Сурын холбооны анхны дарга нар

А.Тэлмэн
2013 оны 12-р сарын 12 -нд

Монголын сурын товчооны анхны дарга 1940 онд ажиллаж байсан Монгол улсын тээврийн яамны анхны сайд, шатрын анхны мастеруудын нэг Дорнод аймгийн Булган сумын уугуул, улсын мэргэн Дамдины Намсрай юм. Харин Монголын үндэсний сурын холбооны анхны дарга Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уугуул, Анагаах ухааны гавьяат ажилтан, улсын мэргэн, доктор, профессор Дэмбэрэлийн Балдандорж агсан юм. Тэрээр 1959 оноос эхлэн  30 жил энэ холбоог тэргүүлэн ажилласан байдаг. Тус холбооны анхны Ерөнхий нарийн бичгийн дарга Төв аймгийн Баянчандмань сумын уугуул Буяндэлгэрийн Жавзандулам ажээ.

МУ-ын мэргэн П.Гарамдорж

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна