Сурын 2013 оны шилдгүүд тодорлоо

А.Тэлмэн
2013 оны 12-р сарын 09 -нд

Он солигдох торгон мөчид салбар бүр өөрийн шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай. Энэ дагуу эрхий мэргэн харваачид  2013 оны шилдгүүдээ ийнхүү нэрлэж байна. Сурын холбооны тэргүүлэгчдийн шийдвэрээр 2013 онд болсон Нээлтийн харваа, Улсын аварга шалгаруулах, Улсын баяр наадам, Багийн аварга шалгаруулах, Отго харвааны нийлбэр дүнгээр чансаатай харваачдаа тодруулдаг ажээ. Үүнд:
Эрэгтэй харваачдаас:
1. Ховд аймгийн Булган сумын уугуул, МУ-ын хошой мэргэн Л.Отгонбаяр 172,5 оноогоор 2013 оны чансаатай харваачдын нэгдүгээрт эрэмбэлэгдлээ.
2. МУ-ын спортын мастер, “Алдар” спорт хороо, “ЖЭМ интернэйшл” компаний харваач Б.Батбаатар 170 оноогоор
3. МУ-ын мэргэн, “Алдар” спорт хороо, “Монгол Ус” ТӨҮГ-ын харваач Б.Баярсайхан 164,5 оноогоор
4. МУ-ын хошой мэргэн “Хүч” спорт хороо, “АПУ” трейдинг компанийн харваач Ц.Баасанхүү 157 оноогоор
5. МУ-ын спортын мастер, “Петровис” компанийн харваач Д.Ганбат 146 оноогоор тус тус эрэмбэлэгджээ.
Харин эмэгтэй харваачдаас:
1. Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, “Зуун мэргэн” холбооны харваач МУ-ын Гоц мэргэн Х.Оюунчимэг 180 оноогоор
2.  МУ-ын хошой мэргэн, “Петровис” компанийн харваач Д.Эрдэнэтуяа 170,5 оноогоор
3. МУ-ын спортын мастер, “Дорнын Гэрэгэ” компанийн харваач Ч.Гандаваа 160,5 оноогоор
Оны шилдэг ахмад эрэгтэй, эмэгтэй харваач:
1. МУ-ын спортын дэд мастер, Сонгинохайрхан дүүргийн харваач П.Гармаа 124 оноогоор
2. МУ-ын мэргэн, “Хүч” спорт хороо, “АПУ трейдинг” компанийн харваач Д.Цэцэг 131,5 оноогоор тус тус шалгарчээ.
Хүүхдүүдээс оны манлай эрэгтэй харваач:
1. Бор-Өндөр сумын харваач Э.Төгөлдөр 59 оноогоор
2. “Зуун мэргэн” холбооны харваач Т.Даваацэрэн 59 оноогоор
Хүүхдүүдээс оны манлай эмэгтэй харваач:
1.  МУ-ын спортын мастер, “Зуун мэргэн” холбооны харваач Б.Отгонжаргал 65,5 оноогоор
2. Өмнөговь аймгийн харваач П.Энх-Эрдэнэ 61 оноогоор
Оны шилдэг нум үйлдвэрлэгч:
1.  МУ-ын гоц мэргэн, Өмнөговь аймгийн уугуул Ж.Баттөмөр
Оны шилдэг сум үйлдвэрлэгч:
1. МУ-ын спортын мастер, “Алдар” спорт хорооны харваач Б.Энхсайхан
Оны шилдэг дасгалжуулагч:
1. МУ-ын спортын мастер, “Зуун мэргэн” холбооны харваач Л.Сүхбат
Оны онцлох харваач:
1. МУ-ын спортын дэд мастер, Дундговь аймгийн уугуул, "Волтам" ХХК-ны харваач Г.Мөнхсайхан
Оны шилдэг ивээн тэтгэгч байгууллага:
1. “Алдар” спорт хороо
2. “Таван Толгой транс”
3. “Зуун Мэргэн” холбоо тус тус шалгарсан бөгөөд шилдгүүд хамт олонтойгоо энэ сарын 21-нд шинэ жилийн баяраа  тэмдэглэхээр болжээ.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна