань шинэ долоотой анх түрүүлж, анх удаа айраг амссан. Мөн миний даага сумынхаа баяр наадамд түрүүлж, аймаг байгуулагдсаны 60 жилийн ойгоор их нас нь түрүүлж, даага нь дөрвөөр орсон. Тэрнээс хойш л ганц нэг айрагдаж, түрүүлдэг болсон доо.
-Асгатынханд газар нутгийн давуу талууд бий. Аймгийнхаа баяр наадамд очиж уралдана биз?
-Тэр бүр явж чадахгүй дээ. 2002 онд очиж, нэг түрүү, нэг айраг авсан. Дараа нь 2005 онд хязаалан түрүүлгэж байсан.
-Аймгийн 60 жилийн ойд түрүүлдэг чинь нөгөө хүрэн морь тань уу?
-Тиймээ, Их уулын тахилгад түрүүлсэн нөгөө хүрэн. Сумынхаа 70, 80 жилийн ойгоор түрүүлж, 2003 онд Хэнтий аймагт болсон бүсийн наадамд мөн түрүүлж, Түмэн эх цол авсан хүлэг дээ.
-Сүхбаатар аймгийнхан одтой байж, таван түрүү, есөн айргийг хүртсэн Хэнтий аймгийн 80 жилийн ойн баяр наадмыг хэлж байна уу?
-Яг тийм. Ухна Манлайн халиун азарга айрагдаж, миний хүрэн морь түрүүлэн, Төмөр-Очирын бор морь аман хүзүүдсэн. Эхний гурван соёолон дармаараа /дараагаараа/Сүхбаатарын адуунууд байсан. Ер нь тэр наадамд манайхан онцгой сайн наадсан юм.
-Хүрэн мориныхоо угшил гарвалыг танилцуулаач?
-1994 онд авсан хонгор азарганы маань төл. Эх нь Сүхбаатар сумын “бондог” хэмээх Намсрайгийн адууны угшилтай юм билээ. Аав минь амьд сэрүүндээ тэр хүнээс нэг азарга авч, түүнээс гарсан байдас байгаа юм. Хүрэн морь тэдний дундаас гарсан. Манай унаган адуу. Есдүгээр сард гарсан хэнз унага байгаа юм. Бага насанд нь уялгүй байж байгаад долоотой анх уяж уулын тахилга наадамд 250-иад мориноос түрүүлгээд түүнээс хойш аймаг сумын нийлсэн наадмаас долоон түрүү авсан. Сүүлдээ хөл нь муудаад уягдахаа байсан. Одоо адуун сүрэгтээ явж байна.
-Эзнээ Алдартын малгай өмсүүлэхэд нэлээд жин даржээ дээ?
-Тэгсэн хөөрхий. 2005 онд аймгийн Алдарт уяач болсон.
-Хүрэн мориноос гадна Алдартын нэрийг гаргасан ямар хурдан хүлгэд байна вэ?
-Хонгор азарганы маань төл хонгор азарга бий. Одоогоор сумынхаа баяр наадамд дөрөв аман хүзүүдэн, аймгийн наадамд нэг айрагдсан. Миний хонгор азарга үнэхээрийн хурдан буян. Давхисан долоон төл нь долоон өөр гүүний үр юм шүү дээ. Тэгэхэд цөм л давхиж байгаа юм.
-Асгатын адуу улс бүсийн наадамд алдраа мандуулан хурдалсан нь цөөнгүй. Адууны наймаа хэр хийж байна?
-Дээр 2005 онд аймгийн наадамд хязаалан түрүүлгэсэн гэсэн шүү дээ. Тэрийг 2006 онд соёолонд нь Дамбын Хишгээ гэдэг хүнд 15 саяар зарсан. Улсын Алдарт уяач болоход нь миний хээр морь зохих хэмжээний нөлөө өгсөн л гэж боддог.
-Шинэ эзэндээ очоод яаж давхисан юм бэ?
-Очсон жилээ Эрдэнэтийн 30 жилийн ойд аман хүзүүдэн, улсын наадамд долоолж, Хэнтийн хөдөө арлын даншиг наадамд дөрвөлсөн. 2009 онд Дорнодод болсон зүүн бүсийн наадамд гурвалсан. Түүнийхээ дараа алдчихсан дуулдана лээ.
-Хонгор азарганы төлүүд үнэхээр хурдан юмаа. Уяаны ажилд тусалж буй залуус бий юу?
- Одоо миний уядаг гэж юу байхав, хүүхдүүд л уяж байна. Дөрөв аман хүзүүддэг хонгор азаргыг манай хүүхдүүд л уядаг юм. Хурд нь байна залуучууд уях байлгүй дээ.
-Хурдан угшил өвлүүлэхээс илүү өв гэж юу байхав. Алдарт эрүүл энх байж, урт удаан наслаарай. Ярилцсанд баярлалаа.
Д.Ирмүүн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Өчигдөр, 17:46 минут Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- Лхагва, 11:21 минут МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
- 2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна