Аймгийн Алдарт уяач Л.Болоож: Морь уяна гэдэг нойртой хүний ажил биш
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Лувсанбалдангийн Болоожтой ярилцлаа.
-Алдарт багадаа хурдан морины унаач байв уу?
-Тийм шүү. Миний ээжийн өргөмөл ах Мядагаашар гэж өвгөн насаараа морь уясан, аймгийн начин цолтой бөх хүн байлаа. Би багадаа энэ ахынхаа уясан морьдыг унаж уралддаг байлаа. Ах маань их олон шарга адуутай байж билээ. Шаргууд нь айраг түрүүнд л хурдалдаг байлаа. Би энэ ахаасаа уяаны эрдмийг заалгаж, адуутай нөхөрлөөд 42 жил болж байна. 21 настайгаасаа морь уялаа. 1978 онд аймгийн наадамд хонгор азаргаа түрүүлгэсэн нь миний анхных болж байгаа юм. Түүнээс хойш айраг алдаж үзээгүй.
-Эндээс чансаа өндөртэй наадмынхаа амжилтаас сонирхуулаач?
-1978 онд Дорноговьдоо хонгор азаргаа түрүүлгэж, аймгийн төмөр замын баяраар халзан азаргаа аман хүзүүдүүлж байлаа. Хонгор азарга бас Өмнөговийн 80 жилээр аман хүзүүдэж, Өмнөговийн зүүн бүсийн анхдугаар уралдаанд түрүү магнайд хурдалж байсан буянтай амьтан. Би 1978 оноос хойш гурван хонгор азаргаар наадаж, олон ч удаа айраг түрүүнд хурдлууллаа.
-Анхны “түрүүний” эзэн хонгор азарга хаанахын адуу вэ?
-Манай нутгийн халзан Мараахай гэж өвгөн байлаа. Хүү Чинбаа нь одоо аймгийн аварга уяач хүн бий. Түүний адуунаас авч байсан юм. Өвгөн хонгор азарга аймаг сумын наадамд арван хэдэн айраг түрүү авсан, хурдан амьтан байлаа. Хөөрхий 20 настай жиссэн. 15,16 хүртэл нь уяж байгаад зодог тайлсан. Тэрний дараа сумынхаа аймгийн Алдарт уяач Бүрнээгээс хонгор даага авч азарга тавьсан. Шүдлэнгээсээ хойш айраг, түрүү алдаж үзээгүй, хурдан буян. 14 медальтай байсан. Бас л хөөрхий 18.19 хүрээд үгүй болсон. Манай сумын Азарга ойр гэдэг газар ижлээ гүйцэлгүй унаад өгсөн байсан. Өвгөн хонгор маань Тулгын чулуу гэж азарга эргэдэг газар ойчсон. Хурдан адуу "буцахдаа" хүртэл учиртай "буцдаг" юм билээ.
-Тэгвэл гурав дахь хонгор нь?
-Бүрнээгээс авсан хонгор азарганы төл нь байгаа юм. Дундговийн Өндөршил, Сайхандулаан сумын ойнуудад арав түрүүлж, 20 гаруй медаль авсан. Мөн “Говьшанх 3”-т наймаар, дөрөвт нь арваар орж байлаа. Би ер нь Өмнөговь руу хэд хэдэн удаа явсан. Бас Дундговийн арын сумдаар их наадлаа. Ноднин Дундговийн бүсийн наадамд очоод хонгор азаргаа мордуулсан.
-Сүргийн манлай гэдэг утгаараа азарга бол хийморьтой амьтан. Гэхдээ азарганы уяаг тааруулах амаргүй гэдэг юм билээ.
-Амаргүй л дээ. Ер нь морь уяна гэдэг нойртой хүний ажил биш шүү дээ. Морь шиг айхтар эцээж болохгүй, сайхан тамиртай давхиулдаг юм. Морин адуу бол яахав гарын ая даадаг, эцээж байж давхидаг. Гэтэл азарга оройхон махыг нь буулгачих юм бол явахгүй шүү дээ. Жаахан тарган, тамиртайхан талдаа уядаг.
-Энэ хонгор зүсэнд ямар нэг учир байна уу? Яагаад ийм зүсмийн адуугаар нааддаг юм бэ?
-Анхны хонгорын тухайд нүд унаад л авсан хэрэг. Хонгор азарга их уран давхилтай адуу байгаа юм. Бас их түүхтэй авч байлаа. Маахайн гуайн хүрэн гүү эр хонгор унага гаргасан гэхээр нь авахаар очтол манай сумын Бавгар гэж морины хорхойтой хүн авчихсан гэнэ. Тэгсэнээ төдөлгүй болилоо гэж байна. Би чинь хориод жил адуу малласан хүн. Нэг удаа бэлтгэлийн адуу өгөхөөр Цохио бригад дээр туугаад очтол Маахай гуай таарлаа. Тэр үед миний нэг их сайхан цагаан соёолон морь байсан юм. Харсан хүн бүр л шална гээч. Маахай ч “цагаан морио ахдаа өгчих” л гэнэ. Тэгэхээр нь зөрүүлээд “хонгор унагаа өгөх юм бол ав” л гэчихлээ. Ингээд наймаа тохирч, дараа нь би гурван адуу, гурван шил архитай аваад очлоо. Тэгсэн Маахай миний хүү адууг нь яах юм. Архийг нь бол яахав гэж билээ. Ингээд хонгор үрээгээ дааганд нь аймагтаа түрүүлгээд, шүдлэнд нь Айраг суманд дахин түрүүлгэж, давхар уяагаар Сайхандулаан суманд түрүү магнай болсон. Эзнийг нь баярлуулах нь хурд далладаг гэж би боддог. Сайхан буурал байсан даа. Ер нь уяач хүн ганцхан өөрийнхөө адууг л хурдлуулах юмсан гэж бодоод байвал амжилт олохгүй. Хэдийчинээ олон түмэнтэйгээ хуваалцана төдийчинээ хийморь өөдөө явдаг юм болов уу. Үүнийг морь уясан энэ 42 жилийн туршлагаасаа хэлж байгаа юм.
-Та шавь бэлтгэж байна уу?
-Байна байна. Түрүүч нь аймгийн Алдарт уяач болчихсон. Ер нь манай сумын захын уяачаас “хэний шавь вэ” гэж асуувал Болоож ахын л гэх болов уу. Би хоёр хүү, нэг охинтой. Одоо хүү Жамъянбархас маань сумын Алдарт уяач цолтой. Бас л миний шавь байгаа юм. Хүүгээ удам дагаж уяаны ажлаа үргэлжүүлэн, аавынхаа аваагүй алдар цолонд хүрээсэй гэж боддог. Би ч айхтар уяач биш л дээ. Гэхдээ нутаг орныхоо нэрийг өөрийн хэмжээнд гаргаж л явлаа. Энэ хөдөлмөрийг маань олон түмэн ч үнэлдэгт баярладаг. Ер нь уяач хүн даруулгатай байх хэрэгтэй гэж шавь нартаа захидаг юм. Би өөрөө ч тийм л байсан. Заримдаа ганц нэг зуу татахаараа хүүхдүүдэд “та нарыг давсагныхаа цаана цүл гээгүй байхад ах нь давааны ар дээр даага оруулж байлаа” гэж наргидаг юм.
-Энэ 42 жилээс хамгийн оргил амжилтын үе гэвэл хэзээ вэ?
-Насаараа морь уялаа. Нэг жил гурван аймгийн гурван сумаас гурван түрүү авч явлаа. Хонгор азаргаа сумандаа түрүүлгэчихээд, Дундговь сумын Өндөршил сум, Өмнөговийн Манлайд тус тус түрүүлүүлсэн. Энэ бол миний хувьд том амжилт. Бас сумынхаа 85 жилийн ойгоор дээд гурван насны гурван түрүүг авчихаад, маргааш нь хязаалан дөрөвлүүлсэн. Өмнөговийн сумдаас нэг дор гурван түрүү, нэг аман хүзүү, Хөвсгөл суманд очоод хоёр түрүү авч явсан нь уяач миний аатай түүхийн нэг байгаа юм. Тэр үед чинь халуун сав, арвын цагаан түмпэн, дээлийн гадраар ихэвчлэн байлдаг байлаа. Энэ мэт олныг ярьж болно. Энэхүү амжилтаараа 1999 онд аймгийн Алдарт уяач болж, сумынхаа анхны цолтон болсон. Тэгэхэд Жамбал аварга, Баямөнх, Надмид, Санжид гуай гээд таван хүн аймгийн Алдарт уяач болсноос би хамгийн залуу нь байж билээ. Одоо эд маань бүгд бурхан болжээ. Түүний дараа жил нь аймгийнхаа шилдэг манлай уяач болсон.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Та урт насалж, удаан жаргаарай.
-Баярлалаа. Тод магнай сэтгүүлийн нийт уншигчдад эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна