Цахим ертөнцийн морины хорхойтнууд шинэ жилээ тэмдэглэнэ

А.Тэлмэн
2013 оны 12-р сарын 03 -нд

Энэ сарын 13-нд цахим ертөнцийн адуунд дуртай залуус шинэ жилийн баяраа “Mongolians Restaurant” тэмдэглэхээр болжээ. Морь сонирхогчдын групп, “Адууны өв соёл” ТББ-аас хамтран зохион байгуулж байгаа энэ баярт Дорноговь, Хэнтий, Дундговь, Говьсүмбэр, Сэлэнгэ, Дархан, Төв, Сүхбаатар, Архангай, Өвөрхангай аймгуудын адууны өв соёлыг түгээгч залуу уяач, яваач, морины хийморьтой залуус оролцохоор нэгдээд байгаа ажээ. Нэмж дуулгахад энэхүү арга хэмжээнд Монгол ёс уламжлалыг дээдэлдэг, Монголоо гэсэн сэтгэлтэй хувь хүн, албан байгууллага, ивээн тэтгэгч нартай хамтран ажиллахад бэлэн буйгаа зохион байгуулагчдын зүгээс илэрхийлээд 9993-8099, 8808-1116 дугаарт холбогдохыг санал болгоод байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна