Уяач Н.Гантулга: Энэ жил үеэлтэйгээ одтой сайхан наадлаа


Их Монгол улс байгуулагдсаны 807, АХ-ын 92 жил Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны эрлийз бага насанд Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул Н.Гантулгын сартай зээрд аман хүзүүнд хурдлан ирсэн билээ. Ийнхүү аман хүзүүгээр улсын наадмын өм нээгдэж буй түүний морьдын уяа сойлгыг тус аймгийн сумын Алдарт уяач Сүхбаатар буюу Амгаа тааруулдаг аж.
-Энэ жил сайхан наадав байна уу?
-Сайхан наадлаа. Угтаалцайдам сумынхаа наадамд сартай зээрдээ, шүдлэнгийн хамт түрүүлгэчихээд улсын наадмыг зорьсон маань энэ. Анх удаагаа улсад ирж, уясан эзэн, унаач хүүхэд, хурдан тууртын маань аз хийморь цогцлон сайхан наадлаа. Зээрд даага 1000 долларын бооцоот “Ирээдүйн түмэн эх” уралдаанд 12 км уралдахаас 8 км орчим шахуу хөтөлж яваад суусан юм. Тэр үед уяа нь дутуудаж дээ. Гэхдээ газар газрын хурд цугласан уралдаанд ийм ханзааны давхиж байгаа болохоор улсад юм дуулгаж мэдэх юм гэсэн бодол төрсөн. Ямартаа ч улсын наадамд нэлээн хойгуур гарсан ч дөрөв, таван км яваад эхний адуунууд дунд гараад ирэхэд нь үнэхээр их баярласан. Дааганы маань уяа сойлгыг манай сумын Алдарт уяач С.Сүхбаатар буюу Амгаа тааруулдаг. Энэ дашрамд уяачдаа баярлалаа гэж хэлье.
-Та морь уяад удаж байна уу?
-Манай дээдчүүл хурдан тууртын төлөө сэтгэл зүрхээ зориулсан улс байгаа юм. Эндээс дурдахад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул Хоржийлоо гэж байна. Тухайн үедээ даншиг наадмуудад дээгүүр давхидаг хурдан хүлгүүдтэй байсан гэдэг. Бас МУ-ын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн өвөө Төмөржаа байна. Тод манлай бид хоёр үеэлүүд юм. Харин миний хувьд мориныхон дундаа шинэ хүн гэж болно. Ноднин сумынхаа наадамд азарга түрүүлгэж, их нас, шүдлэн аман хүзүүдүүлсэн амжилтаа энэ жил даага, шүдлэн түрүүлгэж үргэлжлүүлж байгаа нь урам зориг нэмж байна.
-Таны адуунд дээдчүүлээс нь өвлөгдөн ирсэн адуу бий юу?
-Сүхбаатарын Эрдэнэцагаан, Хэнтий зүгийн адуунууд бий. Бас МУ-ын Алдарт уяач П.Баяраа найзын маань бэлэглэсэн хурдан хүлгэд байна.
-Зээрд даага хаанахын угшил гарвалтай адуу вэ?
-Би даагаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Отгонбаяр гэж залуугаас авсан юм. АХ-ын 91 жилийн ойн баяр наадамд Бондгор хээр азаргаа айрагдуулсан Б.Батсүх найз маань “Сэлэнгэ аймгийн хаврын бүсийн уралдаанд түрүүлж яваад барианд оролгүй аман хүзүүлсэн их сайхан даага байна” гэж анх санал болгосон юм. Ингээд найзынхаа зөвлөснөөр худалдаж авсан. Надад ирээд дөрвөн удаа уралдаж, дөрвүүлэнд нь түрүүлсэн. Наадмын өмнөх бага наадамд түрүүлж, Сэлэнгийн Ерөөд болсон хаврын бүсийн уралдаан, бас нэг овооны наадамд тус тус түрүүллээ. Тэгээд 10-нд Угтаалцайдам сумандаа түрүүлчихээд 13-нд улсад очиж уралдсан нь тэр. Харин наадмын дараа долоодугаар сарын 26-нд болсон Төв аймгийн Эрдэнэсантын 90 жилд дахин түрүүлээд энэ жилийн ажил дуусаж байна.
-Хурдан морины уяа сойлго тааруулж байгаа уяач бүхэн л төрийн наадмаас хишиг хүртэхийг хүсдэг. Цоллуулж зогсоход юу бодогдсон болоо?
-Тэгэлгүй яахав. Монгол орны маань өнцөг булан бүрт уяа эвлүүлж байгаа 40,000 уяач бүгд л улсын наадамд морио түрүүлж, айрагдуулахсан гэж боддог. Ийнхүү уяач бүрийн хүсэл мөрөөдөл болсон айргийг хүртээд цэнхэр хашаанд морио хөтөлж ороод, асарын өмнө морио цоллуулна гэдэг үнэхээр сайхан юм билээ. Нутаг орон, аав ээжийнхээ нэрийг гаргана гэдэг уяач болгонд тохиохгүй ховорхон аз завшаан. Манай сумаас анхны “Их хурд”-д МУ-ын Алдарт уяач Л.Лхүндэвийн Чонон хонгор гэж сайхан морь түрүүлж байлаа. Харин 1971 онд АХ-ын 50 жилийн ойгоор МУ-ын Алдарт уяач М.Саяннямбуугийн хонгор тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол 1998 онд аймгийн Алдарт уяач О.Баасандашийн битүү хул соёолон түрүүлж байв. Түүнээс яг 15 жилийн дараа би сартай зээрдээ айрагдууллаа. Энэ бол уяач Сүхээгийн маань хөдөлмөрийн үр шим юм. Би өөрөө Угтаалцайдам сумынхаа Засаг даргын албыг хашдаг болохоор тэр бүр уяаны ажилд тусалж амждаггүй.
-Хичнээн айраг түрүүтэй болоод байна вэ?
-Зөвхөн энэ жил гэхэд том жижиг наадмуудаас арваад айраг түрүү авснаас долоо, найман түрүү байгаа. Өнөө сумандаа түрүүлдэг шүдлэн, улсад айрагддаг дааганы маань гаргасан амжилтууд байгаа юм.
-Уяачид бусдын морь түрүүлж айрагдахад ч огшдог улс. Мэдээж үеэлийнхээ баярт мөчүүдийг ч хуваалцсан байх даа?
-Тэгэлгүй яахав. Манай Бат-Эрдэнэ үнэхээр сайхан наадлаа. Түүний хүрэн морь бас л агуу байна шүү. Улсын наадамд хоёр түрүүлээд, “Их хурд”-д бас түрүүллээ. Бидний өвөг дээдэс бол морины төлөө сэтгэл зүрхээ зориулсан улс гэж би дээр хэлсэн. Бат-Эрдэнийн маань ээж Цэрмаа Монголын сонгомол морин спортын ууган мастер хүн. Баяр наадмын өмнө эгч маань МУГТ болж, энэхүү баярт мөчид хүүгийнх нь уясан болгон айраг түрүүнд хурдаллаа. Би бас анхны айргаа хүртсэн гээд манай удмынханы хувьд сайхан жил боллоо.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа.
-“Тод магнай” сэтгүүлээр дамжуулан моринд хайртай монголчуудадаа аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерээе. Баяртай мөчид сэтгэл догдлон хамт байсан Угтаалцайдам сумынхаа ард олондоо баярлалаа. Бүгдээрээ одтой сайхан наадаж, бие биенээ дэмжин сэтгэлийн сайхан үгээр урам хайрлацгаая гэж хэлье.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна