Бөхчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болно

А.Тэлмэн
2013 оны 11-р сарын 29 -нд

Сагсан бөмбөгийн “Мөнгөн цагираг” клубээс санаачлан 6 дахь удаагаа “Бөхчүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах зургаа дахь удаагийн тэмцээн”-ийг энэ оны 12 дугаар сарын 16,17-ий өдрүүдэд Спортын Төв Ордонд зохиохоор болжээ. Энэхүү тэмцээнд аймаг цэргийн арслан болон түүнээс дээш цолтой бөхчүүд оролцох бөгөөд үүний учир нь урд жилүүдэд бөх нэрийн доор оюутан залуус, бөхөд хамааралгүй хүмүүс ихээр оролцож будилаантуулж байсантай холбоотойгоор тэмцээний нэр хүнд, цар хүрээг баттай болгох зорилгоор ингэсэн юм байна. Тоглолтын техникийн зөвлөгөөн 12 сарын 14-ний өдөр СТО-д болох бөгөөд энэ зөвлөгөөнөөр оролцох багуудын нэрс тодорч тоглолтын систем тодорхой болно. Мөн багууд тоглолтын жигд хувцастай, тоглогчийн дугаарыг дүрмийн дагуу байршуулсан байх ёстой ажээ. Нэг баг 500.000 төгрөгийн бооцоотой тоглох бөгөөд шагналын сан 5.000.000 төгрөг.
Шилдэг баг тамирчид мөнгөн шагнал, алт мөнгө, хүрэл медалиар шагнуулах бол шилдэг тоглогч, 3 онооны шидэлтийн аварга, ур чадварын аварга тамирчдыг шалгаруулж цом, дурсгалын зүйл гардуулах ажээ.
Өмнөх жилийн тэмцээнд Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээ тэргүүлж, Булган аймгийн “Булганхангай”, Завхан аймгийн “Завхан” дэвжээд удаалсан билээ. Харин өнөө жил аль аймгийн, хэн гэдэг бөхчүүд манлайлахыг 16, 17-ны өдрүүдэд СТО-д очиж сонирхоорой.
Холбоо барих утас: 96968474

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна