Б.Соронзонболд заан түрүүллээ
А.Тэлмэн
Хантайшир дэвжээний бөхчүүдийн энэ сарын ээлжит барилдааныг Цээл сумын харьяат Монгол Улсын гарди Ж.Бат-Эрдэнэ ивээн тэтгэн зохион байгуулсан юм.
Барилдаанд улсын заан Б.Соронзонболд, у.х Ж.Амартүвшин, у.н Л.Гантулга, С.Багахүү, Л.Цэрэнтогтох нарын тэргүүтэй 80 бөх зодоглон барилдлаа.
Барилдааны нэгийн даваанд Тайшир сумын харьяат с.х Э.Жүгдэрнамжил Алтай сумын заан Н.Баатарсүрэнгийн зүүн хөлд орж дэрлэж дараад давсан бол а.н Ж.Баянмөнх, А.Батзориг нар учраагаа хонгодож цацах, давуулж гуядах мэхүүдээр уран давлаа.
Хоёрын даваанд Шарга сумын харьяат, Шонхор дээд сургуулийн оюутан, Буман хишигтэн цэрэг ХХК-ий бөх с.з Э.Даваажаргал а.а Д.Цэрэндаваагийн суганд сэжиж ард нь гараад, Аварга ДС-ийн оюутан Хөхморьт сумын заан Г.Батмөнх аймгийн нэмэх начин Ч.Эрдэнэсайханыг дотуур дан хавираад, а.н А.Хосбаяр а.н Д.Нарангаравыг мордож дайраад, ц.н Б.Энхсайхан а.н Ш.Балжиннямыг хонгодож цацаад, а.н Ө.Дүүрэнбаяр а.н А.Батзоригийг хавирахад тулгуур хөлд нь мордоод тус тус давлаа. Мөн Дэлгэр сумын харьяат аймгийн начингууд оноолт таарч Тогтохмэндийн Сайханжаргал сэнжиг элэг бүснээс зайлж хөтлөөд Дашнямын Ганцоожийг шороодуулав.
Гурвын даваанд у.з Б.Соронзонболд Бигэр сумын харьяат аймгийн ахмад заан Д.Пүрэвжавыг амласан бөгөөд ахмад заан засуул дээр дэвэн гарахдаа өндөрт дэвхэрч үзэгчдийг хөгжөөсөн бөгөөд заантай барилдахдаа урагш довтолсоор унав. Олон жил тогтмол сайн барилдаж буй заанд талархмаар. Мөн барууны магнай у.х Ж.Амартүвшин с.з Э.Даваажаргалыг амлаж тахимдаад дайрсан ч с.з үлдэцтэй барилдаантай гэдгээ харуулж дагуулж хөмрөөд давчихав. Мөн у.н Л.Гантулга с.з Г.Батмөнхийг тахимдаж дайраад, у.н С.Багахүү а.н Ч.Золбоог шуудагдаж түрээд, а.х.а Ш.Шинэбаяр а.н Ж.Баянмөнхийг тахимдаж түрээд, а.а Б.Хишигбаатар а.н Ө.Дүүрэнбаярыг сугадаж мушгиад угсруулж тавхайлдаж түлхээд, а.а Ж.Алтаншагай а.з Д.Буянтыг дутуу хутгахад ард нь гарч сунгаж татаад, ц.н Б.Энхсайхан а.н А.Хосбаярыг хөмрөхөд ард нь дараад давлаа. А.н Т.Сайханжаргал у.н Л.Цэрэнтогтохыг дутуу хавирахад мэдэрч татаад, а.х Ц.Эрхэмбаяр а.а Ц.Үржинбаатарыг давхар хамж цацаад сайхан давцгаав.
Оноолтын даваанд заан Б.Соронзонболд с.з Э.Даваажаргалаар давсан бол Цээл сумын харьяат улсын начин, цэргийн начин хоёр оноолт таарч у.н давав. Гэсэн ч давангуут нидэрч улмаар сэгсэрч босгосон бөгөөд нэг нутгийн залуу начинд ингэж хандсанд дургүйлхэх үзэгч олон байлаа. Тэд талбай дээр маргаж гар зөрүүлэх шахсан бөгөөд тэдний хажууд барилдаж байсан у.н С.Багахүү ц.н Б.Энхсайханыг мөн загнаж байлаа. Үлгэр дуурайлал болох ёстой ахлах цолтнууд маань ийм байдал гаргах болсон нь тун тоогүй.
Энэ даваанд у.н С.Багахүү а.н Т.Сайханжаргалаас барьц сонгож муриад, а.х.а Ш.Шинэбаяр а.х Ц.Эрхэмбаярыг дутуухан суухад голлож дайраад, а.а Ж.Алтаншагай а.а Б.Хишигбаатарыг хавирахад тахимдаад тус тус давлаа.
Тавын даваанд заан гоц мөргөж, у.н Л.Гантулга а.а Ж.Алтаншагайг амласан бөгөөд баруун талдаа нааж хавирахад нь сөрж зүүн хавираад а.а давав. Тунасан хоёрын барилдаан төдий удсангүй, начин баруун хавираад өвдөг шороодуулав.
Зургаагийн даваанд начин гоц мөргөж заан Б.Соронзонболд а.а Ж.Алтаншагайг зүүн талдаа давхар тохоод орхив.
Үзүүр түрүүний барилдаанд зүүн талдаа тосгуулж хавираад заан давж, начин С.Багахүү үзүүр булаалаа.
Дараагийн барилдааныг энэ удаагийн барилдааны түрүү бөх улсын заан Б.Соронзонболд ивээн тэтгэж зохион байгуулах ажээ.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна