Унаач О.Мөнхбаясгалан: Шагналынхаа мөнгийг дансандаа хадгалж байгаа


Бяцхан унаачдын амжилтын цувааг Дархан-Уул аймгийн Хонгор сумын уугуул Отгонбаатарын Мөнхбаясгалан үргэлжлүүлж байна. Есөн настай бяцхан унаач анх Сүхбаатар аймгийн 70 жилээр уяач Галсандоржийн хээр даагыг айргийн гурваар хурдлуулж байсан ажээ.
-“Тод магнай”-н уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Отгонбаатарын Мөнхбаясгалан гэдэг. Аав маань уяач хүн байгаа юм. Би аавынхаа хүрэн морь, буурал, хээр үрээнүүд, зээрд даага, бор морь, хонгор халзан даага, бор азаргыг унаж уралддаг. Эндээс бор азарга нь Салхитад нэг, Дарханд нэг тус тус түрүүлсэн. Бас хүрэн морь Дарханд яг л тавлахаар байсан ч хадуураад долоогоор орсон. Хадуурдаг морь амаргүй л дээ.
-Мөнхбаясгалан унаач ямар ямар уралдаанд оролцож байв?
-Анх Сүхбаатар аймгийн 70 жилээр уяач Галсандоржийн хээр даагыг унаж гуравлуулж байлаа. Түүнээс хойш олон уралдаанд оролцож байна. Булганд Олимпийн аварга Түвшинбаярын наадамд энэ хээр даагаа бас гуравлуулсан. Хээр даага бид хоёр олон уралдаанд оролцож байна. Мэдээж таван насны морь унадаг л даа. Эндээс айраг түрүүнд хурдалдаг хээр үрээндээ их хайртай.
-Олон наадамд уралдлаа гэж байна. Эндээс хамгийн гоё наадмынхаа тухай сонирхуулаач?
-Анхны наадам, бас анхны айраг гэдэг утгаараа Сүхбаатар аймгийн 70 жилийн наадам их сайхан санагддаг юм. 400 гаруй даага уралдаад айргийн гурваар давхиулсандаа би үнэхээр их баярласан.
-Тэгвэл морь унаж уралдаад авсан хамгийн гоё бай шагнал гэвэл?
-Дахиад л Сүхбаатарын наадмын хэлнэ дээ. /инээв/ Би сая төгрөг, бэлэг, өргөмжлөл авсан. Уяач ах маань надад данс нээж өгсөн байгаа. Морио сайн унаж, шагналаа цуглуулж байгаад том болоод хэрэглэнэ дээ. Бас өнгөрсөн өвөл аймгийн оны шилдэг унаач болж, медаль авсан. Энэ бүхэн надад илүү их амжилт гаргаж, уралдах урам зоригийг нэмдэг юм.
-Том болоод ямар мэргэжилтэй болох вэ?
-Уяач болно доо. Харж байхад уяачийн ажил хэцүү юм шиг байна лээ. Гэхдээ жаргалтай үе түүнээс их болов уу. Жишээ нь унаач бид нар хол наадамд явахад их ядардаг. Морин дээрээ зүүрмэглээд явдаг ч уралдаж байхдаа ядарч байгаагаа мартчихсан байна гээч. Энэ л монгол адууны “ид шид” байх гэж боддог юм.
-Хүсэл мөрөөдлөө биелүүлж сайн уяач болоорой. Дүүдээ баярлалаа.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна