Орооны үед нь гүүг хээлтүүлэх цаг

А.Тэлмэн
2013 оны 11-р сарын 28 -нд

Гүүний орооны хугацаа дуусах дөхөхөд өндгөн эс гадагшилж таардаг. Өндгөн эс фолликулаас гарсанаасаа хойш төдийлөн удахгүй /барагцаалбал 5-6 цагийн дараа/ үр бүрэлдүүлэх чадвараа алддаг байна. Иймээс гүүний өндгөн эсийг нь гадагшлахаас өмнө гэхдээ 36-48 цагаас хэтрүүлэхгүйгээр хээлтүүлэгт оруулах хэрэгтэй. Тэгвэл сперматозоид нь өндгөн эстэй “таартлаа” үр бүрэлдүүлэх чадвараа алдахгүй юм. Харин өндгөн эс гадагшлахаас эрт /48 цагаас өмнө/ хээлтүүлэгт оруулах нь ямар ч үр дүн өгөхгүй. Энд нэмж тэмдэглэхэд гүүний өндгөн эс гадагшлах цагийг урьдчилан мэдэх боломжтой. Гүүг тусгай хашаанд юмуу хээлтүүлгийн тоногоор чөдөрлөж хөдөлгөөнгүй болгож байгаа шулуун гэдсээр нь шинжилдэг юм.

А.Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна