Хурдан морины дуудлага худалдаа ирэх сарын 7-нд болно


Макс угшлын адуун сүргийн ээлжит дуудлага худалдааг 2013.12.07-ны Бямба гарагт зохион байгуулах гэж байна. Дуудлага худалдаагаар худалдаанд дуудагдах адууны эхний хэсгийг танилцуулж байна. Үүнд:
Алдарт уяач Э.Ганбатын:
1. Хамар цагаан зээрд үрээ (Хязаалан) – Эцэг Оросоос ирсэн Англи-Будённый үүлдрийн “Варвар” нэртэй азарга. Энэ азарга Чита болон Агийн буриадын морин тойруулгад хэд хэд түрүүлж байсан.
Эх нь Хэнтий. Баянхутаг Уртын Дамдинжавын адууны халзан гүү. Энэ гүү нь Дамдинжавын хүргэн Очирхуягын унаган адуу юм. Дуудах үнэ 9 саяас
2. Хээр буурал үрээ (Хязаалан) – Эцэг Оросын Кавказаас ирсэн Англи-Араб үүлдрийн цагаан азарга. Энэ цагаан азарганы төлүүд улс бүсийн олон наадамд удаа дараа айраг түрүү авсан. Жишээ нь, Буяндэлгэрийн Хонгор халзан үрээ Шүдлэндээ улсад 6-д, Хязаалан Говь-Алтайн даншигт түрүү, Дүнжингаравт 2 айрагдсан. Манлай уяач С.Төмөр-Очирын буурал даага Ирээдүйн түмэн эх уралдаанд аман хүзүү.
Эх хээр гүү нь Сүхбаатар адуу.Энэ хээр гүүг Сүхбаатараас Тогмид багш авчирсан.Дуудах үнэ 6 саяас
3. Зээрд халзан үрээ (Хязаалан) – Эцэг Оросын Кавказаас ирсэн Англи-Араб үүлдрийн зээрд халзан азарга. Энэ азарганы төлүүд улс бүсийн наадамуудад олон айраг түрүү авсан. Эх нь “Даншиг” хэмээх азарганы төл. Даншиг зээрд сөнгө даага Есөн зүйлийн даншигт түрүүлж байсан. Дуудах үнэ 5 саяас
4. Хойд хоёр хөл бэлбэсэн зээрд халзан үрээ (Шүдлэн) – Эцэг Оросын Кавказаас ирсэн Англи-Кабардин үүлдэрийн “Мик” нэртэй азарга. Микийн эцэг “Каитано” (Caitano) нь Европын шилдэг хурдан англи азарга бөгөөд Орос руу 1 сая доллараар зарагдсан. Эх зээрд гүүний эцэг нь Тод манлай уяач Д.Ононгийн унаган Тойруулга гаралтай халзан азарга. Эхийн эх нь Самдангийн хүрэн азарга (улсад айрагдсан)-ны төл хүрэн гүү.
Дуудах үнэ 8 саяас
5. Халтар үрээ (Шүдлэн) – Эцэг Оросын Чита мужаас ирсэн “Хулан” нэртэй азарга. Хулан нь Гидролог гэдэг Англи азарганы төл. Эх нь Тод манлай уяач Түвдэнгийн унаган халтар гүү. Энэ халтар гүү нь бага 4 насандаа улсад дарааллан айрагдсан Түвдэнгийн алдарт хар азарганы шууд төл юм. Дуудах үнэ 6 саяас
6. Хээр үрээ (Шүдлэн) – Эцэг нь хоёр араб адууны дундаас Монголд төрсөн “Хөөрхөнөө” нэртэй азарга. Энэ азарганы эцэг нь Билэгдэмбэрэлийн олон хурд гаргасан Араб халзан азарга юм. Азарганы эх нь Кавказаас авчирсан Араб гүү. Энэ араб гүүг Гийнаагийн хул гишгээд гарсан төл Хул азарга нь Эрдэнэтэд түрүүлж Архангайн даншигт айрагдсан. Эх хар гүү нь Сүхбаатар Онгоны Мятавын унаган адуу. Энэ хар гүүний эцэг Сүхбаатар аймгийн наадамд түрүүлж байсан Мятавын алдарт хүрэн азарга. Мятавын хүрэн азарга нь алдарт Дүйдэнгийн хар азарганы шууд үр юм. Дуудах үнэ 10 саяас
7. Зээрд гүү (8 настай) – Эцэг нь Э.Ганбатын зээрд азарга. Төв аймгийн 80 жилд аман хүзүү, Боржигоны даншигт айрагдаж байсан хурдан азарга. Энэ азарга нь Дорнодын Цагаан овоо сумын Пянз Энхээгийн унаган адуу. Эх зээрд халзан гүү нь Хар Сэмжидийн унаган адуу. Энэ гүүний эцэг нь Төв аймгийн Жаргалантын Жанчивын хонгор халзан азарга. Энэ хонгор халзан азарга нь Улаан нүдэн Дамдинсүрэнгийн зэгэл азарганы шууд үр юм. Зээрд халзан унага (эр) – Эцэг нь Улаан-Үүдийн морин тойруулгад олон түрүүлсэн “Халбек” нэртэй Англи-Будённый үүлдрийн хээр азарга. Дуудах үнэ 12 саяас (Унагатай гүү)
8. Сартай зээрд гүү (6 настай) – Эцэг Хятадын Баргаас авчирсан “Гоё хүрэн” нэртэй азарга. Энэ азарганы төл даагандаа Баянхонгорын Даншигт түрүүлж байсан. Эх зээрд гүү нь Тойруулгын 12 номертой хул азарганы төл. Хээр унага (эр) - Эцэг Оросын Кавказаас ирсэн Англи-Кабардин үүлдэрийн “Мик” нэртэй азарга. Микийн эцэг “Каитано” (Caitano) нь Европын шилдэг хурдан англи азарга бөгөөд Орос руу 1 сая доллараар зарагдсан. Дуудах үнэ 11 саяас (Унагатай гүү)
Хаана: Атлас ресторан
Хэзээ 2013.12.07-нд 12.00 цагт








0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна