Анхдагч нум урлаачид

А.Тэлмэн
2013 оны 11-р сарын 27 -нд

Сурынхны “Хамгийн хамгийн” цуврал үргэлжилж байна. Анх удаа үндэсний нум сум урлан шинийг санаачлагчдын үзэсгэлэнд тавьж олонд танилцуулсан харваач бол Дорнод аймгийн Баян-Уул сумын Цэрэндоржийн Пүрэв юм. Харин үндэсний нум сум хийх стандартыг Улсын мэргэн Цэрэндоржийн Пүрэв, Цэрэндоржийн Гэнин нар анх батлуулж байлаа.  Эх орондоо үйлдвэрлэлийн аргаар нум сум хийх санаачлагыг дэмжсэн анхны төрийн зүтгэлтэн бол МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, СНЗ-ийн нэгдүгээр орлогч дарга Түмэнбаярын Рагчаа /1973 он/ юм. Ан олзворын үйлдвэр 1973 оноос анх удаа “Made in Mongolia” нум сумыг үйлдвэрлэж эхэлсэн байдаг. Энэ ажлыг Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, Улсын мэргэн Цэрэндоржийн Пүрэв /1973 он/ эхлүүлж байсан бол Улаанбаатар хотын харьяат Ц.Пүрэв, Октябрь, Дэлдэн /эмэгтэй харваач/ нар үйлдвэрийн анхны ажилчид байв. Тэгвэл нум сумын анхны хувийн үйлдвэр бол Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгоны харьяат, Улсын мэргэн Ж.Сүхбаатар, түүний хүү С.Болдбаатар  нарын “Эвэр нум” юм.

МУ-ын Мэргэн П.Гарамдорж

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна