VI их хурал 8-нд хуралдаж, хурлын дараа оны шилдгүүд тодорно

А.Тэлмэн
2013 оны 11-р сарын 27 -нд

ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаар Уяачдын зургаадугаар их хурал, уяачдын шинэ жил болоод хаврын бүсийн уралдааны товуудын талаар хэлэлцжээ. Ийнхүү дөрвөн жилд нэг удаа болдог Уяачдын VI их хурал арванхоёрдугаар сарын 8-нд болохоор болсон байна. ММСУХ-ны салбар холбоодын төлөөлөгчид оролцох энэ хурал нь энэ жил олон улсын морины холбооны дүрмийн дагуу явагдахаараа онцлог байх ажээ. Энэ хурлаар олон асуудлыг хэлэлцэх бөгөөд мөн холбооны удирдлага, зохион байгуулалтын талаар ч ярилцах юм. Харин хурлын дараа ММСУХ-ноос уламжлал ёсоороо оны шилдгүүдээ тодруулж, шагнал гардуулна.  Жил бүр ММСУХ-ны Рейтингийн зөвлөлийн шийдвэрээр Монгол улсын шилдэг есөн уяач, унаач, болон шилдэг есөн азарга, их морьдыг тодруулдаг  билээ.    

А.Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна