Энэ сарын түрүү бөх хэн бэ?


Сар бүрийн барилдаануудаас хамгийн шимтэй, хамгийн өрсөлдөөнтэй болдог нь сумын заан, залуу бөхчүүдийн барилдаан байдаг. Энэ л барилдаанаас, энэ өрсөлдөөнөөс дараагийн цолтон, цуутнууд төрөх нь дамжиггүй. Үүний учир энэ барилдаанд сайн барилдах магадлалтай залуусын зах зухаас уншигчдадаа нэрлэе хэмээн саналаа.
ПҮРВЭЭГИЙН ӨСӨХБААТАР. Сумын заан цолоо дүүргэж, бүр илүү гаргаж ч барилдаж байгаа гэмээр бөх. Түрүү сарын сумын заануудад 6-гийн даваанд Дарханы С.Очирбатын мэхэнд гайхалтай үлдэж улмаар давж байсан чөлөөтийн Өсөхбаатар энэ сард түрүү үзүүр лүү барилдах магадлалтай. Саяхан Төв аймагт болсон сумын заануудын барилдаанд түрүүлсэн байна лээ. Ахиж түрүүлээд Баянмөнхийн өмнө эрэмбэлэгдэх магадлал тун өндөр.
ЭРДЭНЭБАТЫН ДАШ. Энэ сайхан залуу саяхны нэг барилдаан дээр хөлдөө гэмтэл авчих шиг болсон. Гэмтэл нь эдгэрсэн бол түрүү үзүүр лүү яригдах нь дамжиггүй.
БАТЦЭНГЭЛИЙН ЧИМЭДВАНДАН. Мөн л Завхан нутгийн залгамж энэ залуу сүүлийн үед аль ч барилдаанд зоригтой сайхан үзэж байгаа. Ер нь бол тэр бусдаас айж барилддаг бөх биш л дээ. 10 сард үзүүрлэж, 11 сард 7 давсан амжилттай байгаа. Нээлтийн барилдаанд барилдаагүй. Мөн ХААИС, ШУТИС, Багахангайд болсон сумын заануудын барилдаанд үзүүрлэсэн гэхээр заанууддаа бол занхайх л залуу даа.
ДАМДИНПҮРЭВИЙН БАТ-ЭРДЭНЭ. МУИС-ийн Даниа одоо олны танил бөх болжээ. Өнөө жил Завхан аймгийн цол олгох барилдаанд 3-ын даваанд түрүү бөхтэй тунан барилдаж шороодсон нь түүнийг сумын заануудад үзүүрлэх “замыг зассан” байна. Ямартаа ч энэ намрын гурван барилдаанд 3-ууланд шөвөгтэй байгаа цөөн хүний нэг. Мөн Завханых. Н
ЯМЖАВЫН ШИРЧИНХҮҮ. Ширчээ маань шилдэг гэдгээ улам нотолсоор байгаа шүү. Сэлэнгэд болсон нэгэн барилдаанд у.н А.Батмөнх, а.х.а Ш.Шинэбаяр, а.н Н.Баярбаатар, а.н Н.Энхжаргал нарыг цувруулан хаяж түрүүлжээ. Өмнөх сарын алдаагаа давтахгүй байхад 6, 7 бол давж л таараа. Цаашаа ч учир бий дээ.
БҮРНЭЭГИЙН БАЯНМӨНХ. Баянаагийн давхар тохоо улам айхтар болсоор байна уу гэлтэй. Өнгөрсөн жил эдүгээгийн а.х Б.Бат-Өлзий, с.з Б.Энх-Очирхуяг нарыг айхтар тохоод давж байсан бол өнөө жил Б.Чимэдвандан, у.н С.Батсуурь нар түүний тохоонд хүчтэй газардсан. Ер нь бол ганц тохдог мэхтэй бөх биш. Харин давхар тохдог мэх нь дархан болж байна гэдгийг хэлэх гэсэн санаа. Төв аймагт Өсөхөөг түрүүлэхэд дөрөвт орсон бол нутгийнхаа залуусын барилдаанд түрүүлжээ.
БИЗЬЯАГИЙН ЦЭРЭНДАГВА. Түрүү сарын түрүү бөх. Шилдэг начин Б.Пүрэвсайхан, а.а М.Еркебулан нартай хамт “Аварга” ДС-ийг дүүргэсэн энэ залуу нэлээн хэд хоногийн өмнө Баян-Өндөр сумандаа очиж барилдаад а.н Т.Ядамсүрэнг орхин түрүүлж сумынхаа оны тэргүүн бөх болсон сурагтай. Өнгөрсөн сард харж байхад мөн сайхан барилдаж байсан даа. Энэ сард ч мөн тэгээд үзэхэд шаанстай даа.
БУЯНРАВЖИХЫН ЭНХ-ОЧИРХУЯГ. Хашир заан барилдвал баараггүй шөвгөрнө. Шөвгөрөхдөө ганцхан тав даваад зогсохгүй л болов уу. Сумын заануудын барилдааны түрүү үзүүрт үеийн үед шалгарч ирсэн тэрээр одоогоор нэг түрүү 3 үзүүртэй байна. Хамгийн гол нь тэр тогтмол барилддаггүй. Бусдын адил байнгын бэлтгэлтэй, тогтмол барилддаг бол улам ахих хүн дээ.
БАЯРХҮҮГИЙН УЛААЛЗГАНА. Ховор хүн дээ. Ажил амьдралаас болж бөхдөө төдийлөн шамдаж чадахгүй байгаа ч барилдсан барилдаандаа зоригтой сайхан барилддаг онцлогтой. Өмсөх мэх нь ч дархан л даа. Түрүү сард 6 давахдаа 4 өмссөн үү, 5 өмссөн үү бөх сонирхогчид маань санаж байгаа байх.
ГАНЗОРИГИЙН ЖАМБАЛДОРЖ. Хонгорын ногоон зодогт маань дөмөг барилдана аа. Шонхор ДС-ийг нэг үед төгссөн найзууд нь түүнийг жинхэнэ хөдөлмөрч, тэвчээртэй залуу гэж ярьцгаадаг. Тэр одоо ч бэлтгэлээ цаг ямагт хийж хөдөлмөрлөсөөр л яваа. Түүнийгээ ч өмнөх сарын барилдаанд харуулсан даа. Бөхбилэгтийн Мөнхтулга, Хэнтийн Дарханбат, ИМХ-ий Үйтүмэн нарыг цувруулаад түрүү бөхөд шороодсон.
ЭНХЖАРГАЛЫН ДАРХАНБАТ. Хэнтийн бяртай залуу эвгүй дээ. Ямар ч барьц байрлалаас сайн барилдана. Өнгөрсөн сард 3-5-ын даваанд шонхорын З.Баян-Үйлст, Хөвсгөлийн Б.Баттүвшин, Шонхорын Миеэжавын Батнасан нарыг зайлж мушгих, суйлах мэхээр удаж төдөлгүй даваад туг тойрсон доо. Харин энэ сард яах бол. Магадгүй Хэнтийд болж буй сумын заануудын барилдаанд барилдаад түрүүлэх биз ээ.
ГАНПҮРЭВИЙН ГАНБААТАР. Ганбаа маань түрүү сард Улаалзгана зааны хутгаанд яах аргагүй сөхөрсөн ханагар сайхан энэ бөх нэг дээшээ үзмээр л байгаа юм даа. Түүнд юу байна бяр л байна гэлтэй.
ШИРНЭНДОРЖИЙН АЛТАНГЭРЭЛ. Мөнгөнморьтын Алтангэрэл Төв аймагтаа гуравт оржээ. Бэлтгэл сайтай барилдвал яаж ч мэдэх залуу.
ЁНДОНПЭРЭНЛЭЙН УЛСБОЛД. Улсаа гэдэг залуу хэнтэй ч эвгүй барилдана. Хий зай гаргахгүй, хүлээцтэй, тэгсэн хэрнээ өөрийн мэхэндээ тун даацтай. Төв аймагт болсон барилдаанд үзүүр булаасан Улсболд сумын заануудын барилдаанд хамгийн олон шөвгөрсөн хүний нэг.
ГҮНСЭННОРОВЫН БАТМӨНХ. Энэ залуу тун эвгүй барилдаантай. Говь-Алтайнхны барилдаанд а.н Ч.Эрдэнэсайханыг дотуур дан хавираад сөхрүүлчихсэн гэхээр түүний чансаа харагдана. Түрүү сард Өвөрхангайн Б.Бямбадоржоор 5 даван шөвгөрөөд Ванданд унасан. Говь-Алтайн заанууд дотроо чөмөг нь энэ залуу л болов уу.
ОРГОДОЛЫН ҮЙТҮМЭН. Үйтүмэн заан өөрийн гэсэн барилдааны онцлогтой, тэр онцлогоороо зоримог сайхан барилддаг. Харин өөр газруудад болж байгаа сумын заануудын барилдаанд төдий л барилдахгүй байх шиг.
ЖИГЖИДСҮРЭНГИЙН БЯМБАДОНЬД. Сумын заануудын барилдаанд нэг л болж өгөхгүй байгаа нь харагддаг. Гэхдээ түүнд энэ барилдааны түрүү яах аргагүй байгаа гэж бодогддог. Харин хөлийн гэмтэл нь бүрэн эдгээгүй болов уу.
СҮРЭНЖАВЫН ОЧИРБАТ. Цайдам Ургацын Очирбат өмнөх сард чөлөөтийн Анхбаярыг хаясан ч Өсөхөөд барьц сонгуулж унасан. Харин энэ сард барилдах эсэх нь тодорхойгүй байна. Саяхан гараа эвгүй болгосон байсан. Уг нь түрүүчийн гурван сард гурвууланд шөвгөрсөн бөх дөө.
ТОГТОХЫН ХАЙДАВДОРЖ. Хайдав шөвгөрсөөр л байна. Энэ сард ч шөвгөрнө. Түүний хонгодох суйлах, тахимдах барагтай бөхийг тэсгээхгүй ээ. Одоо нэг их шөвөгт үлдмээр л байгаа юм даа.
БАЯРТОГТОХЫН МӨНХ-ӨРНӨХ. Өвөрхангайн Өрнөх хүү өмнөх сард Заяатүшигийг хонгодож цацсан ч дараагийн даваанд Хайдавт өөрөө цацуулаад унасан. Харин энэ сард хэрхэх бол. Мэхэндээ даацтай, эрэмгий барилддаг залуу.
ГАНСҮХИЙН ХИШИГБАТ. Бие бялдар сайхантай, бас ч онцлууштай барилдаантай бөх. Харин хааяа их хайнга барилдаж харагдах юм. Тэр алдаагаа засах хэрэгтэй болов уу. Нутгийнхаа залуусын барилдаанд үзүүр булаасан байна лээ.
БУЛГАН-ЭРДЭНИЙН ТҮМЭНДЭМБЭРЭЛ. Арслангийн удамтай энэ залуугийн цээж их бяртай. Түрүү сард шөвгөрөөд Хайдавт унасан байна. Ер нь л үзээтэй бөх дөө. Дээр нэрлэсэн залуусаас гадна Аваргын Л.Жамбал, С.Түвшинжаргал, Б.Баатарболд, Э.Сумьяабат, Л.Цэнд-Аюуш, Б.Сосорбарам, Ч.Даш, Ганболдын Төрмөнх, Дундговийн Д.Энхболд, Хөвсгөлийн Э.Ширнэн, А.Мягмаржав, Б.Сүхбат, Г.Бат-Эрдэнэ, Таванханы Н.Батмөнх, Х.Жанболат, Д.Баясгалан, С.Оргилбаатар, Их Богдын Төмөрийн Дүүрэнсаран, Ховдын О.Очбат, Б.Анхжаргал, Ц.Заяатүшиг, О.Пүрэвбаяр, Булганы Э.Чимэддорж, Э.Энх-Амгалан, Л.Маналсүрэн, Шонхорын М.Улаанхүү, Эрдэнэцогтын Даваажаргал, Энхбатын Жүгдэрнамжил, Энхмэндийн Өлзийсайхан, Женкогийн М.Билгүүдэй, ҮБТДС-ийн Болоогийн Алтангэрэл, Б.Лхагвадорж, Б.Өлзийсайхан, Их Монголын Хүчтэний З.Баттөмөр, Г.Цэнддорж, Б.Бямбадорж, С.Даваадорж, С.Төмөрбаатар, О.Наранбаатар, Увс нуурын О.Баярцогт, О.Түмэн, Б.Мөнхбаяр, Д.Урианхай, Т.Эрхэмбаяр, Б.Мөнх-Эрдэнэ, Э.Лхамхүү, Э.Гансүх, Архангайн Б.Чинбат, Б.Мөнхтулга, М.Данзанжамц, Төвийн М.Тэгшбаяр, Д.Одсүрэн, Ц.Алтансүх, Завханы Э.Доржсүрэн, Э.Одхүү, Д.Дэмиддорж, М.Амарсанаа, М.Батмягмар, Ажнайн Т.Төгсдөлгөөн, Хилчиний М.Ууганбаатар гээд эвгүй үзэх залуус бий дээ. Харин эдний хэд нь Хэнтийн барилдаан руу явах юм бол доо. Нэгэнт бөхийн өргөөнд тогтмол болдог барилдаан 14-ний өдөр болно гэж зарлаад байхад хугацааг нь давхцуулсан нь туйлын буруу болов уу. Барилдахаар зорьж байгаа залуусаа бодох хэрэгтэй. Дараа дараагийн удаад анхаарах нь зөв болов уу.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна