Улс халзанд Дархан Манлай түмний эх, Х.Бат-Эрдэнийн хүрэн моринд Даян манлай түмний эх цол олгохоор боллоо


ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурал 2013 оны 11-р сарын 25 нд хуралдаж дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.
Нэг: Монгол Улсын Биеийн тамир спортын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 1.2 заалт, Олон улсын морин уралдааны холбооны дүрмийн ... заалтуудыг үндэслэн Монгол Улсын 2013 оны өндөр чансаатай 9 уяач, 9 уралдаанч хүүхэд, 9 азарга, 9 их насны морьдыг ММСУХ-ны рейтингийн зөвлөлийн шийдвэрээр чансаалав.
Хоёр: ММСУХ-ны дүрмийн 4.2 дахь заалтыг үндэслэн ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны 13/15 тоот шийдвэрээр Монголын уяачдын VI их хурлыг зохион байгуулах комисс байгуулж, VI их хурлын бэлтгэл ажиллагааг зохион байгуулалтын өндөр түвшинд зохион байгуулахыг комиссын дарга, гишүүдэд даалгав.
Монголын Морин Спорт Уяачдын Холбооны VI их хурлыг 2013 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтов. Монголын Морин Спорт Уяачдын Холбооны VI их хуралд аймаг, орон нутгийн салбар холбоодоос тус бүр таван хүнийг төлөөлөгчөөр оролцуулахыг зохион байгуулах комисст даалгав.
Гурав: Монголын уяачдын шинэ жилийн баярыг 2013 оны 12 дугаар сарын 8-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг өндөр хэмжээнд зохион байгуулж, Шинэ жилийн арга хэмжээнд салбар холбоодын зүтгэлтнүүд, ахмад уяачид, нийт уяачдыг өргөнөөр хамруулахыг ММСУХ-ны ажлын албанд даалгав.
Дөрөв: ММСУХ-ны “Хурдан моринд цол олгох” журмыг үндэслэн ММСУХ-ны Тэргүүлэгчдийн хурлын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны 13/19 тоот шийдвэрээр Үндэсний их баяр наадамд гурван жил дараалан түрүүлсэн, Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд-VI” уралдаанд түрүүлж наадамчин олноо баясган “Хурдан моринд цол олгох” журмын болзлыг биелүүлсэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн “Улс” халзан азарганд “Дархан Манлай түмний эх” цол, алтан гэрэгэ, цацагт шар торгон жолоо, Үндэсний их баяр наадамд хоёр жил дараалан түрүүлсэн, Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд-VI” уралдаанд түрүүлж, наадамчин олноо баясган “Хурдан моринд цол” олгох журмын болзлыг биелүүлсэн Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хүрэн моринд “Даян Манлай түмний эх” цол, алтан гэрэгэ, цацагт шар торгон жолоог олгохоор шийдвэрлэв.
ММСУХ-ны олон нийттэй харилцах алба


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна