"Түүхэнд мөнхөрсөн төрийн хүлгэд" наадмын доод гурван нас

А.Тэлмэн
2013 оны 11-р сарын 28 -нд


Монгол төрийнхөө наадмыг чимж түмэн олноо цэнгүүлсэн манлайн баясгалан, шандаст хурдан найман их хүлгийг мөнхөлсөн Өвөрхангай аймгийн “Аравгар хээр” МСУХ-ныхон энэ сарын 23-25-ны өдрүүдэд “Түүхэнд мөнхөрсөн төрийн их хүлгүүд” наадмаа амжилттай зохион байгууллаа. Нэлээд эртнээс тов нь гарч, монгол түмнээ тэгш хамруулсан энэхүү баярын арга хэмжээ Баянтолгой дахь морины их шүтээнд нээлтээ хийсэн бөгөөд төрийн хан хуур залахаас гадна, хурдан морь цоллоочдын болон дэмбээчдийн уралдааныг зохион байгуулж хос морьтон шалгаруулан хүчтэнүүдийн уран мэхийг уралдуулсан байна. Ингээд “Түүхэнд мөнхөрсөн төрийн их хүлгэд” уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хүлгэдийг танилцуулъя.

Хязаалан-111
1.Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Жүгдэрнамдагийн хар
2. Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, аймгийн Аладрт уяач П.Цэгмидийн хул
3.Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Нохойцагааны зээрд
4.Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Доржчулууны зээрд
5. Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Пүрэвсүрэнгийн зээрд халзан

Шүдлэн-145
1.Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Баянмөнхийн хүрэн үрээ
2.Өвөрхангай аймгийн Богд сумын уугуул Эрдэнэбилэгийн хул
3.Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул Ганбаярын хээр
4.Өвөрхангай аймгийн Богд сумын уугуул Ганболдын буурал
5.Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Балжиннямын халзан

Даага-120
1.Төв аймгийн Заамар сумын уугуул Бөөдийн бор
2.Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул,аймгийн Алдарт уяач П.Одонбаатарын халиун
3. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул Хаянхарваагийн бор
4.Архангай аймгийн уугуул Гэрэлтийн хар
5.Өвөрхангай аймгийн Богд сумын уугуул, Галтхүүгийн хонгор тус тус хурдалжээ.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна