Чансаа өндөр их насны морьдыг Б.Ерөөлтийн хүрэн тэргүүллээ

А.Тэлмэн
2013 оны 12-р сарын 13 -нд

2013 оны чансаа өндөр 9 их насны морьдын нэгдүгээрт Ховд аймгийн Чандмань сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Ерөөлтийн хүрэн морь 34 оноогоор бичигдлээ. Харин удаах байранд мөн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат Ц.Энхтайваны хонгор халзан морь 25 оноогоор эрэмбэлэгдсэн бол чансаатай их насны морьдын гуравт МУ-ын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн морь 21 оноогоор жагсаалтын гуравт бичигдлээ. Дөрөвт Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул, уяач Б.Амарбаясгалангийн хүрэн халзан морь 13 оноогоор, Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, уяач Ц.Бат-Энхийн хүрэн морь 9 оноогоор, Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Жаргалсайханы буурал морь 9 оноогоор, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын аймгийн Алдарт уяач О.Алаг-Уулын хар, Төв аймгийн Сэргэлэн сумын уяач С.Эрдэнэбатын буурал 8 оноогоор, МУ-ын Алдарт уяач Д.Дагвадоржийн өсгий цагаан зээрд 7 оноогоор тус тус бичигдсэн юм.

А.Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна