Хурдан морины дуудлага худалдаанд оролцогчдын тоо нэмэгдсээр л байна


Хурдан удмын адуун сүргийн ээлжит дуудлага худалдааг 2013.12.07-ны Бямба гарагт зохион байгуулах гэж байна. Ах дүү Тод манлай уяач Д.Ганбаатар, Д.Цэрэнжигмэд, Тод манлай уяач Д.Онон, Тод манлай уяач С.Ганхуяг, Алдарт уяач Э.Ганбат нар олон жилийн уйгагүй хөдөлмөрийнхөө үр дүнд өөрийн гэсэн хурдан удмын адуун сүрэгтэй болсон бөгөөд адуун сүргээсээ хурдан удмын үрээ, байдсыг дуудлага худалдаа зохион байгуулж хурд хуваахаар шийдлээ. Адуун сүргийнхээ удам, угшлыг сайжруулахыг хүссэн уяач та бүхнийг урьж байна. Доорхи утсаар холбогдон бүртгүүлнэ үү!
Хаана: Атлас ресторан
Хэзээ 2013.12.07-нд 12.00 цагт
Лавлах утас:88061153
Макс угшлын адуу:
1. Саарал үрээ /ногооны шүдлэн/ Эцэг: Асгат саарал азарга. Улс бүсийн 3-н түрүү, 2 айраг, Их хурд наадмын айраг. Эх: МУАУ-ч Э.Ганбатын унаган хул гүү
2. Саарал даага. Эцэг: Асгат саарал азарга. Улс бүсийн 3-н түрүү, 2 айраг, Их хурд наадмын айраг.
Эх: Борнуур гаралтай Дэлт хээр морьны дүү халиун азарганы төл. Дэлт хээр нь улс, бүсийн түрүү, айраг авч байсан.
3. Зээрд үрээ /ногооны хязаалан/ Эцэг: Эцэг нь Будённый үүлдрийн Орос зээрд азарга /Улс, бүсийн наадамд түрүүлж байсан/ Энэ азарганы төлүүд болох Сөнгө зээрд /Улс бүсийн наадамд 10-д айраг түрүү авсан/, Тэнхлүүн зээрд азарга /Улс бүсийн наадамд 4-н айраг түрүү авсан/. Эх: Тод манлай уяач С.Ганхуягийн хүрэн гүү
4. Хээр үрээ /ногооны хязаалан/ Эцэг нь Оросоос орж ирсэн Будённый үүлдрийн Фунт нэртэй азарга.
Эх: Тогоруу угшлын Сарт халтрын төл тогоруу угшлын гүү. Халтар гүүтэй эцэг нэгт МУ-ын Тод манлай уяач Д.Ганбаатарын Том сарт нь дааган наснаасаа бүдүүртлээ айраг, түрүү алдаагүй.
5. Хүрэн үрээ . Эцэг: Хар шилбэт азарга нь Чойрт болсон Боржигоны бүсийн уралдаанд түрүүлж, Заамарын хурдад айрагдаж байсан. Эх: Орос гүү
6. Хээр байдас. Эцэг нь Будённый үүлдрийн Орос зээрд азарга /Улс, бүсийн наадамд түрүүлж байсан/. Энэ азарганы төлүүд болох Сөнгө зээрд /Улс бүсийн наадамд 10-аад айраг түрүү авсан/. Тэнхлүүн зээрд азарга /Улс бүсийн наадамд 4-н айраг түрүү авсан/. Эх: Дорнодын гаралтай халтар гүү
7. Сартай хүрэн байдас /ногооны хязаалан/ Эцэг: Хар шилбэт азарга нь Чойрт болсон Боржигоны бүсийн уралдаанд түрүүлж, Заамарын хурдад айрагдаж байсан. Эх: Орос хүрэн халзан гүү
8. Хул байдас. Эцэг нь Оросоос орж ирсэн Будённый үүлдрийн Фунт нэртэй азарга. Эх: Жаргалант гаралтай бор гүү.
9. Цагаан хонгор гүү. Эцэг: Тогоруу хонгор азарга. Эх: Дорнот хонгор гүү. Энэ гүү нь Асгат саарал азарганы төл Том халзан азарганы хээлтэй.
Тод манлай уяач Д.Онон:
1. Зээрд халзан гүү /Хээлтэй. Хээл нь Монгол азарганы төл/ Эцэг: Алтан овооны наадамд түрүүлсэн Англи Будённый зээрд халзан азарга. Эх: МУ-ын Тод манлай уяач Д.Ононгийн унаган адуу.
2. Зээрд дааган шүдлэн. Эцэг: Сартын төл тойруулгын шонхор зээрд азарга, эх нь зээр халзан гүү /Дээр бичигдсэн хээлтэй гүү/
3. Бор үрээ /хязаалан үрээ/ Эцэг: “Авзага трейд” компанийн захирал Мэндбаярын бор азарга /Ланд бор/
Эх: Өвгөн тогоруу азарганы төл гүүнээс гарсан хар гүү.
Тод манлай уяач С.Ганхуяг:
1. Хээр халтар шүдлэн. /Хээл нь Монгол азарганы төл/ Эцэг: Хээр азарга. Хээр азарга нь Манлай уяач Билэгдэмбэрэлийн араб азарганы төл. Эх: тойруулга Алтангадасын зээрд гүүнээс гарсан Тойруулга азарганы төл
2. Халтар охин даага /ногооны шүдлэн/ Эцэг: Станбул азарга, эх нь Манлай уяач Дамбын унаган зээрд азарганы төл гүү. Энэ гүү нь Алдарт уяач Аръяадагвын улсад айрагдсан халтар азарганы эгчээс гарсан төл
Алдарт уяач Э.Ганбат:
1. Хамар цагаан зээрд үрээ (Хязаалан) – Эцэг Оросоос ирсэн Англи-Будённый үүлдрийн “Варвар” нэртэй азарга. Энэ азарга Чита болон Агийн буриадын морин тойруулгад хэд хэд түрүүлж байсан. Эх нь Хэнтий. Баянхутаг Уртын Дамдинжавын адууны халзан гүү. Энэ гүү нь Дамдинжавын хүргэн Очирхуягын унаган адуу юм. Дуудах үнэ 9 саяас
2. Хээр буурал үрээ (Хязаалан) – Эцэг Оросын Кавказаас ирсэн Англи-Араб үүлдрийн цагаан азарга. Энэ цагаан азарганы төлүүд улс бүсийн олон наадамд удаа дараа айраг түрүү авсан. Жишээ нь, Буяндэлгэрийн Хонгор халзан үрээ шүдлэндээ улсад 6-д, хязаалан Говь-Алтайн даншигт түрүү, Дүнжингаравт 2 айрагдсан. Манлай уяач С.Төмөр-Очирын буурал даага Ирээдүйн түмэн эх уралдаанд аман хүзүү. Эх хээр гүү нь Сүхбаатар адуу.Энэ хээр гүүг Сүхбаатараас Тогмид багш авчирсан. Дуудах үнэ 6 саяас
3. Зээрд халзан үрээ (Хязаалан) – Эцэг Оросын Кавказаас ирсэн Англи-Араб үүлдрийн зээрд халзан азарга. Энэ азарганы төлүүд улс бүсийн наадмуудад олон айраг түрүү авсан. Эх нь “Даншиг” хэмээх азарганы төл. Даншиг зээрд сөнгө даага Есөн зүйлийн даншигт түрүүлж байсан. Дуудах үнэ 5 саяас
4. Хойд хоёр хөл бэлбэсэн зээрд халзан үрээ (Шүдлэн) – Эцэг Оросын Кавказаас ирсэн Англи-Кабардин үүлдэрийн “Мик” нэртэй азарга. Микийн эцэг “Каитано” (Caitano) нь Европын шилдэг хурдан англи азарга бөгөөд Орос руу 1 сая доллараар зарагдсан. Эх зээрд гүүний эцэг нь Тод манлай уяач Д.Ононгийн унаган Тойруулга гаралтай халзан азарга. Эхийн эх нь Самдангийн хүрэн азарга (улсад айрагдсан)-ны төл хүрэн гүү.
Дуудах үнэ 8 саяас
5. Халтар үрээ (Шүдлэн) – Эцэг Оросын Чита мужаас ирсэн “Хулан” нэртэй азарга. Хулан нь Гидролог гэдэг Англи азарганы төл. Эх нь Тод манлай уяач Түвдэнгийн унаган халтар гүү. Энэ халтар гүү нь бага 4 насандаа улсад дарааллан айрагдсан Түвдэнгийн алдарт хар азарганы шууд төл юм. Дуудах үнэ 6 саяас
6. Хээр үрээ (Шүдлэн) – Эцэг нь хоёр араб адууны дундаас Монголд төрсөн “Хөөрхөнөө” нэртэй азарга. Энэ азарганы эцэг нь Билэгдэмбэрэлийн олон хурд гаргасан Араб халзан азарга юм. Азарганы эх нь Кавказаас авчирсан Араб гүү. Энэ араб гүүг Гийнаагийн хул гишгээд гарсан төл Хул азарга нь Эрдэнэтэд түрүүлж Архангайн даншигт айрагдсан. Эх хар гүү нь Сүхбаатар Онгоны Мятавын унаган адуу. Энэ хар гүүний эцэг Сүхбаатар аймгийн наадамд түрүүлж байсан Мятавын алдарт хүрэн азарга. Мятавын хүрэн азарга нь алдарт Дүйдэнгийн хар азарганы шууд үр юм. Дуудах үнэ 10 саяас
7. Зээрд гүү (8 настай) – Эцэг нь Э.Ганбатын зээрд азарга. Төв аймгийн 80 жилд аман хүзүү, Боржигоны даншигт айрагдаж байсан хурдан азарга. Энэ азарга нь Дорнодын Цагаан-Овоо сумын пянз Энхээгийн унаган адуу. Эх зээрд халзан гүү нь Хар Сэмжидийн унаган адуу. Энэ гүүний эцэг нь Төв аймгийн Жаргалантын Жанчивын хонгор халзан азарга. Энэ хонгор халзан азарга нь Улаан нүдэн Дамдинсүрэнгийн зэгэл азарганы шууд үр юм. Зээрд халзан унага (эр) – Эцэг нь Улаан-Үүдийн морин тойруулгад олон түрүүлсэн “Халбек” нэртэй Англи-Будённый үүлдрийн хээр азарга. Дуудах үнэ 12 саяас (Унагатай гүү)
8. Сартай зээрд гүү (6 настай) – Эцэг Хятадын Баргаас авчирсан “Гоё хүрэн” нэртэй азарга. Энэ азарганы төл даагандаа Баянхонгорын даншигт түрүүлж байсан. Эх зээрд гүү нь Тойруулгын 12 номертой хул азарганы төл. Хээр унага (эр) - Эцэг Оросын Кавказаас ирсэн Англи-Кабардин үүлдэрийн “Мик” нэртэй азарга. Микийн эцэг “Каитано” (Caitano) нь Европын шилдэг хурдан англи азарга бөгөөд Орос руу 1 сая доллараар зара гдсан. Дуудах үнэ 11 саяас (Унагатай гүү)
Хаана: Атлас ресторан
Хэзээ 2013.12.07-нд 12.00 цагт
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
19 цагийн өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.…
-
Өчигдөр, 14:17 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн…
-
Өчигдөр, 12:50 минут Түмэн эх Бүлтгэр халзан
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
Өчигдөр, 12:50 минут Түмэн эх Бүлтгэр халзан
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Өчигдөр, 14:17 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн…
-
19 цагийн өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.…
Сэтгэгдэл бичигдээгүй байна